С.Бямбацогт: Олон чиглэлд хямд үнээр нисэх боломжийг бүрдүүлнэ

Aдмин / Улстөр

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар нисэхийн компаниудын үйл ажиллагааг тогтворжуулахад шаардлагатай 145 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг 7 хувийн хүүтэй, хоёр жилийн хугацаатай дэмжлэг болгон олгохоор шийдвэрлэжээ.

Тодруулбал, Засгийн газар 11 тэрбум төгрөгийн зээлийн хүүг хариуцаж буйг ЗТХ-ийн сайд С.Бямбацогт өнөөдөр нисэхийн удирдлага, сэтгүүлчидтэй уулзах үеэр мэдэгдлээ.

Тэрбээр, Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д иргэний агаарын тээвэрт транзит болон эцсийн чиглэлтэй агаарын тээврийн зорчигч урсгалыг нэмэгдүүлэх зорилт тусгасан. Мөн “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд бүс нутгийн карго тээврийн зангилаа үүсгэх, цаашид ачаа тээврийн стратегийн гарц бүрдүүлэхээр заасныг тодотголоо.

Түүнчлэн ирэх оныг Засгийн газраас “Монголд зочлох жил” болгон зарлаад байгаа. Үүнтэй холбоотойгоор салбарын сайдын хувьд агаарын тээврийн салбарт хамгийн олон чиглэлд, хамгийн хямд үнээр, аюулгүй, ая тухтай зорчдог байх бодлого баримталж байна гэв.

ЗТХЯ орон нутгийн агаарын тээврийн үйлчилгээнд улсын болон орон нутгийн төсөв, навигацийн орлогоос зохицуулалт хийх замаар татаас олгохыг шийдвэрлэхийг зорьж байгаа аж.

Өнөөдөр нислэг гүйцэтгэж байгаа гадаад улсын нисэх буудалд шатахуун 1 тонн нь 1150-1280 ам доллар, Улаанбаатарт 1660 ам.долларын үнэтэй байгаа. Тэгвэл агаарын хөлгийн шатахууны нийлүүлэлтийг төрийн зохицуулалтад оруулж, шатахууны тасалдал, үнийн өсөлтөөс сэргийлэх арга хэмжээ авснаар тонн тутамдаа 300-500 ам.доллароор буурах боломж бүрдэх юм байна. Агаарын тээвэрлэгчдийн нийт зардлын 40 гаруй хувийг эзэлж буй агаарын хөлгийн шатахууны үнийг 1 тонн тутамд 1 сая гаруй төгрөгөөр бууруулахад орон нутгийн тийзийн үнэ 5-8 хувь буурах тооцоолол гарчээ. Ингэснээр нислэгийн тоо нэмэгдэж, орон нутгийн нислэгийг сэргээн тогтворжуулахад ихээхэн дэмжлэг болно гэж ЗТХЯ үзэж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.184] 2022-10-11 10:04:19

Modon jorlong halj ehelsen Baigal orchnii saidad bayar hurgii


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.