ТӨСӨВ 2023: Төсвийн урсгал зардал 15 их наяд төгрөгт хүрэхээр байна

Aдмин / Эдийн засаг

Төсвийн нийт урсгал зардал 2023 онд 15 их наяд төгрөгт хүрэхээр байна. Үүний 61 хувийг төрөөс олгодог тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө, хуульд заасны дагуу тарифаар гүйцэтгэлд үндэслэн санхүүждэг эрүүл мэнд, боловсролын салбарын цалин хөлс, 15 хувийг төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагаатай холбоотой зардал, 12 хувийг бусад салбарын цалин хөлс, нэмэгдэл, урамшуулал, 8 хувийг гадаад, дотоод зээлийн хүүгийн төлбөр, 4 хувийг төрөөс иргэн, аж ахуйн нэгжид олгох хөнгөлөлт, татаас эзэлж байна.

Олон улсын байгууллагууд дэлхийн эдийн засгийн хямралт нөхцөл байдал 2024 он хүртэл үргэлжилнэ гэж төсөөлж буй энэ үед төр хэмнэлт хийж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжих, импортын дарамтыг сааруулах, нөөцийн оновчтой хуваарилалтаар дамжуулан, макро эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн арга хэмжээ авах шаардлагатайг төсвийн төсөлд тэмдэглэжээ.

Иймд 2023 онд төрийн албан хаагчдын орлогод шууд нөлөөлөх үр дагавартай цалин хөлстэй холбоотой зардлыг бууруулалгүйгээр төсөвт байгууллагын хэмнэх боломжтой үйл ажиллагааны зардлыг багасгахаар тооцсон байна. Түүнчлэн, зорилтот бүлэгт чиглүүлж, бүтээмжтэй уялдсан цалин хөлсний уян хатан тогтолцооны шинэчлэлийг эхлүүлэн, төрийн үйлчилгээ хүргэж буй зарим салбарыг үр дүнгийн гүйцэтгэл, үйлчилгээний чанарт үндэслэн санхүүжүүлэх тогтолцоог үе шаттай хэрэгжүүлж, төрийн үйлчилгээний цахим шилжилтийг эрчимжүүлнэ гэжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.