Ж.Ганбат: Төрд ажиллах ахмадууд нэг бол тэтгэвэр эсвэл цалингаа сонгоно
УИХ дахь МАН-ын бүлгээс төрийн албанд ажиллаж буй тэтгэврийн насны иргэдийг чөлөөлөх тухай мэдэгдсэн. Уг асуудлыг УИХ-ын Төсвийн байнгын хороонд УИХ-ын гишүүн Х.Баделхан тавьж, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат хариулав.
Тэрээр “Төрийн албаны тухай хуульд зааснаар тэтгэврийн насанд хүрээд чөлөөндөө гарсан тохиолдолд үргэлжлүүлж ажиллах боломжгүй. Тэтгэврээ тогтоолгоод тэтгэврээ авч байгаа бол аль нэг төрийн байгууллагад ажиллаж болохгүй. Харин тэр хүн хүсвэл тэтгэврээ тогтоолгохгүйгээр үргэлжлүүлэн ажиллах нь нээлттэй. Тэтгэврээ тогтоолгочихоод давхар төрийн албанд ажиллаж цалин авах нь зохимжгүй гэж үзсэн учраас хуулийг нь тодорхой болгож өгч байгаа юм.
Өнөөдрийн байдлаар төрийн албанаас өндөр насны тэтгэвэрт гарсан атлаа үргэлжлүүлэн албаа хашиж байгаа нийт 5.1 мянган хүн байна. Үүнд 72.9 тэрбум төгрөгийн цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн. Иймд тэтгэврээ тогтоолгосон нөхцөлд төрийн албанаас чөлөөлөгдөхөөр холбогдох хуульд нь тусгаж өгсөн” гэж хариуллаа.
Сэтгэгдэл
Эрдэнэцэцэг [202.126.89.252] 2023-01-19 18:14:05
Төрөөс гарсан ч бидэнд тэтгэвэр юунд ч хүрэхгүй, төрийн захиргааны албан хаагчдаа хасаач, Үйлчилгээний бид хэцүү байна. Бид дараа жил ийм тэнэг хуулиа өөрчлөхгүй бол МАН -ыг дахин сонгохгүй. Хүний эрхээ зөрчөөд, тэтгэврээ ядаж 2 сая болгох хэрэгтэй. Бид ач нартаа амттай боов чихэр авч өгмөөр байна. Бид асар их мөнгө даатгалд өгсөн.
иргэн [203.217.139.240] 2022-10-14 04:53:41
Хуулиа барих хэрэгтэй. Одоогийн хуулиар иргэн 65 нас хүртэл төрд ажиллах эрхтэй. 60 нас хүрсэн гээд хүчээр тэтгэвэрт суулгана, хууль зөрчинө, дараа нь төсвийг хэмнэж байгаа нь гээд 65 хүртэл төрд ажиллах эрхийг хасч, хүний эрх зөрчинө. Энэ засагт бодлого гэж алга болжээ.
Зочин [66.181.160.89] 2022-10-13 20:31:45
Төрийн албанд л ажиллаж болохгүй гээд байгаа болохоос биш ажил хийлгэхгүй гээгүй байна шүү дээ. Энэ бол зөв шийдвэр. Олны мэдэх олон эрхэмүүд тэтгэвэрийн насны хүмүүс гэдгийг анхаарууштай.
059 [64.119.29.144] 2022-10-13 02:10:51
Demjij bna zaluust ajliin bairiig ni uldee
Guest [202.55.191.194] 2022-10-13 02:07:58
энэ нөхөр өөртэй зориулаад хууль гаргаж байна, Тэтгэвэр авах биш ажлаа хийсэн нь ашигтай байна гэдэг нь энд авлига байна гэсэн үг
Ахмад настан [192.82.74.50] 2022-10-12 09:37:46
Төрийн албан хаагч хүн тэтгэврээ тогтоолгосон бол албанаас чөлөөлөгдөх ёстой. Харин тэтгэврээ тогтоолгоод өөр хувийн байгууллагад ажиллах, бизнес хийх нь чөлөөтэй. Харин тэтгэврээ тогтоолгоод ажлаа үргэлжлүүлэн ажил хийж цалингаа давхар авч байгаа бол удирдлагын шууд буруу болно.
Gerel [66.181.161.99] 2022-10-12 23:42:39
Khuuli khuchnii baiguulgaas tetgevrt garsan khumuus tanil talaa ashiglan ymar ch uuriin urd n ajillaj bgaagui salbart irj daraa bolj bna ene haritsaanii dogoldoltoi humuusei zailuulaach ee ajillaa meddeg humuusiin ajiliig bulaaj avch gai boldgoo odoo boliochee
Зочин [202.126.90.64] 2022-10-12 23:31:42
Ажиллах хүн алга, бас туршлага нь хэрэгтэй байдаг тэгэхээр яах уу? Ялангуяа инженерүүд!!!!
Зочин [66.181.160.50] 2022-10-12 08:50:03
УБТЗ-д энэ асуудал маш байгаа залуу үедээ зайгаа тавьж өгөөд тэтгэвэртээ гарах хэрэгтэй
Ахмад [66.181.160.13] 2022-10-12 08:19:05
Тэтгэвэрт суусан ахмадуудынхаа төлөө төр маань юу ч хийхгүй байгаа нь харамсалтай Тэгэхээр хэн тэтгэвэрт гарч ажлынхаа байрыг залуучуудад өгөхийг бодох билээ дээ ядаж тэтгэвэрт гарахаар нь ялгаварлан гадуурхалгүй 36 сарын цалинг нь аль шатны байгуулагт ажиллаж байгааг нь харгалзалгүй 1 удаа өгөөд гаргадаг байвал зүгээр шүүдээ
Ахмад [66.181.160.13] 2022-10-12 08:04:15
Бидний тэтгэвэрийг өөдтэйхэн өгчдөг бол ажил хийхгүй болгоод л байх болно Одоо төрд ажиллаж байгаа зарим албан тушаалтнууд эм 60.эр нь 65 хүртлээ ажиллана гээд байдаг болсон шүүдээ Ажлаасаа гарах дургүй байдгийг төр даанч мэддэггүй нь харамсалтай. Ялангуяа хөдөө орон нутагт бол нилээн газар авсан шүү Хуулиа шудрага болгооч. Дандаа бөөрөнхий 2 талтай хууль гаргахаар чинь аль ч шатандаа хэрэгжихгүй байнаа
ЗОЧИН [66.181.187.73] 2022-10-12 06:52:06
ТЭТГЭВЭРИЙН НАС БОЛСОН Л БОЛ ГАРГА, ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХГҮЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН АЖИЛЛАЖ БОЛНО ГЭЖ ХЭРЭГГҮЙ, НАС БОЛСОН Л БОЛ ТЭТГЭВЭРТ НЬ ГАРГА, ТЭТГЭВЭРЭЭ АВААД ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ЦАЛИНТАЙ АЖИЛЛАНА ГЭЖ БҮР БАЙХ ЁСГҮЙ,
Дунд үе [202.55.191.194] 2022-10-13 02:09:37
Зүйтэй шүү дунд үе дэмжиж байна аа
Ах нь [66.181.180.116] 2022-10-12 06:04:35
Тэтгэвэрээ аваад ажил хийх боломж олго. Харин цалинг нэмэгдлийг нь анх ажил орсоноор бодож олгож тэр хүмүүсийн чадвар туршлагыг өвлөх нь зөв дээ
Дунд үе [202.55.191.194] 2022-10-13 02:10:30
Төрийн албан хаагч тэтгэврийн нас болсон тэтгэвэртээ гарсан нь дээр шүү, дараагийн үедээ зайгаа тавьж өг, тэтгэврийн хажуугаар хувийн хэвшилд ажиллах нь нээлттэй,
Saruul [192.82.80.2] 2022-10-12 04:20:06
Tэтгэвэрийн нас бол үнэхээр тохирсон нас наснаасаа хэтэрч ажиллаж байгаа хүиүүс өөрсдийгөө мэддэггүй....тэд санаж мартана уймраа болж гар хөл нь салгалж толгой нь бөнжигнөөд хөндлаөнгөөс харахад үнэн гутамшиг байдаг.Гоо сайраны хувьд ч тэр...
Зочин [202.131.240.54] 2022-10-12 03:59:20
зүгээр л тэтгэвэрт гаргаа албин юм ярьж байх юм гаргана гэчихээд нэг дарга загнахаар л гарахгүй ч байж болох юм ярицгаагаад л
Зочин [103.26.195.74] 2022-10-12 02:53:45
НҮБ-ын "Насжилтын талаархи тунхаглал"-д 10 гаруй эрхийг жагсаасан, түүн дотор хөдөлмөрлөх эрх байгаа. Монгол улс НҮБ-ын гишүүн мөн үү??? Бас ТЭТГЭВЭР-ийн мөнгийг УЛС өгөөгүй, өндөр настаны сар бүр хадгалуулсан мөнгө, харин ч авах ёстойгоосоо тануулсан хэдэн төгрөг. Засаг төр ажлаа овоо эхлээд замдаа одоо хадуурчихлаа.
Зочин [66.181.185.219] 2022-10-12 11:10:53
Зөв тэтгэврийн мөнгө чинь өөрийнх нь мөнгө цалин бол хийсэн хөдөлмөрөө үнэлүүлж авч байгаа цалин. Юу ярих гээд юу яриад хадуураад байдаг амьтад бэ? өөрөөр нэрлэх арга алга. Харин хуулиа хоёрдмол санаатай хийснээ зас тарийн албанд ажиллаж байгаад тэтгэврийн насанд хүрсэн л бол насандаа сууна гэж заах хэрэгтэы бна шүү.
Зочин [202.126.89.30] 2022-10-12 02:07:03
Төрийн албанд ажиллах насны дээд хязгаар хүртэл эрэгтэй эмэгтэй ялгаагүй ажиллаж болох хуультай. Даргын өнгө үзэмжээр зарим хүмүүс тэтгэврээ тогтоолгочихоод орон тоон дээр давхар ажиллаж байгаа бол болиулах нь зөв. Гэвч 1 юмыг бодох хэрэгтэй. Яг үнэндээ төрийн бичиг цаасны хүнд ажлыг олон жилийн туршлагатай ахмадууд хийж яваа учраас төрийн ноён нуруу өдий зэрэгтэй байгаа шүү! Тэд явахад төр самуурна угаасаа. Суганы үс, төрийн царцаануудад чадах юм байхгүй. Бусад орнууд төрийн ахмадуудын хүчийг ашиглах тусгайлсан хөтөлбөр хэрэгждэг. Тэд үнэ цэнэтэй. Зааж сургах, ажил нугалах том хүч гэдгийг анхаар. Уламжлал-шинэчлэл, төрийн хар хайрцагны бодлогыг хослуулах!
Зочин [103.26.195.74] 2022-10-12 02:59:23
Удахгүй сонгууль болно. МАН-ыг ахмадууд дэмждэг. Ингэхээр ахмадуудынхаа дамжилгийг алдлаа гэсэн үг... Дараа нь уйлна даа.
Иргэн [103.212.118.111] 2022-10-12 01:15:21
Төрөөс тэтгэмж өгөөд, тэтгэвэр өгөөд, цалин өгөөд ажиллуулж байгаа хүмүүс дарга түүний хамгаалалттай хүн л байгаа шүү дээ. Төрд ажиллаж буй шат шатны дарга нар л зөв шударга ажлаа хийхэд давхардаад байх юмгүй бусдын адил аль нэгийг нь л авна.
Зочин [103.26.195.74] 2022-10-12 07:27:05
Улсаас буюу Төрөөс өгдөг тэтгэвэр гэж огт байхгүй шүү дээ. Харин бидний сар бүр төлсөн өнгийг төрийнхэн хэдэн арван жил ашиглаж ашиглачихаад, нийгэм хангамжийнхан банканд бага хүүтэй хадгалуулж бакнаас хахуул авчихаад бидэндээ им тийм хууль журам гаад амсуурга төдий ю өгдөг шүү...
Зочин [66.181.179.15] 2022-10-11 23:34:32
Зүгээр л тэтгэвэрт нь гаргаа залуусад ажлын байрны зай тавтж өг
Зочин [122.201.31.216] 2022-10-11 13:11:08
Tetgewertee garsan n deer shuu
Зочин [64.119.20.158] 2022-10-11 12:52:06
Гуйх биш хуулиа хэрэгжүүл .
Зочин [66.181.183.39] 2022-10-11 12:51:37
Хэлж , үглэж, шүгэлдэхгүй бол шавар баримлууд шиг хөдлөхгүй улс юм аа.Ажлаа хий.
Зочин [103.229.121.216] 2022-10-11 12:28:39
Залуу хүмүүсд боломж олгоод тэтгэвэрт гарсан нь дээр.
Би [202.126.89.24] 2022-10-11 11:19:17
Залуу үеэ оруул бас 36 сарын өгөх хэрэгтэй Тэнцвэргүй төр
Зочин [150.129.140.101] 2022-10-11 11:44:09
Тэтгэвэрийн нас нь хүрсэн бол шууд тэтгэвэрт нь суулга. Ийм хоёрдмол утгатай юм ярьж сжух хэрэггүй Залуучууд ажиллаг л даа
irgen [202.9.40.120] 2022-10-11 10:56:10
UBTZ d bga zuvleh nertei uvgen.hugshin bugd tetgevertee suu.Dandaa MANiin taviuluud.
Албан хаагч [202.21.96.150] 2022-10-11 10:24:28
Энэ маш зөв шийдвэр. Тэтгэврийн насанд хүрчихээд ажиллаж болно, харин тэтгэвэр аваад эхэлбэл чөлөөлөгдөнө.
Зочин [66.181.185.219] 2022-10-12 11:15:03
юу яриад бна чи дээрэмчин юм уу хаашаа юм тэтгэвэр өөрийнх нь төрөөс аваагүй яахаараа хүнийг заавал ямар нэгэн байдлаар дээрэмдэх санаа агуулж байдаг бна. Дараагийн ээлжинд чи очихоо мэдэх үү
Ахмад [192.82.90.36] 2022-10-11 10:23:43
Тэтгэвэрийг төрөөс аваагүй ээ өөрийнхөө хадгалуулсан мэнгөнөөс дусал төдий авч байгаа чадвар байгаад ажиллах юм бол хоёуланг нь л авна ш дээ . Та нар тэтгэвэрээ 85 % р , бид 45 % р тогтоолгож байгааш дээ тэтгэвэр хангалттай бол ажиллахгүй амарч авахыг л бодно шүү дээ . Амьдралдаа нэмэр хийх л гэж ажиллана , сургаар бие биенийхээ амыг дагаж сургаар шийдвэр гаргахаасаа өмнө ард иргэдийн амьдралыг явж судлаач !!!
Зочин [202.9.40.200] 2022-10-11 12:43:36
Хуулиа судал хуулийн зохицуулалт бүхнийг шийдвэрлэнэ
Зочин [202.21.126.30] 2022-10-11 10:26:01
Олон залуучууд ажилгүй байна. Тэдэнд ажлын байр хэрэгтэй. Ахмадууд тэтгэвэртээ гарах нь зөв.
Даваа [202.126.88.203] 2022-10-11 10:20:20
Насаараа төрдөө хүчин зүтгэчихээд хоосон гуйлгачин л тэгэвэртээ гардаг. Төр хамгийн бага цалингаар л амь зогоолгож байгаад дуусгадаг. Тэтгэвэртээ гараад удаан амьдрах биш. Ганц удаа 36 сарын цалинг нь өгчихөд яахав дээ. Эм тариагаа аваад л дуусгана ш дээ... ямар байр орон сууц авч хүрэх биш...төрдөө гомдож байна шүү
Зочин [202.126.89.30] 2022-10-12 02:25:56
Ер нь бол төрөөс гарахдаа ганц приусны мөнгө ч авдаггүй шүү дээ. Төрд ажилласан хүмүүст төрийн нэрээр бүх боломж, эрхийг нь хасч, өчүүхэн цалингаар боолын хадөлмөр эрхлүүлж, айлгаж дарамталж, ар гэр, эрүүл мэндэд нь золиос учруулсныхаа төлөө төр нөхөн олговор олгох ёстой. Мэдээж энэ төрд шударгаар зүтгэсэн төрийн улныханд хамааралтай. Эд бол аль ч шатны төрийн байгууллагын 30% орчим нь. Ихэнх нь улс төр, дарга дагаж ирээд 4 жил тансаглаад алга болдог. Тиймээс тухайн байгууллагад тогтвортой ажилласан эсэх хэдэн жил ажилоасныг нь харгалзан үздэг байх нь зөв.Төрийн албанд хүний эрхийн зөрчил ялгаварлан гадуурхалт, хүний эрхийн зөрчил их байдаг шүү! Мэдээж даргын хүн биш учраас тэд дуугарахгүй, ажлаа алдахаас айна. Харин дарга болон түүний тойрон хүрээлэгчид байр орон сууцны дэмжлэг томилолт чөлөө, шагнал урамшууллыг тултал авдаг нь үнэн. Төрийн алба дотроо бугшсан идээтэй, шударга ёс алдагдсан ТАЗ төрийн албан хаагчдын эрхийг биш дарга нарт үйлчилдэг байгууллага болооп удаж бн. Ккк
Зочин [202.126.89.30] 2022-10-12 02:13:24
Үнэн! Төрөөс гарч байгаа, үнэнчээр төрдөө зүтгэсэн бүх ахмадууд нүдэндээ нулимстай, сэтгэлдээ харуусалтай гардаг. Учир нь хуулиар тэдний бүх эрхийг хассан. Үгээ хэлж болохгүй, хувийн аж ахуй, давхар ажил эрхэлж болохгүй, насан туршдаа хүний эрхэнд цаг наргүй, зав чөлөөгүй ажилласан хүмүүс. Иддэг уудаг, шийдвэр гаргадаг дарга дорго нартайгаа бүү андуураарай. Төрд ажилласан жилтэйгээ дүйцэх(дээд тал нь 36 сар) тэтгэмжийг тэтгэвэрт гарахдаа ганц л удаа авах хуультай. Тэрийг нь заавал өгөх хэрэгтэй! 20-30 сая төгрөгөөр үлдсэн амьдралаа босго, авч яв гэсэн үг. Гэвч хаанаа ч хүрэхгүй. Өрөвдөлтэй л хүмүүс болдог доо..ккк. Үр хүүхэд, ар гэр нь өвчин зовлонтой, хэцүү бол бүр ч хүнд амьдрал угтдаг.
Ахмад [192.82.88.227] 2022-10-11 10:05:07
Тэтгэвэрт гараад жаргадаг гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй Ганцаардах стреесстэх элдэв өвчин эмгэгт нэрвэгдэх чинь эндээс л эхэлдэг Залуус минь хөрсөн дээрээ бууж шиыдвэр гаргаарай
Ахмхд эмч [192.82.88.227] 2022-10-11 10:02:40
Цалингаа аваад үргэлжлүүлэн ажиллавал тэтгэврээс дээр залууст ч түшиг болно Болж л байна зөв шийдвэр
Дунд үе [202.55.191.194] 2022-10-13 02:08:26
Та нар авлига авахын тулд л ингэж байгаа, хөгшин хүмүүсээр яах юм, Монголыг баллаж байна та нар
5 [202.131.240.170] 2022-10-11 09:52:18
цэргийн байгууллага үүнд хамаарах уу
Зочин [192.82.71.208] 2022-10-12 10:51:44
Бүр хамгийн эхэнд нь хамаарах ёстой.