ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛ ЗОРИУД УУ, ЗОХИОМОЛ УУ?

Aдмин / Эдийн засаг

Зарим эдийн засагчдын үздэгээр мафижсан эдийн засагт үнийг зориуд хөөрөгдөх замаар хямралын үед зах зээлийн эрэлтээ хүчээр хангах явдал байдаг аж. Инфляц мөнгөний зах зээлийн тэнцвэр алдагдахад үүсэж бий болох ба улмаар үйлдвэрлэл хэрэглээг бүхэлд нь хамарч байдаг. Инфляц хүчтэй болох тутам төрөөс түүний эсрэг зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд улам бүр хүндрэлтэй болдог. Үүнд мөнгөний зах зээл, төрийн санхүү, хөрөнгө оруулалт, хэрэглээ зэрэг эдийн засгийн бусад салбарыг хамарсан гиперинфляцийн үед түүний эсрэг тэмцэх нь төрийн маш чухал бодлого болно.

Энэ үед эдийн засгийг хөгжүүлэх тухай асуудал нь хоёрдугаар зэрэгт тавигддаг. Мөнгөний ханш унах тусам өргөн хэрэглээний барааны үнийн хэт өсөлт нь ард түмний амьдралд дарамт, стрессийн эх үүсвэр болж байна.

Хэрвээ макро эдийн засгийн тэнцвэрт бус байдал нь үнийн тогтмол өсөлтөөр илэрч байвал түүнийг нээлттэй (задгай) инфляц гэж нэрлэдэг. Задгай инфляц зах зээлийн механизмыг эвддэггүй. Учир нь нэг зах зээл дээрх үнийн өсөлттэй нэгэн зэрэг нөгөөхийнх нь үнэ хямдрах явдал ажиглагддаг.

Энэ нь эдийн засагт үнийн дохио өгч, хөрөнгө оруулалтыг урамшуулж, үйлдвэрлэлийг өргөтгөх хүчин зүйл болж зах зээлийн механизмыг үргэлжлүүлэн ашиглах бололцоог олгодог. Эдийн засгийн практикт задгай инфляцын дараах хэлбэрүүд бий: Дасгах инфляц Энэ нь үйлдвэрлэгч, хэрэглэгчийн сэтгэл зүйг инфляцын нөхцөлд дасган хувиргахтай холбоотой асуудал юм. Үнэ нэмэгдсэн үед хэрэглэгч ойрын ирээдүйд буурна гэж тооцож байдаг ба энэ тохиолдолд Пигуг үр дүнд хүрч байдаг. Пигуг үр дүн гэдэг нь инфляц болоход хувь хүн бэлэн байгаа мөнгөөрөө илүү ашиг олж болох таваар худалдан авч үлдэгдэл мөнгөө банканд хадгалдаг. Энэ нь чөлөөт зах зээлийн механизмд тэнцвэргүй байдлын улмаас мэдэгдэхүйц үр дүн олдог. Үүнийг Пигугийн үр дүн гэнэ.

Эрэлтийн инфляц Эрэлтийн инфляц гэдэг ойлголтыг эдийн засагт хэрэглэдэг. Эрэлтийн үсрэлтийн үед үйлдвэрлэлийн хүчин зүйлийг үлэмж ихээр ашиглаж эхэлдэг. Зах зээлийн хэвийн үед үнэ нэмэгдэх нь хөрөнгө оруулалтын дохио болно.

Татварын инфляц гэж бий. Энэ нь төрийн татварын бодлоготой холбогдон гарч ирдэг. Хэрвээ татварын хувь өндөр байвал үйлдвэрлэлийн өсөлтийг хязгаарладаг. Ашгийн ихээхэн хэсгийг нь төсөвт авахад хүрвэл хөрөнгө оруулалтын санхүүжүүлэлтэд хүнд байдал үүснэ. Үнийн нэмэгдлийн инфляц гэж байна.

Эдийн засагт зохион байгуулалтын том хэмжээний өөрчлөлт хийхэд төр уг инфляцыг зориуд бий болгодог. Албадмал инфляц Хэрвээ макро эдийн засгийн тэнцвэрийг төрөөс үнийн хяналтаар хангаж байвал түүнийг албадмал инфляц гэнэ. Монгол улсын хувьд эргэлтийн инфляцыг зөв оношилж, үйлдвэржилтийг дэмжих нь үнийн хөөрөгдөл, ядуурлын түвшин, ажилгүйдлийн шалтгааныг багасгах оновчтой арга хэлбэр болно. Татварын оновчтой зөв, уян хатан бодлого, хөрөнгө оруулалтын таатай орчин,төрийн бага оролцоотой чөлөөт орчин, төсвийн реформ, төрийн удирдлагын түвшний хууль, эрх зүйн хэрэгжилт чухал байна.


Сэтгэгдэл

Зочин [99.230.64.174] 2022-10-17 18:29:09

Монголчуудаа, Үйлдвэр технологи хөгжүүлж, алтаа гадагш нь бүү гарга,,, тэгж байтал учир нь олдоноо,,,,

Зочин [139.5.219.54] 2022-10-14 01:09:37

Үнийн хөөрөгдөлд өндөр настан нар туйлдаж амээнч авч чадхаан боллоо

zochin [202.126.90.142] 2022-10-12 04:04:32

Choloot zah zeel ooroo byh yumni yniig zohitsuulna gej itgeseer bainuu ha ha ha ygyi yumaa ene delhiin byh baraa byteegdhyynii yned hynii shiidveryyd noloolj baigaa Uls tor ediin zasag gesen zyilsiig zaabal hamtad ni avch yzeh heregtei

Зочин [139.5.219.54] 2022-10-12 03:32:44

МОНГОЛД ҮГН ӨСЛӨӨ ДАХИН ӨУУНА ГЭЖ ҮГҮЙ ҮҮНИЙГ ЗАСМААР ЮМ ӨУУХДААН БУУЖ ӨСӨХДӨӨН ӨСӨЖ БАЙХ ЁСТОЙ БИШ ҮҮ

зочин [139.5.218.113] 2022-10-12 02:09:48

Үнийн хөөрөгдөлийг судлах ажлын хэсгийг их эрт байгулсан. Одоо цаг хожиж дахиж байгууллаа гэж эрхэм Занданшатар хэлж байх жишээтэй. Но байна. Инфляцаар ард түмнээ хохироож байгаа нь төрийн буруу нөхөж өгөх үүрэгтэй. 14.16 хувийн инфляцтай улс Украйн.Орос. Шриланк Монгол байна. Дэлхийгээс.цар тахлаас болсонгүй. Хөлөө байсан биз.

зочин [183.177.99.230] 2022-10-12 01:30:18

Монголын эрх баригчид зүгээр л эздийнхээ үүрэг даалгаварыг л чин үнэнээрээ гүйцэлдүүлж байгаа ЖБ иргэн Дондогын гэрэл цахилгаан дулаан зориудаар өсгөөд байгаа шалтгаан нь тэд гадаад өрөндөө нэмэрлэх гэж тэр хөөрхий Дондог


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.