АРДЧИЛСАН НАМЫНХАН АРАЙ Л МАН-ЫН ГЕНСЕК БОЛНО ГЭЖ ГОРЬДОХГҮЙ БАЙНА
Засгийн газрын бүтэц өөрчлөгдөх, шинэ яам, шинэ сайдын орон тоо гарахтай зэрэгцэн түүнд очих сонирхолтой нам, бүлэглэл, улстөрчдийн дунд далд улс төрийн “дайн” эхэлдэг жамтай. Засгийн газрын тэргүүн өнгөрсөн наймдугаар сард Засгийн газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар батлуулснаас хойш одоог хүртэл шинэ сайдын суудалд суух сонирхолтой улстөрчид, горилогчид хүний өөрийн гэлтгүй л Л.Оюун-Эрдэнийг долоон, тойрон хүрээлсээр байгаа нь үнэн. Одоо Засгийн газрын бүтцэд шинээр Тэргүүн шадар сайд, Хил, боомтыг хариуцсан сайдын суудал дутуу байгаа. Үүн дээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын сэнтий хоосон байна. Эдгээр гурван сэнтийн төлөөх улс төрийн дайн ил далд ширүүхэн болж байгааг улс төрийн хүрээнийхэн, олон нийт анхааралтай ажиглан харж буй.
"Муу эр дайнд хөөрнө" гэгчээр энэхүү сайдын сэнтийн төлөөх улс төрийн тулаанд сөрөг хүчин болох АН-ынхан салбаганан орчихсон яваа нь содон үзэгдэл болж байна. Сайд болохын төлөө бүр ил тод шунан тачаадаж байгаа нь АН-ын гишүүдийн гаргаж байгаа үйлдэл, эрх баригчдад бялдуулчилж буй авираас нь тодорхой харагдаж байгааг улстөрчид дээр дооргүй ярьж сууна.
Тэр дундаа эрх баригч намын зарим хүмүүс УИХ дахь АН-ын гишүүдийг улс төрд төөрсөн өнчин хүүхдүүд гэх хандлагаар наанаа өрөвдөн ярьж байгаа бол зарим нь цаагуураа сайдын суудал горьдон, долигонон, долоож байгаа үйлдлийг нь хараад намдаа элсүүлчих үү хэмээн дохуурхан дооглож сууна.
Энэ бол Үндэсний томоохон улс төрийн хүчин болох Ардчилсан намын хувьд ахадсан доромжлол. Нөгөөтэйгүүр, Ардчилсан нам унаж болох доод цэгтээ хүрсэн гэсэн үг. Гэхдээ ийм доромжлол хүлээх болсон суурь нөхцөлөө тэд өөрсдөө бүрдүүлсэн. Өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш одоог хүртэл хоорондоо учир зүйгээ ололгүй яваагаасаа болоод өдгөө хүчтэй сөрөг хүчин гэх нэр сүрээ уландаа гишгэлээ. Нам гэх бүтэц бүрэлдэхүүн нь аль талдаа яваа нь ойлгогдохгүй боллоо. Намын гишүүд нь ёстой нөгөө “ул”-ны гишүүд боллоо. Ийм намтай, ийм гишүүд “өлөн” царайлж эрх баригч намынхаа бялуунаас амсах гэж улайрч байгаа нь олон нийтэд ил байхад МАН-ын гишүүдийн мааз ярианы сэдэв болохоос ч өөр яах билээ.
АН-ынхан арай ч МАН-ын генсек болно гэж горьдохгүй байна, зүгээр. Ингэж бусдын тогоо руу өнгийж, их санаж явахаар намынхаа дотоод эв зүй, учир начраа 2024 оны сонгуулиас өмнө олоод, олонх болохгүй юм гэхэд хүчтэй сөрөг хүчин болох бүтцээ одооноос онцгой анхаарч ажиллах шаардлагатай гэдгийг улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Тэр нь дээр биз. Бодвоос эрх баригч нам чинь юу боллоо гэж бялуунаасаа АН-тай хуваах билээ. Тэдний чинь дотор сайд болох сонирхолтой улстөрчид олон байхын зэрэгцээ эр, эмээрээ алалцаж байна. УИХ-аар Төсвийн хуулийг хэлэлцэж байгаа. Төсөв хэлэлцэж дууссаны дараа сайд нарын асуудлыг хэлэлцэнэ гэж Удирдах зөвлөл, бүлэг дээрээ ярьсан байна лээ.
Хэнийг ямар шалгуураар сайд болгох вэ гэдгээ ч эрх баригч нам чинь Удирдах зөвлөл дээрээ тохирчихсон байна. Тухайлбал, УИХ-д хоёроос дээш удаа сонгогдсон, тухайн салбар чиглэлийн Байнгын хороог ахалж байсан туршлагатай, жендерийн асуудлыг харгалзан үзээд болж өгвөл эмэгтэй гишүүдээсээ сайдад томилох тухай ярьж сууна. Ийм байхад АН-ынхан аавынхаа өврөөс чихэр горьдсон хүүхэд шиг харж суумааргүй байна.
Та нар бол Монголын улс төрийн тулах багана болсон Үндэсний хэмжээний хоёр том намын нэг. Ардын нам, Ардчилсан нам шиг Үндэсний хэмжээний томоохон нам, гурав дахь хүчин шинээр гарч ирнэ гэдэг ойрын 100 жилдээ л лав байхгүй. Тиймээс яс горьдсон нохой шиг сайдын суудалд суух гэж улайрч байхаар салж нийлсэн намаа нэгтгээд, сөрөг хүчний бодлогоор улс орноо хөгжүүлэх үйлсдээ туушдаа орохыг улс төрийн хүрээнийхэн зөвлөж байна.
Сэтгэгдэл
ParSec [185.174.159.245] 2022-10-15 09:32:47
Предлагаем следующие услуги: Сбор контактов Вашей целевой Аудитории. Рассылка сообщений в Telegram(текстом | с ссылками | с картинкой | с видеофайлом | с аудиофайлом) Наполняем Telegram-группы живыми людьми. УНИЧТОЖЕНИЕ Telegram контактов конкурентов. Добавление и рассылка в INSTAGRAM, Facebook. Размещение объявлений на доски. Размещение текста и ссылок во всех возможных каталогах. Полный отчёт. БЕСПЛАТНЫЙ ТЕСТ УСЛУГ! Свяжитесь с нами здесь: Сайт: http://parsec.expert Viber, WhatsApp: +35796466236 Telegram: https://t.me/parsecManager Канал: https://t.me/parsecTel
Зочин [59.153.112.35] 2022-10-13 15:46:00
АН дотроо эв зүйгээ олохгүй бол МАН -тай нэгдэцгээ. өөр арга байна уу.
tusa [59.153.87.199] 2022-10-13 08:26:42
Одоо том нам гэдэг асуудал аль хэдийн үеэ өнгөрөөсөн. АН бол зүгээр л наманцар. Эрдэнэ гэдэг эргүү төлөг намаа булшилсан. Одоо дахиж сэхэх тухай яриад ч нэмэргүй. Олон мянган гишүүд Эрдэний буянаар үр хүүхдийн хамт олон жил лааз өшиглөнө. Ардчилал гэж яриад ч нэмэргүй, зөвхөн лоозон болсон. Сэрүүн л зүүдэлцгээ дээ.....
Зочин [139.5.219.54] 2022-10-13 04:30:15
АН ,,ГЭЭЧ ХУЛГАЙЧ НАРЫН БҮЛЭГЛЭЛ СОНГУУЛЬ БОЛХООР НЭГДЭЖ ХАМТАРЧ АРД ТҮМНИЙГ АРДЧИЛ НЭРЭЭР ХУУРЧ ТӨРИЙН ЭРХЭНД ГАРАХЫГ ОРОЛДОГ ГАРААД ХУЛГАЙ ЛУЙВАР ХИЙЖ БАЙГАЛЫН БАЯЛГААН ХАХУУЛИЙН МӨНГӨӨР ГАДНИЙХАНД ӨГДӨГИЙГ НЬ АРД ИРГЭД ЦӨМ МЭДНЭ ИЙМ ХУЛГАЙЧ НАРЫГ ҮҮР БОЛСОН НАМ ХЭРЭГҮЙ МӨХӨХ НЬ ЗӨВ НЭГЧ БОЛ ТОМ ХУЛГАЙЧ НАРЫН БҮЛЭГЛЭЛ МӨХӨЖ ИРГЭДИЙН НУРУУНАА АЧААГ ХӨНӨЛГЭЭ
Иргэн [139.5.217.205] 2022-10-13 01:46:47
Та нар юу ч хийсэн -- сүүлийн Шийдвэр нь Үнэн ялах цаг хугцаа харулна.!!!!!!Та нар дур зорогоороо ашилж болно !!!!@ Эцэст нь Ард түмэн түмэн нүд түмэн чих сонсож шийдэх болно шүү !!!!!!!Эрх мэдэл түр зуурийнх шүү!!!!!!!!! Ардчилал та нарт худалдах нь юу бол та нар ёстой мөрөөдөөч !!!!!!!!!!Эрүүл Монгол байгаа шүү.!!!!!!!!!?????????? Өөрсийгөө хар -- ядуу ,их бна түгжирэл.--- өр дөан дээ Од та нарт итгэхгүй !!!!!!!!
ЗОЧИН [202.21.101.210] 2022-10-13 01:15:19
АРДЧИЛСАН НАМЫН НИЙТЛЭГ ДҮР ТӨРХ ШҮҮ ДЭЭ. НАМУУД ЕР НЬ АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ АЖИЛЛАДАГ ЮМ УУ.