Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн төсөлд санал авахад 3 хоног үлдлээ

Aдмин / Улстөр

Улсын Их Хурлаас “Төсөв-2023” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг 2022 оны аравдугаар сарын 19-ний өдөр буюу ирэх лхагва гарагт Төрийн ордонд зохион байгуулна. Тус өдөр иргэдээс ирүүлсэн санал, асуултыг нэгтгэн танилцуулж, “Төсвийн ил тод байдал”, “Халамжаас хөдөлмөлт”, “Тогтвортой эдийн засаг”, “Боомтын сэргэлт” гэсэн дөрвөн салбар хэлэлцүүлэг болно.

Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн төсөлд иргэн Таны саналыг “D-Parliament” цахим хуудас, D@parliament.mn мэйл хаягаар болон 51-262727 утсаар аравдугаар сарын 17-ны өдрийг хүртэл хүлээн авч байна.

Өнөөдрийн (2022.10.14) 10.00 цагийн байдлаар 7,520 иргэн Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн төсөлтэй танилцаж, 382 иргэн саналаа өгөөд байна.

Иргэдийн санал шүүмжлэл, бодит оролцоо, хяналтыг бий болгож, хамтдаа хуулиа санаачилдаг, төсвөө хэлэлцэн баталдаг болохын тулд цахим парламент буюу D-Parliament аппликейшнийг танилцуулаад байгаа билээ.

Иймд иргэн Та технологийн дэвшлийг ашиглан 2023 оны төсвийн төсөлд саналаа өгөөрэй. Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн төсөлд санал авахад 3 хоног үлдээд байна.

2022 оны аравдугаар сарын 19-ний өдөр зохион байгуулагдах “Төсөв-2023” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар нээх бөгөөд төрийн болон төрийн бус байгууллага, мөн олон улсын байгууллагуудын нийт 800 гаруй төлөөлөл танхимаар болон цахимаар оролцохоор бүртгүүлээд байна.

Та дараах заавар, зөвлөмжийн дагуу төсвийн төсөлд саналаа өгөөрэй.


Сэтгэгдэл

аөа [103.10.21.110] 2022-10-15 03:27:28

алдагдалтай төсөвийг дэмжихгүй, амин чухал биш хасахаар ажилууд их байна лээ, гадаад өрөө дармаар юм,


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.