Умайн хүзүүний хорт хавдрын эмчилгээний төлбөрийг ЭМД-ын сан 100 хувь хариуцна

Aдмин / Эрүүл мэнд

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01-р тогтоолд умайн хүзүүний хорт хавдрын бүх төрлийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцахаар тусгасан. Тогтоолын хүрээнд энэхүү тусламж, үйлчилгээний эмийн эмчилгээг 628 мянган төгрөг, мэс заслын тусламж үйлчилгээг тухайн мэс заслын багаж хэрэгсэл, хүндрэлээс хамаарч 3-4.5 сая төгрөгөөр санхүүжүүлдэг.

Улмаар өнгөрөгч наймдугаар сарын байдлаар умайн хүзүүний хорт хавдрын тусламж, үйлчилгээнд нийт 172 даатгуулагч хамрагдаж, амьдралын чанараа дээшлүүлжээ. Эдгээр иргэдийн авсан тусламж, үйлчилгээний төлбөрт ЭМД-аас 362 сая төгрөгийн санхүүжилтийг ЭМБ-уудад олгоод байна.

Умайн хүзүүн хор хавдрын тусламж, үйлчилгээг ХСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Сонгдо, Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг зэрэг ЭМДЕГ-тай гэрээтэй улсын болон хувийн хэвшлийн нийт 30 гаруй эмнэлгээс авах боломжтой юм.


Сэтгэгдэл

зочин [66.181.184.136] 2022-10-16 02:13:19

монголоор дүүрэн папилома бэлгийн замаар халддаг үү газар авлаа засгийн газараа

зочин [122.201.21.156] 2022-10-15 15:30:05

ЭМД-аас хэрхэн мөнгө авах тухай бодож сэтгэх биш харин ард иргэдэд эрүүл мэндийн боловсролыг цэцэрлэгээс нь олгож эхлээч ээ. Эрүүл хооллолт, эрүүл хоол хүнс, дасгал хөдөлгөөн гэдгийг цэцэрлэгийн наснаас нь эхлэн зааж сургаач ээ, ойлгуулаач ээ. Бүх төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх арга замуудыг цэцэрлэгийн үеэс нь эхлэн зааж сургаж, хэвшил болгооч ээ. Монголчууд бүгд өвчлөх ёсгүй биз дээ? Эмнэлгийн багаж хэрэгслээ сайжруулаач ээ, орчин цагийн багаж хэрэгслүүдийг эмч эмнэлгийн ажилтнууд бүрэн дүүрэн эзэмшиж ажиллуулж, зөв ойлгох таньж мэдэж сураач ээ. Өвдсөн хойно нь эмчлэх зардал яриад суух биш, өвдөхөөс нь өмнө иргэддээ урьдчилан анхааруулдаг, сэргийлдэг болоосой.

Зочин [66.181.160.98] 2022-10-18 12:49:39

Ĺm


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.