“Малын өвс тэжээлийн татварыг Засгийн газар яаралтай тэглэх шаардлагатай”
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Б.Пүрэвдорж гишүүн малын өвс тэжээлийн албан татварыг чөлөөлж, малчдын орлогыг дэмжин ажиллах талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Малчдын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар яриа гарсан боловч бодитой нэг ч ажил хийсэнгүй. Иймээс Ерөнхий сайдад малын өвс тэжээлийг гааль болон НӨАТ-ын албан татварыг чөлөөлөх албан бичгийг өгсөн. Хэрвээ энэ татвараас чөлөөлөх юм бол нэг шуудай хорголжин тэжээл ойролцоогоор 9000 орчим төгрөгөөр хямдрах боломжтой.Малчдын татварын асуудлыг шийдэж чадвал махны үнэ буурсан энэ үед хэдэн шуудай ч болов хорголжин тэжээл авч муудсан малаа тэжээх боломж нь бүрдэх юм.
Үүнийг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас (ХХААХҮЯ) асуухаар манайд хангалттай хэмжээний малын хивэг байгаа гэж хариулдаг. Гэвч малын хивэг баруун аймгуудын нутгаар асар өндөр үнээр зарагддаг. Баруун аймгуудын нутгаас ирсэн малын өвс тэжээлийн татварыг тэглэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар яаралтай шийдэх шаардлагатай. Х.Болорчулуун сайд Дорнод аймгаас сонгогдсон. Тус аймагт малын өвс тэжээлийн асуудал байдаггүй. Гэтэл манай баруун аймагт чулуу долоох нь холгүй явж байж мал нь тарга авдаг" гэв.
Сэтгэгдэл
хуц [202.9.47.152] 2022-10-15 18:03:13
хуц
Зочин [148.60.92.227] 2022-10-15 10:40:41
Nobsoo hyryygaa ch hedelgehgyi baij?Zasagryy byy dair!!!!heleh neg eer?....hiih byyr ch eer?.......
Зочин [103.229.121.153] 2022-10-16 01:40:13
Өвс тэжээл үнэгүй өг гэж хэлээгүй.Татварыг нь ТЭГЛЭ гэсэн байна.Баруун аймгуудад энэ зун гантай байсан.Иим учраас УИХын гишүүн Пүрэвдорж зөв санал тавьжээ.Ганц үг хэлдэг ээ элдэвээр бүү гоочил.МАНгаруудаа.Т
Зочин [103.229.121.153] 2022-10-16 01:35:30
Баруун аймагт ган болсон учир хүндэрэлтэй аймгуудад нь өвс тэжээлийн ТАТВАРыг тэглэх нь маш зөв.ЕР НЬ ИНГЭЖ АРД ОЛНЫХОО ТӨЛӨӨ ДУУГАРДАГ ГИШҮҮД ТУН ЦӨӨХӨН ЮМ.
Зочин [202.21.98.238] 2022-10-15 01:48:16
СОГТУУГААР МАШИН БАРЬЖ НОЦТОЙ ОСОЛ ГАРГАСАН УИХ-ЫН ГИШҮҮН ОРК ЛАЛАР ЁС ЗҮЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭГЭЭД ДЭЛХИЙГЭЭС ЗАЙЛЧИХ ХЭРЭГТЭЙ. СОНГУУЛЬ ДӨХӨӨД ИРХЭЭР ХӨДӨӨНИЙХӨНД ХАЙРТАЙ БОЛООД ШААЧДЫН
Зочин [202.21.108.182] 2022-10-16 03:50:10
Uuchlal guichihaar l bolchdog yum bish ee ORK ooooo!!1 hariutslaga huleeh yostoi yum... Ogtsorch zailah yostoi.
Зочин [103.229.121.153] 2022-10-16 01:32:16
Түүнийхээ төлөө уучлал гуйчихсан шүү дээ.Бузрууд бол уучлал гуйлгүй харин дэвшээд алга болдог .Харин ч жудагтай түмний төлөө дуугардаг хүн дээ МАНгаруудаа