УТСАН ЧИНЭЭ АМЬТАЙ ЭДИЙН ЗАСАГ

Aдмин / Эдийн засаг

Хямралаас үүдсэн өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрээс хальж үүлэн дунд хөвж явна. Төгрөгийн ханш огцом муудсанаас гар дээр авч байгаа цалин тал хэрэглээнд арай чүү хүрэхтэй үгүйтэй гол зогооцгооно. Тэр ч бүү хэл сар бүр хүүхдийн мөнгө, нөат-ын буцаан олголтоороо арай гэж хүнс залгуулж сэнсэрсэн өнчин төл шиг өлөн зэлмэн амьдардаг өрхүүдийн тоо ч хэдэн мянга давлаа. Үнэ өссөөр байвал жижиг дунд аж ахуй нэгжүүдийн хөдлөх хөшүүрэг болдог зээлээ төлж чадахгүй.

Банкууд зээлийн эргэн төлөлт нь хасах үзүүлэлт рүү орох юм бол дампуурч хаалгаа барих нь ч тодорхой. Монгол Улсын нийт экспортын 92 хувийг БНХАУ дангаараа хангадаг нь ч эрсдлийн хамгийн том хүчин зүйл. Авдран дахь хэзээ ч дуусч мэдэх алт, зэс, нүүрсээ арилжиж чадахгүй болчихвол манай улсын эдийн засаг муужирч унаад сэрэхэд нэн бэрх.

Эндээс хүүхдийн мөнгөөрөө л хүнсээ залгуулдаг гэр бүлийн судалгаа анхаарал татаж байгаа юм. НҮБ-аас явуулсан судалгаанд оролцсон 1400 өрхийн 76 хувь нь буюу 1064 өрх нь хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хоол хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд зарцуулсан гэж хариулсан байдаг. Товчхондоо хүнсэндээ зориулсан гэсэн үг.

Хэрэв хүүхдийн мөнгө байхгүй бол амьжиргаагаа залгуулж чадахгүй өрх эдэн дунд олон байгааг ч судалгаанаас харж болохоор юм. Ердөө 0.3 хувь нь л хүүхдийн мөнгөнийхөө тодорхой хэсгийг архи, тамхи, согтууруулах ундаанд зарцуулсан гэж хариулжээ. Бас нэг анхаарал татсан дүн бол цар тахлын нөхцөл байдал бага насны хүүхэдтэй гэр бүлд илүүтэй хүнд туссан байгаа юм.

  • 0-5 настай хүүхэдтэй өрхийн 71%
  • 6-10 настай хүүхэдтэй өрхийн 68%
  • 11-18 настай хүүхэдтэй өрхийн 65% орлого цар тахлын нөлөөгөөр буурсан.

Энэ мэтчлэн улсын эдийн засаг дефолт зарлах л юм бол тэр өдрөөс хойш хүн амын тодорхой хэсэг шууд өлсгөлөнд нэрвэгдэх аюул ойрхон байна.


Сэтгэгдэл

зочин [202.55.191.194] 2022-10-18 06:09:38

Нийтлэл бичсэн хүн нь яасан ч муухай бодолтой сэтгэхүйтэй ядруу болсон юм дээ. Өөдрөг тэнгэрэлг заяатай ард түмэн шүү бид.

tusa [59.153.113.94] 2022-10-18 04:29:31

Ядуу өрхийн болон хүний тоон статистик бол МАН-ынхаа бодлоготой уялдуулан худлаа гарч байгаа. Яг үнэндээ нийт өрхийн 80 гаруй хувь нь 2,5 сая хүн ядуу амвдарч байгаа. Төрийн албан хаагчид бүгд цалингийн зээлтэй. Амьжиргааны өртөг өндөр болсон энэ цаг үед тэдний зээл төлөлт удааширч, ядуучуудын эгнээнд шилжиж байгаа. Нуугаад байх асуудал байхгүй. Бодит байдал ийм байна. Ажилгүй, бутач хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэйчүүд улам олширч байгаа. Хүүхдийн тэтгэвэр төлдөггүй залуучууд их болсон . Тэд их дархан эрхтэй улсууд. Хүүхдийн тэтгэврээ төлж чадахгүй бол төлбөрт зориулж тэднээр албадлагын хөдөлмөр хийлгүүлэх хэрэгтэй. Бүр хүүхдийг 18 нас хүртэл. Татгалзвал ял өгдөг байх хэрэгтэй. Орлогын эх үүсвэргүй өрхийн тоо улам нэмэгдэж байгаа нь хөгжлийн гол тушаа болсоор байна даа. Ядуу монголчууд аа гэж.....

Зочин [202.179.27.223] 2022-10-18 04:11:39

ХОЙД СОЛОНГОС МОНГОЛ ХОЁРЫН АЛЬ ЯДУУ ВЭЭ... АЛЬ НЬ ГУЙЛАГЧИН БЭЭ... СУДАЛГАА БАЙДАГ УУ

Зочин [150.129.140.106] 2022-10-18 05:42:05

ХҮРЭЛСҮХ мэтийн сагсуу тэнэг гарууд л төрд байхаар яаж өөдлөх билээдээ

зочин [202.9.46.52] 2022-10-18 03:56:09

Ардчилал гарч сөргөлдөн хагаралдаж үндэсний үйлдврээ устгаж баяжих донтой бэлэнчлэх сэтгэлээнд живж халамж хавтгайрч эх орны төлөө биш амин хувийн төлөө шордож хатгаж уриалан шудрага үнэнийг үзэн яддаг цаг үе ирж дээ

иргэн [192.82.89.43] 2022-10-18 02:09:30

Удирдага буруугаас сүйрнэ !!!!!!! дарангуйлал луйвар авилга нууцууд байхад -- Улс мөхдөг !!!! - Одоо Үнэн Шударга чөлөөт нигэмийн боловсролтой уужим дөлгөөннь гарч Үнэнг дэлгэрүүлж байж чөлөөлөгдөнө!!!!!!! Түнээс хэрүүл сөрөлдөөн дийлэхгүышдээ!!!!!!!!!?????????


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.