Ардчилсан намаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон МАН-ын бүлэгт шаардлага хүргүүллээ
Ардчилсан намаас энэ удаагийн хэвлэлийн бага хурлаар /2022.10.18/ Монгол Улсын 2023 оны төсвийн төслийн талаар ямар байр суурьтай байгаа тухай Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн бага хурлын үеэр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал хэлэхдээ, “МАН 2020 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо баримталсан мөрийн хөтөлбөртөө 1.1.1. Цалингийн бодит хэмжээг инфляц, үнийн өсөлттэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого баримтална. 1.5.29. Ахмадуудад суурь тэтгэвэр олгож, тэтгэврийн доод хэмжээг инфляц, үнийн өсөлттэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого баримтална” гэж заасан. Ингээд 2020 оны парламентын сонгуульд олонхын суудал авсан нам өнөөдөр төсвөө хэлэлцэж байна. Төсөвтэй холбогдуулан хэлэх тайлбар Ардчилсан намд нэлээдгүй бий. Монгол Улс анх удаа 20.5 их наяд буюу Монгол Улс түүхэндээ хамгийн их мөнгийг зарцуулах гэж байна. Бид хамгийн их мөнгө баталж байгаад баярлах шаардлага огт байхгүй. Төсөв гэдэг бол Монгол Улсын иргэд, аж ахуй нэгж байгууллагуудын орлогоос авч байгаа татвар хураамжаас бүрддэг. Тэгэхэд ийм хэмжээний мөнгийг иргэдийн нуруун дээр ачаа үүрүүлнэ гэж ойлгох хэрэгтэй. Улс орнуудын өнөөгийн нөхцөл байдал, гадаад нөхцөл байдал, хүчин зүйлүүдэд зөв дүн шинжилгээ хийж чадаагүй төсөв гэж Ардчилсан нам харж байна. Төсвийн орлого бүрдүүлэлтийг хэт өөдрөгөөр төсөөлж, урсгал зарлагуудыг хэт нэмэгдүүлсэн төсөв болсон. Төсөвт шинэ хөрөнгө оруулалтыг тавиагүй гэж худал ПР-ын зорилготой мэдээллийг олон нийтэд тарааж байгаа боловч 2020, 2021 онд хийж хэрэгжүүлж өөрсдийн тойрог дээрээ тавьсан барилга байгууламж, төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр болсон байна. Ингэж санхүүжүүлэхдээ инфляц, үнийн өсөлтийг нэмэгдүүлж санхүүжүүлэхээр заасан байгаа юм.
Иймээс Ардчилсан намын зүгээс эрх баригч МАН-ын мөрийн хөтөлбөр засаглалын бүх түвшинд “хүнээ” байршуулах, хууль дүрэмд өөрчлөлт оруулах замаар эрх мэдлээ зузаатган хадгалж үлдэх явдал болон хувирч 2020 онд дэвшүүлж иргэдийн дэмжлэг авсан мөрийн хөтөлбөрийн 1.1.1 дэх заалт болох “Цалингийн бодит хэмжээг инфляц, үнийн өсөлттэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого баримтална” гэсэн нь өнөөдөр хүслийн жагсаалт болж хувирлаа.
Гадаад валютын нөөцийг хамгаалахад чиглэсэн мөнгөний хатуу бодлого болон төсвийн хэмнэлтийн бодлогыг зайлшгүй хэрэгжүүлэх, цалин, тэтгэвэр тэтгэмжийг 2023 онд 40-өөс доошгүй хувиар нэмэгдүүлэх эх үүсвэрийг улсын төсөвт суулгахыг шаардаж байна.
Энэхүү шаардлагаа өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүллээ.
Сэтгэгдэл
Зочин [64.119.25.138] 2022-10-18 12:29:12
Маш зев
иргэн [192.82.89.43] 2022-10-18 12:07:24
Үнэхээр ирэх оны төсөв аймаар өр ингэж болохгүй !!!!!!! Сөрөг хүч - Одоо л ам өчиг нь аваад амлалт аа биелүүлэхгүй байгаа төрд сануулга өгөх нь зөв !!!!!!!! ард түмэн Тэр бум модноос дор гэж үү!!!!!!!???????
Зочин [66.181.160.32] 2022-10-18 06:25:10
Ингэхэд ер нь хэдэн АН БАЙГААД БАЙНА АА? Учир нь олдохоо байв. Эхлээд өөрсдийнхөө асуудлыг нэг тийш болговол яасан.