Жолооны үнэмлэхгүй М долоон машин мөргөж, хоёр хүүхэд гэмтээсэн замын ослыг мөрдөн шалгах ажил дуусаагүй байна

Aдмин / Эдийн засаг

29 настай, эмэгтэй М нь жолооны үнэмлэхгүй машин барьж 7 автомашин мөргөөд зогсохгүй, замын дэргэдүүр явж байсан хоёр хүүхдийг дайрсан автозамын осол гарсан. Энэ талаарх бичлэг цахим орчинд тархсан. Тодруулбал, “Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Олимп хотхоны хойд талын зам дээр уг осол болсон юм. Энэ талаар ЦЕГ-аас өгсөн мэдээллээр бол "Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны хойд замд “Toyota Land Cruiser-200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан М буюу жолооч нь замын эсрэг урсгалд орж, долоон автомашиныг мөргөж, замаас гарч явган хүний замаар явж байсан явган зорчигч 12 настай эмэгтэй С, 12 настай эмэгтэй Э нарыг мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан. 1993 онд төрсөн, М гэх эмэгтэй нь осол гардаг өдрийн 18:00 цагийн үед найз залуу болох Б-г согтуугаар автомашин жолоодуулахгүй байх зорилгоор “Toyota Land Cruiser” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа дээрх ослыг гаргасан. Жолооч М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй. Түүний биеэс биологийн дээж болгон цус авч Шүүхийн шинжилгээний хүрээлэнд шинжээч томилсон. Явган зорчигч С-ын эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилсон боловч дүгнэлт гараагүй байна. Уг хэргийг ТЦА-аас ослын шалтгаан нөхцлийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Шинжээчийн дүгнэлт гарсны дараа гэмтлийн талаар тодорхой мэдээлэл өгнө. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй байна” гэв.


Сэтгэгдэл

Зочин [203.17.23.221] 2022-10-18 06:41:25

Шударга үнэн байгаасай даа, Мөнгөтэй хүн өөрийн дураар шийдвэр гаргуулдаг нийгэм болж байна даа. Дараагийн Лүндэндорж хэрэг шиг харагдаад байна.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.