Х.Нямбаатар: Ашиглалтын шаардлага хангаагүй машинаас үүдэн цэргүүд гэмтсэнд харамсаж байна

Aдмин / Улстөр

Хэнтий аймгаас Дорнод аймаг руу цэргүүд тээвэрлэж явсан машин хажуулдаж унаж, цэргүүд гэмтсэн харамсалтай хэрэг гарсан.

Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн өнөөдөр мэдээлэл өглөө. Тэрбээр "Өчигдөр 14:00 цагийн үед Хэнтий аймгийн 306 дугаар ангиас цэрэг татаад, явж байсан машин хажуулдаж унасан. Нэг офицер, нэг ахлагч, цэргийн 15 албан хаагч явж байгаад машины рулийн аппарат хагараад зам тээврийн осол гарсан. Улмаар дөрвөн цэргийн толгой хагарсан, хоёр цэрэг гэмтэл авсан байна. Эмнэлгийн тусламжийн яаралтай бүлэг газар дээр нь очин ажиллаж, өнөө өглөө Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт үзлэг хийсэн.Хоёр цэргийн албан хаагч хүзүүний зөөлөн эдийн гэмтэл авсан, бусдынх нь биеийн байдал хэвийн, цаашдаа тус эмнэлэгт эмчлэх боломжтой гэсэн хариу ирээд байна. Тээврийн хэрэгслийн хувьд 2008 оноос хойш ашиглаж байгаа. Нэгэн зэрэг олон тооны цэргийг тээвэрлэхэд тээврийн хэрэгсэл хүрэлцэхгүй байгаа. Осолтой холбогдуулан дотоод хяналт шалгалтаа сайжруулж, албан тушаалтнуудад хариуцлага тооцно. Хил хамгаалах ерөнхий газар 1200 гаруй машинтай. Хамгийн эртнийх нь 1990 оных. 13, 14 жил ашигласан машиныг боломжийн гэж үздэг ч ашиглалтын хугацаа дууссан гэсэн үг” гэв.

Энэ асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Хил хамгаалах байгууллагад парк шинэчлэл хийгээгүй олон жил болж байна. Ашиглалтын шаардлага хангаагүй, гадаадын тусламжаар ирсэн машины рулийн аппарат мултраад цэргүүд гэмтсэн харамсалтай, эмгэнэлтэй үйл явдал гарлаа. Хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой учир дуудлага жижүүрийн автомашинуудыг лизингээр цөөн тоогоор авья гэж төсөвт нэмэлтээр оруулж ирсэн. Энэ нь парк шинэчлэлд тус болно гэж найдаж байна” гэж Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан дээр ярьсан юм.

Дамрамд дурдахад аравдугаар сарын 16-нд Баяндэлгэр суманд хил хамгаалах байгууллагын фургон машин мөн хажуулдсан хэрэг гарсан. Зургаан цэрэг зорчиж явсан агаад гэмтэл бэртэл аваагүй гэж мэдээлж байв.

Эх сурвалж:www.polit.mn


Сэтгэгдэл

Зочин [66.181.160.42] 2022-10-19 13:17:36

Хариуцлага тооцдоо ХХЕГн удирдлагад

Зочин [66.181.160.42] 2022-10-19 13:16:37

Харамсалтай юмаа цэргийн хүүхдүүд гэмтжээ.ХХЕГ-н удирдлагыг солих болсон шүү.хэчнээн олон хүний амь эрсдүүлэхийг нь хүлээгээд байгаад байгаа юм бэ Нямбаатараа Оюун эрдэнэ сайдаа.

Зочин [202.55.188.100] 2022-10-18 15:17:40

Харамсаад өнгөрөх биш сайдын албан тушаалаасаа огцроод зайлаад өгдөө.

зочин [192.82.69.179] 2022-10-18 15:14:10

Ухаангүй төрийн урагшгүй ажлуудын нэг нь энэ үү? Хайран сайхан залуучууд гэмтэл бэртэл авч эрүүл мэндээрээ бүх насаараа хохирч байгаагийн хариуцлагыг хэн хүлээх вэ? Хариуцсан албан тушаалтнууд нь ичихгүй, элдэв долоон тайлбар хийгээд суухын оронд уучлалт гуйгаад албан тушаалаасаа огцрооч ээ. Монгол хүний өгөөмөр сайхан сэтгэл хаачив? ХҮН СЭТГЭЛ ХААЧИВ? ХҮНИЙ МӨС ЧАНАР ХААЧИВ?

Иргэн [139.5.217.166] 2022-10-18 08:50:56

Таны намын хийж байгаа ажил нэг иймэрхүү. Дарга зөөх машин үнэтэй тансаг нь дэндүү , эх орноо хамгаалах цэрэг зөөх машин нь эвдэрхий ,хэмхэрхий. Сайн бод ,тунгаа!!!


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.