ОН ГАРСНААС ХОЙШ 20 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЖЭЭ
Аравдугаар сарын 7-13-ны өдрүүдэд 8023 автомашин, 1549 чингэлэг нийт 1038 мян.тонн нүүрс экспортод гарчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 186 хувь буюу 1.9 дахин өссөн үзүүлэлт юм.
Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал,
- нүүрс 114.1
- зэсийн баяжмал 94
- төмөр 70.4
- алт 79.3
- газрын тос 43.7
- цайр 114.5
- хайлуур жонш 38.3 хувьтай байна.
Оны эхнээс 20,5 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 58.5 хувиар өссөн гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл