ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН ХИЛИЙН ДУНДАЖ ҮНЭ ТОНН ТУТАМД 85 ДОЛЛАРААР БУУРЧЭЭ
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, 2022 оны есдүгээр сард нүүрсний хилийн дундаж үнэ тонн тутамд 57 ам.доллараар, зэсийн баяжмалын хилийн дундаж үнэ тонн тутамд 85 ам.доллараар тус тус буурчээ.
Нүүрсний экспортын биет хэмжээ 2022 оны есдүгээр сард 4.2 сая тонн болж, өмнөх сараас 358.7 мянган тонноор өссөн бол үнийн дүн 623.3 сая америк доллар болж, 164 сая ам.доллараар буурсан байна.
Нүүрсний экспортын биет хэмжээ болон үнийн дүн, сараар
БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 54.2 хувийг чулуун нүүрс, 28.8 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 99.9 хувийг алт эзэлжээ.
Экспорт 2022 оны эхний есөн сард өмнөх оны мөн үеэс 2.4 тэрбум ам.доллараар өсөхөд нүүрсний экспорт 3.0 тэрбум ам.доллараар, алтны экспорт 131.3 сая ам.доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Сэтгэгдэл