ДАН ДЭЭЛТЭЙ ХҮНД СУРТАЛТАЙ САЙД, ДАВХАР ДЭЭЛТЭЙ БҮДҮҮН САЙД НАР НАМАА БИШ ӨӨРИЙГӨӨ БИШ УЛС ОРНОО БОДОХ ЦАГ БОЛСОН БИШ ҮҮ...

Aдмин / Улстөр

МАН боловсон хүчний нөөцтэй нам гэдэг. Гэтэл боловсон хүчний нөөцийн бодлогынхоо өмнө мөнгө санхүүгийн бодлогоо урьд тавиад байна уу. Чадваргүй поп, баячуудаар хүрээгээ тэлсэн сайд нарын танхим Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдад нэмэр биш нэрмээс болоод байна. Ганцхан жишээ хэлэхэд, 2023 оны төсвийн төсөл хэлэлцэж байгаа энэ үед Монгол Улсын төсөв үү, МАН-ын төсөв үү гэдэгт эрүүлээр харж зөвлөгөө өгөх сайд Засгийн газрын танхимд байна уу. Үндсэн хуулиа хүртэл барьж авч тонгорч унагаад “хүчиндэж” хийсэн засгийн газрын бүтцийн шинэчлэл үр дүнгээ өгөх найдлага тасарлаа. Ганц өөдтэй өнгөтэй томилгоо нь МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг ЗГХЭГ-ийн даргаар томилсон томилгоо болж үлдэв.

Д.Амарбаясгалан ажлаа мэдэж байгаа, эрх мэдлээ ч авсан байгаа харагдана. Гэтэл бусад сайд нар чинь Засгийн газрын кабинетаа муухай харагдуулсаар байна. Давхар дээл дан дээл ялгаагүй, Л.Оюун-Эрдэнээ танхимын сайд нар чинь ийм байхад төрд үлдээх түүх чинь гэрэлгүй байх болно. Чадамжгүй сайд нарын үг үйлдэл хэдийнээ ард нийтэд танигдсан.

Ард түмэн алгаа ташаад угтаад үдэх нэг ч сайд харагдахгүй байна. Баян тансагараа алга ташилт авдаг цаг өнгөрсөн. Учир нь ард түмэн чинь үгээгүй ядуу болж байна. УИХ-ын гишүүний албанд давхар зүтгэдэг муу нэртэй луу данстай давхар дээлтнүүд бүү хэл дан дээлтэй сайд нарын ажил ч сортойх сайжирсан зүйлгүй удлаа.

Соёлын сайд Ч.Номин алтан зүүлт үсэндээ зүүж, ганган хувцсаар л танигдаж байна. Араас нь Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар үргэлжийн хэл ам дагуулдаг Дарханы замаасаа эхлээд өргөж, өндийлгөж, өөд татсан нэг ч ажил хийсэнгүй. Зам хариуцсан сайдуудын ажил мэлхийн хурдаар явж байгааг хэн бүхэн мэднэ. Түүгээр зогсохгүй, Зам тээврийн хөгжлийн яамны дэд сайд байсан боловч ХХААХҮЯ-ны дэд сайд Ж.Бат-Эрдэнэ зам хариуцсан яаманд байсан уу байсан. Одоо тендерийн хэргээр хоригдоод байгаа. За, тэгээд Барилга хот, байгуулалтын сайд Б.Мөнхбаатарын баригдаж дуусдаггүй барилгын ажил, Эрүүл мэндийн сайд С.Энхболд гэхэд эмнэлгийн даргын халаа солио гэсээр ард түмэндээ онцгойлон таашагдсан зүйлгүйгээр ажлаа хийж явна. Уг нь бол өмнөх сайд сайд Т.Мөнхсайхан нь арай дөнгүүр байсан юм шүү.

Энэ мэтчилэн салбар бүр хариуцсан сайд хийтэй байна. Д.Сарангэрэл сайд л хэлсэн болохоос үнэн юм шүү. Магадгүй бөх хүн бүдүүн өвсөнд гэж санамсаргүй үгнээс болж унасан Д.Сарангэрэл МАН-ынхаа аминд орж, тэдэнд дохио өглөө. Ул гэж хэлэх хэмжээний хүн Д.Сарангэрэл биш. Энэ үг эгзэг таардаг шиг л МАН-ын халамжийн бодлого хавтгайрсаныг илтгэх дохио байсан юм.

Сүүлийн үед салбар салбарын бугшсан ноцтой муу муухай баримтууд, авилгалын хэрэг, ёс зүйн бүдүүлэг алдаа завхралууд эдгээр салбарыг удирдлага бүтэц зохион байгуулалт ажлын уялдаа холбоогүй дэндүү хайхрамжгүй болж байгааг нотлох боллоо. Зам тээврийн ноцтой асуудлууд түгжрэл, уул уурхайтай холбоотой дуулиан эрүүл мэндийн салбарынхан хурцадмал асуудлууд улам ч хүчээ авч байна. Дан дээлтэй хүнд сурталтай сайд, давхар дээлтэй бүдүүн сайд нар намаа биш өөрийгөө биш УЛС ОРНОО бодох цаг болсон биш үү...


Сэтгэгдэл

0000 [192.82.76.238] 2022-10-22 01:41:08

ҮЗЭН ЯДАЖ БАЙЖ БОЛСОН ДАВХАР ДЭЭЛЭЭН ҮНДСЭН ХУУЛИЙГ УЛАНДААН ГЭШГЭЖ ДАХИН НӨМӨРӨГ НЬ ДЭНДҮҮ ТЭНЭГ ҮҮЛДЭЛ МЭРГЭЖ ЛИЙН ХҮН САЙД БАЙЖ ШУДРАГ АЖИЛАХ БОЛОЛЦООГ НЬ ТАВИЖ ӨГӨХ НЬ ЗӨВ БАЙСАН ДААНЧ ИХ ХУРАЛД ҮҮРЭЛСЭН ХУЛГАЙЧ НАР ДАН ДЭЭЛТЭЙ САЙДЫГ ХАВЧИН АЖИЛ ХИЙХ БОЛОЛЦОО ОЛГОСОНГҮЙ БАЙСААР САНСАНДАА ХҮРЛЭЭ

Crytocic [37.139.53.82] 2022-10-20 02:18:10

Even a child knows how to make money. Do you? Telegram - @Cryptaxbot

Elbegdorjiig 8 jil tahiad ta nar yu olj doloob??..... [148.60.92.227] 2022-10-19 14:12:13

ed nar bas gaigyi suu!!!ta nar ardchilsan namiig zasag barij baisan chagaa ergeed har l daa!!!

зг [202.21.125.150] 2022-10-19 08:27:58

ИХ МУУ ӨӨР ҮГ АЛГА

Зочин [202.9.40.231] 2022-10-19 04:53:14

Олон дагуул дагуулчаад будаалга цайллага хэсэж дэмий тэнсэн л хүүхэд байхым чааваас, одоо ганц жилд юү хийхэв дээ одоо зайлаад зайгаа тавьж өгөөрэй даруйхан ойсоооон

х [202.9.46.151] 2022-10-19 04:07:52

хохинээ сонгочоод бүү хуц

ЕРӨНХИЙ САЙДАД [202.179.27.223] 2022-10-19 02:37:20

ТАНД ЕРДӨӨ Л ЗОРИГ ДУТАЖ БАЙНА.ХАРАМСАЛТАЙ БАЙНА.... ДАН ДЭЭЛТЭЙ САЙД НАРЫГ ЧИНЬ ОРОЛДОНГУУТ ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨӨД ДАВХАР ДЭЭЛТЭЙ БОЛГОЧИХОЖ БАЙХЫН... ЭР ЗОРИГ Л ДУТСАНЫХ Ш.... ДАН БАЙНАУУ ДАВХАР БАЙНАУУ ... ЧИРЭЭД Л ЗҮТГЭХ ЁСТОЙ ШД. ... ИЙМХЭН БАЙЖ ТААРАХГҮЙ .... ЮҮ ХИЙМЭЭР БАЙНА ТҮҮНИЙГЭЭ ЗОРИГТОЙ ХИЙЖ ҮЗ....

БУРУУ, ЦОЛМОН [192.82.76.238] 2022-10-22 01:45:26

ЕРӨНХИЙ САЙД АЖИЛ ХИЙЛГЭХГҮЙ БАЙГАА ХУЛГАЙЧ НАРААС ЗАЛХААД САНСАНАА ХИЙХ ГЭЖ ТЭДНИЙГ ДЭМЖЭЖ ӨӨРТӨӨН ХҮЧ ХЭМЭХ ГЭСЭН АРГА ЯДСАН ҮҮЛДЭЛ БОЛ ЭНЭ ДАВХАР ДЭЭЛТЭЙ САЙД НАР ГЭЖ БИ ҮЗДЭГ


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.