Мах, гурил, шатахууныг “барих” урт нэртэй хууль үр дүнд хүрсэн үү?

Aдмин / Эдийн засаг

Дэлхий нийт цар тахлын хямралаас өндийгөөгүй байтал геополитикийн сорилттой нүүр тулав. Олон улсын ойлгомжгүй, хурцадмал нөхцөл байдлын сүүдэр үндсэндээ цар тахлаас хэд дахин хүнд бэрхшээлийг бий болголоо.

Уршгаар нь өдөр тутам хэрэглэдэг бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадахтай зэрэгцэн төр мах, гурил, шатахууныг сугалж аваад үнийг нь барих шийдвэр гаргасан. Ингэснээр шатахуун, мах, гурилын үнэ, нийлүүлэлтэд онцгой анхаарна. Ямар ч байсан шатахуунтай байхад бизнес зогсохгүй. Монгол хүн мах, гурилтай байхад өлсөхгүй. Харин бусад нэр төрлийн барааг бүгдийг нь "дийлэхгүй". Махны үнийг тогтворжуулахад долдугаар сар хүртэл нөөцийн махыг хүртээмжтэй байлгаж, үнийг нь барина. Гурилын үнийг тогтвортой байлгахад тариалалтын шат бүрийг хариуцлагажуулна.

Нэг ёсондоо нэр заасан гурван төрлийн хэрэглээний бүтээгдэхүүнд зориулсан урт нэртэй хууль хагас жил гаруй хэрэгжээд “хаагдах” учиртай. Хэрэгжиж эхлээд даруй хагас жил болж буй хууль энэ оны төгсгөлд хүчингүй болно. Тэгвэл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, нийлүүлэлтийг хязгаарлах хууль хэрэгжих хугацаанд мах, гурил, шатахууны үнэд ямар өөрчлөлт оров. Төр хуулиар зохицуулж, тогтворжуулж чадав уу гэдгийг харуулах нэг үзүүлэлт бол үнийн хэлбэлзэл юм.

сонин mn

Нэр заасан гурван төрлийн хэрэглээний бүтээгдэхүүнд зориулсан урт нэртэй хууль хагас жил гаруй хэрэгжээд “хаагдах” учиртай. Хэрэгжиж эхлээд даруй хагас жил болж буй хууль энэ оны төгсгөлд хүчингүй болно.

Хуульд тусгасан мах, гурил, шатахууны үнийг авч үзвэл өнгөрсөн хавар АИ-92 2385 төгрөг байсан бол өнөөдөр 2390-д хүрсэн. Дизель түлш 3183 төгрөгөөс 4030 хүртэл өссөн бол есдүгээр сард 3580 болж буурчээ. Мөн АИ-95-ын үнэ долдугаар сарын сүүлээр 4210 төгрөг болж огцом өссөн ч есдүгээр сард буурч 3910 төгрөг болжээ.

Махны тухайд нэг онцлог бий. Хавар буюу хууль батлагдах үеэр мах, махан бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж, өдийд буурдаг зах зээлийн зарчимтай. Энэ дагуу дөрөвдүгээр сард хонины мах ястай мах 12000 төгрөг байсан бол одоо 10000, үхрийн ястай 14000 байсан бол 13600 болжээ. Гэхдээ энэ бүхэн зах худалдааны төвүүдийн бөөний үнэ юм.

Хаврын тариалан эрхлэхэд 100 тэрбум төгрөгийг гурван хувийн хүүтэйгээр олгоно. 50 орчим тэрбум төгрөгийн зээлийг ногоо тарьдаг хүмүүст олгоно. Хууль батлагдсанаар мах, гурил, шатахуун гэсэн гурван бүтээгдэхүүний үнэд тодорхой зохицуулалт хийнэ. Нөөц бүрдүүлэхийн хувьд хөнгөлөлттэй зээлийг гаргаж байна” гэсэн мэдээллийг хууль санаачлагчид хэлж байсан. Энэ бүхэн хэрхэн хэрэгжсэн талаарх мэдээллийг бид үргэлжлүүлэн хүргэх болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Иргэн [139.5.217.166] 2022-10-19 00:46:27

Шинэ сэргэлт авах гэсээр байтал өнгөрөх бололтой.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000