Л.Трасс, Э.Макрон нар Украинд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээр тохиролцжээ
ЛОНДОН. /TASS/. Их Британийн Ерөнхий сайд Лиз Трасс, Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон нар Украинд үзүүлэх дэмжлэгээ үргэлжлүүлэхийн тулд нягт хамтран ажиллахаар тохиролцжээ. Энэ тухай Э.Макронтой мягмар гарагт утсаар ярьсны дараа Их Британийн Засгийн газрын тэргүүний хэрэг эрхлэх газраас мэдээлсэн байна.
Хоёр орны удирдагчид Украинд өгсөн Оросын сүүлийн цохилтод "ихээхэн санаа зовж буйгаа ярилцсан" гэдгийг онцолжээ. "Их Британи, Франц улс холбоотнуудтайгаа хамтран Украинд дэмжлэг үзүүлэхэд, түүнчлэн Оросын түрэмгийлэлд авах хариу арга хэмжээгээ зохицуулахын тулд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллана гэдэгтэй тэд санал нэгдэв" гэж Даунинг-Стритийн товч мэдэгдэлд дурджээ.
Л.Трасс, Э.Макрон нар саяхан Прага хотноо болсон Европын улс төрийн нийгэмлэгийн анхдугаар хуралдааны хүрээнд нүүр тулсан уулзалтаа сайшааж, "хоёр талын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн гүнзгийрүүлэхээр" тохиролцлоо гэж мэдээлж байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл
зочин [94.230.252.110] 2022-10-25 04:56:06
Тэрэза Мэй байна даа
Lodoi [203.98.76.2] 2022-10-20 06:49:52
Збраг нь биш байна .Л.Трасс өөрөө өнө маргаашгүй огцрох гэу байж украинд туслах юу л бол.Бас францад асар их эсэргүйцлийн жагсаал олон хоног зргэлжилж байгаа
Зочин [202.55.188.107] 2022-10-19 17:52:31
Өндөр хөгжилтэй орны удирдагчид аргагүй ухаалаг шийд гаргаж байна. 21-р зун дайны зун биш шинжлэх ухаан технологийн үсрэнгүй дэвшлийн зун болох нь тодорхой. 21-р зунд 20-р зуны нойрмог хоцрогдсон сэтгэлээрээ орж ирсэн оросыг хурдан хязгаарлан дарах ёстой.
Зочин [122.201.22.172] 2022-10-19 15:18:16
Улс оронд нь жагсаж цуглаад байхад санаа нь зовдоггүй ээ , Украйнд л санаа нь зовоод бна гэнэ шүү
Лиз Трассыг таньдаг болчих эхлээд [202.131.248.198] 2022-10-19 08:30:41
Зургийг нь солихгүй бол Их Британийн ЭСЯ-д гомдол мэдүүлнэ шүү. Хахаха
Монгол [103.57.92.132] 2022-10-19 06:54:58
Жаргал аа Оруулсан зураг чинь буруу байна. Хойшид анхааралтай баына у