Дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байна гэж үзжээ
ТЕХРАН. /Zaobao/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Иран улсад болж буй засгийн газрыг эсэргүүцсэн жагсаалыг дэмжиж байгаа нь дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байгаа хэрэг хэмээн Ираны эрх баригчид үзэж байна.
Ираны “ISNA” агентлаг ням гарагт тус улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Нассер Кананигийн мэдэгдлээс эш татан мэдээлэхдээ, “Ж.Байден Засгийн газрын эсрэг жагсаалыг дэмжсэн нь Техраны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон явдал” гэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден бямба гарагт нэгэн арга хэмжээнд оролцох үеэрээ “Ираны ард түмний эсэргүүцлээ илэрхийлж буй эр зориг гайхшируулж байна” хэмээн хэлсэн юм.
Нассер Канани мөн хэлэхдээ, сүүлийн өдрүүдэд АНУ-ын Засгийн газар болон албаны хүмүүс Иран улсад үймээн самуунд өдөөн турхирч, бүхий л арга хэрэгслээр дэмжиж байна гэжээ.
montsame.mn
Сэтгэгдэл