Японы худалдааны алдагдал дээд хэмжээнд хүрчээ

Д.Тулга / Улстөр

ТОКИО. /RIA Novosti/. Дөрөвдүгээр сарын 1-нд эхэлсэн 2022 оны санхүүгийн жилийн эхний хагаст Япон улс 11 их наяд иенийн (73.37 тэрбум ам. доллар) худалдааны алдагдал хүлээсэн нь 1979 оноос ийм статистик мэдээлэл хөтөлж эхэлснээс хойших хамгийн муу үзүүлэлт болсон байна.

Японы Сангийн яамнаас пүрэв гарагт гаргасан мэдээллээр, тус улсын импортын хэмжээ 44.5 хувиар өсөж, 60.58 их наяд иен (404.9 тэрбум ам.доллар) болсон бол мөн хугацаанд экспорт ердөө 19.6 хувиар нэмэгдэж, 49.58 их наяд иенд (330.72 тэрбум ам.доллар) хүрчээ.

Худалдааны алдагдлын өмнөх дээд үзүүлэлт 2013 оны санхүүгийн жилийн (2013 оны 10 дугаар сараас 2014 оны гуравдугаар сарын 31) хоёрдугаар хагаст бүртгэгдэж байжээ. Тухайн үед 8.76 их наяд иенийн (одоогийн ханшаар 58.43 тэрбум ам.доллар) худалдааны алдагдалтай гарч байв.

Худалдааны алдагдал нэмэгдсэн нь Япон улс бүрэн хэмжээгээр импортлохоос аргагүйд хүрсэн эрчим хүчний эх үүсвэрийн үнэ нэмэгдсэн, мөн үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш 32 жилийн доод түвшинд хүрч огцом суларсантай холбоотой байна.

montsame.mn


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.