УЛСЫН ИХ ДЭЛГҮҮРИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ 9.42 ХУВИАР УНАВ
Монголын хөрөнгийн бирж дээр өнөөдөр /аравдугаар сарын 20/ энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 209.95 сая төгрөгийн үнийн дүн бүхий 864.2 мянган ширхэг хувьцаа арилжаалжээ.
Нийт 12 компанийн хувьцааны ханш өсөж, 20 компанийн хувьцааны ханш буурсан байна. Харин зургаан компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс “Авто имплекс” компанийн хувьцаа 14.82, “Багануур” компанийх 14.67, мөн “Могойн гол” компанийх 11.11 хувиар өсөв. Ингэснээр хамгийн өндөр хувьцааны ханшийн өсөлттэй компаниуд боллоо.
Харин “Төрийн банк”-ны хувьцааны ханш 11.35 хувиар өссөнөөр хамгийн их уналттай хувьцаа болов. Үүний араас “Улсын их дэлгүүр” 9.42 хувь, “Хэрлэн хивс” 8.7 хувийн хувьцааны ханшийн уналттайгаар жагслаа.
Хөрөнгө оруулалтын хоёр сангийн 32 мянган ширхэг нэгж эрхийг 12.88 сая төгрөгөөр, 400 ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг 39.72 сая төгрөгөөр арилжаалжээ. Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 70 ширхэг үнэт цаас 7000 доллароор арилжаалсан байна.
ТОР-20 индекс 1.34 хувиар буурч, 33.6 мянган нэгжид хүрлээ. Ингэснээр зах зээлийн үнэлгээ нь 5.29 их наяд төгрөг болжээ.
Сэтгэгдэл
Зочин [202.131.239.158] 2022-10-21 09:15:21
Төрийн банкны хувьцаа унасан юм уу, өссөн юм уу? ...... ???