Ц.Даваасүрэн VS Б.Жавхлан

Aдмин / Улстөр

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн сүүлийн үед Сангийн сайд Б.Жавхлантай холбоотой сангийн зээлийн мэдээллийг чуулганы танхимд зарлах болсон. Тухайлбал тэрбээр өчигдрийн чуулганы хуралдааны үеэр " Улсын төсөв дагуулж оруулж ирсэн Хөгжлийн банкны дахин санхүүжилтын бондод баталгаа гаргах тогтоолыг хасах хэрэгтэй. Хөгжлийн банкийг үе үеийн улстөрчид дампууруулсан. Манай намын үед Сангийн сайд Б.Жавхлан 11 гишүүнтэй хамтран Хөгжлийн банкны тухай хуульд өөрчлөлт оруулж, жижиглэн мөлжсөн. Сангийн сайд Хөгжлийн банкийг найзуудтайгаа хамт дампууруулсан. Жишээ нь, Ч.Мөнхбаяр гээд Б.Жавхлангийн их сургуулийн ангийн найз тус банкинд Зээлийн газрын захирал хийж байсан. Найзууд хамтарч байгаад "Чингис хаан" банкинд 49 тэрбум төгрөгийг байршуулж "алга" болгосон. Сангийн сайд ЖДҮ, Хөгжлийн банк, Бичил санхүүгийн хөгжлийн сангаас хүртэл "Зэт финанс" банк бус санхүүгийн байгууллагаараа дамжуулан 900 тэрбумын зээл авсан" гэж мэдэгдсэн юм.

Тэгвэл Ц.Даваасүрэнгийн мэдэгдэлд Сангийн сайд Б.Жавхлан байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Ц.Даваасүрэн гишүүний надтай холбоод байгаа Дархан-Уул аймгийн хоёр аж ахуйн нэгж Хөгжлийн банкнаас зээл авсан юм байна. Тэдгээр аж ахуйн нэгжүүд надтай ямар ч хамааралгүй. Тэгж ярих юм бол Ц.Даваасүрэн гишүүн өөрөө Бондын зөвлөлийн гишүүн байсан хүн. Бондын эх үүсвэрээс гаргаж байсан зээл Бондын зөвлөлийн шийдвэрээр олгож байсан гэдгийг сайн мэднэ. "Ган хүдэр" компани мөн л Дарханы компани юм билээ. Хөгжлийн банкнаас зээл авсан компани юм байна. Зээл авахад нь би гишүүний болон сайдын хувиар оролцоогүй гэдгээ албан ёсоор хэлье. "Зэт финанс"-аар дамжуулан 900 тэрбумын зээл авсан гэж худлаа. Жишээ нь, Бичил санхүүгийн хөгжлийн сангийн нийт эргэлтийн хөрөнгө нь 10 тэрбум юм байна. Тийм сангаас яаж 900 тэрбум төгрөг гаргах билээ. "Чингис хаан" банкинд нөлөөлсөн асуудал огт байхгүй. Ч.Мөнхбаярыг Хөгжлийн банкны асуудлаар хуулийн байгууллага шалгаж байгаа юм билээ" гэлээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Сэтгэгдэл

Зочин [59.153.115.18] 2022-10-23 04:55:48

Манай новшнууд ичихгүй хуцан дөө. Дуусдаггүй эрх мэдэл гэж байхгүй шүү новшнуудаа

Зочин [202.126.90.45] 2022-10-22 09:37:17

Энэ банкны асуудлыг яриад нэг жил болж байхад ийм асуудал сөхөгдөж байгаа нь нэг хачирхалтай. Асуудлыг нэг л бүрхэг,үнэмшил багатай ярих юм. Ноцтой асуудал биш гэж үү. Ерөнхий сайд,намын дарга анхааралдаа авч,учрыг тодруулж,ард түмэндээ мэдээлэхгүй бол наанадаж их хурлын гишүүдийн хүнд,цаашлаад намын нэр хүндэд том хохирол үзүүлэх нь дамжиггүй.(

Зочин [188.162.254.49] 2022-10-22 08:18:05

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая! Монголчууд хот дотороо тоорчихоод яваад байна хотын даргаа! Олон улсын Циркийн тоглолтоо узэх гээд л Бохийн оргооний гадна зогсоод л байна!

зочин [192.82.90.56] 2022-10-22 02:15:06

Даваасүрэн гишүүн Ганц бичил санхүүгийн хөгжлийн төв гэж хэлээгүй ЖДҮ. Хөгжлийн банкаас гээд 900 тэрбумын зээл гэж хэлсэн байна даа Жавхлан сайд аа. Зугтаах аргыг их л бодож дээ. Үнэнд гүйцэгдэнэ ээ

Зочин [192.82.67.134] 2022-10-21 18:39:36

Ард түмэн тэсэрвэл юу болохыг бодох ч дургүй байдаг бололтой.Октябрийн хувьсгал яаж гарч ямар цэвэрлэгээ боллоо.

ХҮН ХҮН [66.181.182.25] 2022-10-21 12:21:34

ИХ ХУРАЛЫН ГЭШҮҮН ХҮН ТОДОРХОЙ ЗҮҮЛЬ ХЭЛЖ ЛУЙВАР ХУЛГАЙН ГЭМТ ХЭРГИЙГ ИХ ХУРАЛЫН ТАНХИМААС МОНГОЛЫН ХИЙТ АРД ТҮМЭНД ЗАРЛАН ИЛЧИЛЭЖ БАЙХАД МОНГОЛ ТӨР МОНГОЛЫН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛАГ АЖИЛАХГҮЙ ДУУГҮЙ СУУГААД БАЙХ ЮМ БОЛ АРД ТҮМЭН ХУЛГАЙЧ НАРЫГ МОНГОЛ ТӨРӨӨС ЗАЙЛУУЛХААР БОСОЖ ТЭМЦЭХЭЭС ӨӨР ЗАМГҮЙ БОЛНО ШҮҮ

Зочин [192.82.91.75] 2022-10-23 22:46:20

.АТГ ,Цагдаа чинь Хүрэлсүх Оюунэрдэнэ нарын хувийн мөрдөх товчоо болсон.Даргыг нь Хэнтийн гарын доорх хүн тавьж авсан.Тэд нь Хүрэлсүх Оюунэрдэний дургүй хүмүүсийг барьж шалгадаг, хамтран улсаа тонодог бүлэглэлийх нь хулгайчийг шалгадаггүй.

Zochin [202.126.89.206] 2022-10-21 11:57:56

Davaasuren gishuun mash shudarga mundag Hun shu bayr hurgey bolgoomjtoi baihgui naad hulgaichuud chin yaj ch medne shu Javhlangiin helj bgaa bur neg garshsan hulgaichiin ug bn da tui chort gej ingej meden budilj zavhruuldag da Davaasuren gishuun Hun gutgeegui ni todorhoi shu 900 sayiig ni 900 terbum amnii aldaa gargasan bnle 3 udaagiin uildleer duuteigee niilj 2.7 terbumiig avsan gej bgaa ene ulsiin hulgaich naraas yaj salna da ard timen mini bidnii ard tumen yaduursaar ........

Иргэн [59.153.115.175] 2022-10-21 08:26:30

Юу яиад байна!!!!@30 жил ийм аргаар явсан юм чинь Одоо Бүгдээрээ Хүрэлсүх ээ Оюун Эрдэнээ аваад бүгд Зайлах цаг!!! ард түмэн бүсээ чангалж амьдарч байхад та нар банкаар мөнгө угааж өөрсдийхөө эрх ашиг хийгээд бөөн өр болгочихоодл дараа нь өвчин өөр далимдуулж хулгай хийж улсаа дамбууруулж байгаа дракнуудийг Хөөх хэрэгтэй !!!!!!!! Ард иргэд иргэд бүгд зөв харж эд нарийг Одоо Огцоруулж Шинчиллэх нь зөв шдээ !!!!ядууруу түлхээд байхад өмөөрөөд байдаг зарим хүнийг бүр Ойлгохгүй!!!!!!!согуулиар 20т авдаг болоод тэрбх даа!!!!!!!

БУРУУ, ЦОЛМОН [66.181.182.25] 2022-10-21 12:24:25

ОЮУН ЭРДЭНГЭ ШУДРАГ АЖИЛАХ ГЭЖ ХЭЧЭЭЖ БАЙГАА ХҮН ҮҮНД НЬ МАН , ДОТРОХ ХУЛГАЙЧ НАРЫН БҮЛГЛЭЛ ИХ СААД БОЛОЖ БАЙГАА ГЭЖ БИ ХАРДАГ ШҮҮ

зочин [85.104.213.251] 2022-10-21 08:16:28

Санаагаа зовоод яахав дээ.Хууль дээдсийн хүрээлэнд үйлчилэхгүй.Харин Даваасүрэн л ганцаардалд орно.Монголын тогтолцоо тийм байна

Зочин [192.82.91.75] 2022-10-23 22:52:10

Тэгээд юу гэж. Хулгайч тонуулчдыг дуугүй хараад суух уу. Хамгийн эрх мэдэлтэй хулгайч, тонуулчин Хүрэлсүхийг огцруулах бүх нийтийн санал асуулга явуулах хэрэгтэй..Энэ хулгайчаас эртхэн улсаа салгаж авахгүй бол яахыг төсөөлж чадахгүй ньХүрэлсүхийн оролцоогүй хулгай байна уу


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.