Т.Аюурсайхан гишүүн гурван давхар дээлтэй халууцаж суугаа болов уу?

Aдмин / Улстөр

Т.Аюурсайхан гишүүн 1-т УИХ-ын гишүүн, 2-УИХ-ын Дэд дарга, 3-т Монгол Улсын сайд гэх 3 давхар дээлтэй боллоо. Сонин тохиол. Давхар дээлээ тайл гэчхээд гурван давхар дээл нөмөрчихлөө гэж үү? Давхар дээлээ тайл гэж жагсаж байсан хүн гурван давхар дээл нөмрөхийг хардаг бид мөн азгүй хүмүүс гэмээр... УИХ-ын дарга М.Энхболдыг суудлаас нь огцруулах үеэр төрийн хүнд суртал, авилгалын систем, давхар дээлийг бүр мөсөн арилгах хэрэгтэй хэмээн хамгийн түрүүнд шаардаж явсан таван гишүүний нэг нь шоронд дөрөв нь төрд өнөдөр алба хашиж байна. Харин 2018 оны өвөл М.Энхболдыг огцруулах тэмцлийнхээ үеэр тэд ямар ч төрийн өндөр албан тушаалд очихгүй хэмээн ам гарч амлаж байв.

Давхар дээлийн асуудлаар эсрэг байр сууриа илэрхийлсээр ирсэн ч өдгөө нэгэнт УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т. Аюурсайхан гурван давхар дээлтэй халууцаж суугаа болов уу даа? Цэцээр Үндсэн хуулийг хүчиндүүлэн хориглолт үүсгэж холбогдох заалтыг хүчингүй болгон давхар дээл өмсцгөөсөн Засгийн Газрын ажил бодит байдалд нийцсэн үр өгөөж, гэрэл гэгээ харагдах нөхцөлгүй боллоо.

Үндсэндээ 32 жилийн хугацаанд 34 удаа солигдсон Монголын Засгийн газрын нас 4 жилийн эхний жилд нь төр эмхрэх гэж эцэс төгсгөлгүй сандал суудлын өрсөлдөөн, 2 дахь жилээс нь эзэн суусан салбартаа эрх мэдлээ тогтоож, эрх дураараа загнах нөхцлийг бүрдүүлэх гэж 1 жил ингээд 2 жилийг юу ч хийж амжаагүй дуусгаж байтал сонгуулийн жилийн өмнөх он угтаж дахиад сонгогдох, хуудуу, хулгайгаа булахаар бужигнаж ингэсээр байтал төрийн үндсэн ажил мартагдах шахам эзгүйрдэг тогтолцооны гажиг дээр нэрмээслэж УИХ-ын гишүүн хууль санаачлах эрхээ давхар хууль хэрэгжүүлэх үүрэгтэйгээр бантагнуулан хүссэнээрээ хүүдийлэх арга зам гэж нэрлэж болохоор давхар дээл нөмөрч байна.

Давхар дээлийг дэлхийн практикт ёс зүйн хувьд ч төрийн тогтолцооны менежмэнтийн хувьд ч тохирохгүй, авилгал цэцэглэх, төрийн өндөр албан тушаалтнуудын халаасаа түнтийлгэх боломж болдог хэмээн хуучруулсан юм. Гэтэл залуу үе, залуу улс төрчид хэтэрхий залуугаараа албан тушаалын хэнээрхэлд цангаж “шатаж” байна даа. Т.Аюурсайханыг арай өөр нүдээр харах иргэд байсан. Харин өнөөдөр тэрээр хэдийнээ шударга-5 бус шударга бусын эгнээнд орлоо.


Сэтгэгдэл

zzz [43.228.130.188] 2022-10-25 08:33:12

setguulch baisnaas l deer sh de

Зочин [203.17.23.197] 2022-10-25 07:31:25

Хилэнцэт аалз огцор

Зочин [66.181.180.31] 2022-10-24 05:09:27

Гишүүн болоод эгчийгээ өөд нь татсан. Одоо сайд болохоор нийгмийн даатгалд нэг дүүргийн даргаар ажиллаж байгаа эгчийгээ яахым. Ашиг сонирхлын зөрчилтэй болох уу? Өөр нэг газар хурган ларга болгочих юм болуу?

зочин [202.9.47.27] 2022-10-24 01:34:02

Улны орон улны айл 1990 оны ардчилсан хувьсгалаас улбаатай

ЭНХЭЭ [103.111.68.3] 2022-10-24 00:20:31

Сайн байна АЮУРСАЙХАН гишүүний хийж байгаа үйлдэл ЗӨВ байдаг юмаа САЙН ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ ,ЗӨВ ХҮМҮҮС УЛС ОРНОО АВЧ ЯВАХАД АРД ТҮМЭН ДЭМЖИЖ ТУСЛАЖ БАЙХ НЬ УЛС ӨӨРӨӨ ДЭВЖИН ДЭЭШЛЭДЭГ БУРУУ ХҮМҮҮС БОЛ УЛСАА ӨРӨНД ОРУУЛААД ӨӨРСДӨӨ БАЯН БАЙДАГ ГЭДГИЙГ ОЛОН ЖИЛ ХАРЛАА ИХ БАЯН БОЛСОН ХҮМҮҮСЭЭС ЯАЖ ИЙМ БАЯН БОЛСОН БЭ ГЭДГИЙГ АСУУХ ЦАГ АЙСУУУУУУУУУУУУУУУУУУУУУУУУУУУУУ

Зочин [203.17.23.197] 2022-10-25 07:33:09

Наадах чинь бас нэг л луйварчин шүү дээ. УИХ-д очоод л тэрбумтан болсон . Ямар аргаар хагартлаа баяжсан нь тодорхой

И [66.181.180.70] 2022-10-23 17:22:34

Нэг дээлийг нь Хатан ээж маань аваад нөмөрчих санаатай гүйгээд байх шиг.Хүрэлсүх найздаа хэлчихвэл бүтчих байлгүй дээ.

Зочин [202.9.47.6] 2022-10-22 18:33:21

Улны оронд улны айлд төрсөндөө харамсаж байна

Зочин [192.82.72.218] 2022-10-23 04:57:04

Аюурсайхан үглэж дуулж шүүмжилсээр байгаад сайд боллоо доо.УИХын гишүүн , УИХын дэд дарга , ХНХЯ ны сайд , МОНГОЛ ХЯТАДЫН ПАРЛАМЕНТын бүлгийн дарга гээд бараг 4 ДАВХАР ДЭЭЛТЭЙ БОЛЧИХЛОО.ШУНАЛ УУ АЛБАН ТУШААЛЫН ХЭНЭЭ ЮУ ,АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛ ҮҮ

зочин [64.119.21.224] 2022-10-22 16:09:28

Энэ зураг дээрх 5 хүний 4 нь аль хэдийн шагналаа хүртчихсэн юм биш үү? Аюурсайхан гуай Багабанди гуайн туслах байсан гэл үү? Ямартаа ч энэ хүн сайд дарга болохын төлөө л тэмцэж явсан юм биш үү? Монголчуудын төлөө юу ч хийгээгүй, юу ч хийх ч үгүй биз дээ? Зүгээр л албан тушаалд амаа таглуулдаг, ухаанаа сохлуулдаг хүн юм биш үү? Ийм хүмүүс Монголд маш цөөн байгаасай.

Зочин [202.126.89.171] 2022-10-22 10:48:24

Аюурсайхан хэзээ худлаа попорохгүй хүн шүү ааааль залуугийн бурууд хурц хүн байгаанмаа мундаг залуу шүү онгироо биш

Зочин [203.17.23.197] 2022-10-25 07:34:51

Шудрага дүр эсгэж бусдын араас хутга шаадаг жинхэнэ шуналын тулам шүү дээ

иргэн [139.5.217.149] 2022-10-22 09:27:10

Ойлгмжтой шдээ --бөөн луйвар нууц бүлэглэлүүд л бна.даа!!!!!!!нууц заавал илэрдэгшүү.!!!!!!! шавга хаяхад шийдэр нь Бурханы талд байдаг шдээ !!!!!!!!!

Зочин [66.181.184.120] 2022-10-22 06:38:01

ЕРӨНХИЙЛЭГЧ БОЛОХ АМБИЙЦТАЙ ТАВААРШТ ХОГИЙН ХОГИЙН ӨВДӨЛ ЦӨВДӨЛ ГУРВАН Ч ЮМ НӨМРҮҮЛЭЭД ЗАЙЛУУЛЖ БАЙГАА БОЛОЛТОЙ

Зочин [64.119.21.60] 2022-10-22 06:08:46

Of

зочин [192.82.90.56] 2022-10-22 04:57:23

Ямарч байсан Ми.Энхболдын сүлжээг тасалсан шүү. Тэгээгүй бол хотын газар. ногоон байгууламжийн тухай ярих аргагүй. Одоо хичнээн мөнгө зарцуулж байна аа. Бүгдэд ойлгомжтой ийм л гавьяатай дэмжих хэрэгтэй. Дэд даргыг бол нэгэнд нь өгчих нөө.

Гарам [43.242.243.223] 2022-10-22 04:55:52

Одоо өвөл болж байна, дээл илүүдэхгүй, залуу хүн удаан амьдарна, дээл хэрэгтэй. Хамгийн гол нь дээлээ дааж амьдарч, ажиллах хэрэгтэй.

Aaiii [66.181.177.76] 2022-10-22 04:51:58

Saihan zaluu shuu

иргэн [139.5.217.149] 2022-10-22 04:19:33

Бүх Сайхан булхайнууд нь илэрч байна даа!!!!! өшөө их илэрэх болно битгий хөөрөөд байгаарай !!!!!! одоохон бүг марш !!!!!!!!!!


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.