МАН-ыхан амаа олохгүй магтаж байгаад Ганхүлэгээ дараагийн Гантулга болгох вий...

Aдмин / Улстөр

Монголууд аймаг сумаараа талцах дуртай ч сүүлийн үед Хэнтий аймагт төсвийн мөнгө асар ихээр цутгагдахаас эхлэээд жалга довны сэтгэлгээ ажиглагдах болсон. Бэрхийн Ерөнхий сайдыг олосвролтой бэрх ухаантай байх болов уу гэж бодсон ч бэлчээрээсээ гарч чадахгүй байгаа бололтой хэмээн ам уралдан хэлэлцгээж байна. Хамгийн чухал, бодлогын хөшүүрэг хэрэгтэй стратегийн салбарын дэд сайдаар амны салиа нь арилаагүй хүүхэд тавьчихлаа. Улс орныг толгойлно гэдэг үзэмжээрээ чиглүүлдэг сайн дурын байгууллагын тэргүүн байхаас арай л өөр баймаар. Аймгийн засаг дарга нарыг ч өөртөө таалагдахгүй байвал суудлаас нь дураараа авч хаядаг тогтолцооны хямрал ужиг гажуудлын эхлэлийг тавьж мэдэх эрсдэлтэй.

Орон нутгийн бие даасан байдал, засаглалын тогтворжилт, иргэдийн сонголтод хүчирхийллийн аргаар шийддэг байдал хэвийн үзэгдэл болох нь. Аман дээрээ ардчилал ярьж ачир дээрээ дарангуйлалд бага багаар дасгаж байгаа эрх баригчдын үйлдлүүд цааш хэрхэн өрнөхийг ч таашгүй.

Хэнтийгээс Гантулга гэж цэл залуу гишүүн сонгогдоод л МАН-ыхан амаа олохгүй магтаж байгаад гэнэт л өнөөх нь хүчингийн хэрэгээр ял сонсож байсан нь саяхан. Төрийн алба гэдэг хэн дуртай нь хэний ч хамаагүй татаасаар дураараа орж ирээд сандайлаад суудаг ашиг сонирхлын шинжтэй хувийн компани мэт болох нь уу. Залуусыг басах, дорд үзэхдээ бус төрийн албаны зангараг, зарчим гэж заавал байх учиртай. Туршлага ямар ч боловсролоос илүү хөнгөн хуумгайгаас үүдэх эрсдэл, алдагдлыг хазаарлаж байдаг найдвартай өгөгдөл. Шинээр томилогдосн ХХААХҮ-ийн яамны шинэ дэд сайд М.Ганхүлэг гэх залууг Ерөнхий сайдын хуурай дүү гэж эх сурвалж мэдэгдэж байна.

Даргын ивээлд багтсан л бол хүнс хөдөө аж аухй хөнгөн үйлдвэр байтугай ямар ч салбарын дэд сайдын суудал ойрхон бололтой. Суга татаж дээш нь гаргаад няц гишгэдэг түүх л бүү давтагдаасай. Золиосонд нь салбарын бодлого гуйвах юм бол залуу сайд хариуцлагын тухай бодох ч үгүй л замхарна.

Төрийн албаны шатлан дэвших зарчим гэх мэт ойлголтууд хаана гээгдэж хоцорсон юм бүү мэд. Хэчнээн боловсрол мэдлэгтэй байлаа гээд МАН-ынх биш бол гудамжинд үлддэг байдал даамжирч Хэнтийнх биш бол хэн ч биш болдог болох нь. Саяхан Хэнтийн нутгийн зөвлөлийн уулзалт нэртэй нэг бүр нь 60 мянган төгрөгийн үнэтэй тасалбар Хэнтийнхэнд тарсан. Ерөнхий сайд Хэнтий аймгийн уугуул байлаа гээд Хэнтийнхэн хаанчлах үндэслэл нийгмийн ч улс төрийн тогтолцоонд ч боломжгүй.


Сэтгэгдэл

Ренчин [183.177.99.230] 2022-10-25 08:53:28

Үгүй ээ тийм юм болохгүй. наад залуу чинь дотороо бодолтой доороо суурьтай. Ирээдүйд гэрэлтэх залуу юм шүү

Зочин [202.179.27.223] 2022-10-25 04:00:29

БАНДБНБ ХЭРЭГЭЛЭХЭЭ Ч БАЙЧИХ. БАНДАГААС Л ГАНЦ БОЛДЫ ШҮҮ

Зочин [139.5.218.73] 2022-10-25 00:21:19

Бандаашгийн бага дүү хэдэн бандаашгаа хямгадаж яваарай.Бандаашиг Гантулгыг анх яг л ингэж хөөрөгдөж байсан нь үнэн шүү.Эрдэм номоор дульхан чинь хамаагүй эр хүн шиг чанартай байхыг хичээ.Намаас эх орон дээгүүр эрэмбэлэгддэг гэдгийг бүү март.

Зочин [66.181.177.180] 2022-10-24 15:09:38

За Ганхүлэгээ! Энд тэнд хонож унтаж хэвтэж болноо. Бандаашаа л мартав.

Зочин [122.201.19.99] 2022-10-24 04:36:46

Хэнтий аймаг нэртэйгээр нь бүх сайд дарга нар болцгоо

Зочин [188.162.254.48] 2022-10-24 02:17:14

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!

Зочин [203.91.115.54] 2022-10-24 02:14:03

Эрдэм мэдлэг сайн байлаач амьдрал мэдэхгүй төлөвшөөдгүй хүүхдийг өндөр алванд тавих нь буруу

Зочин [203.91.115.52] 2022-10-24 02:13:35

Өө хөөрхий дэд сайд гэсэн ранкаа шалны алчуур болголоо. Ардын хүүхэд гэж шаацгаах юм төрийн ажлыг мэдлэгтэй чадвартай хүн хийж байж ажил явна тэрнээс цүнх баригч сугны үс бол явахгүй шүү дээ

Зочин [59.153.87.166] 2022-10-24 01:54:40

БУЗАР БУЛХАЙГ НЬ ШҮҮМЖИЛСЭН ХЭНИЙГ Ч ГЭМТ ХЭРЭГТЭН БОЛГОХ БАТТУЛГЫН МЭХ БОЛ ЯНХНУУДААР ЗАНГА ТАВИХ АРГА ....ЭНЭ УРХИНД ЭРДЭНЭБҮРЭН ГАНТУЛГА ГЭЭД ХЭД ХЭДЭН ЗАЛУУС ОРЖ ГЭМГҮЙ МӨРТЛӨӨ ГЭМТЭН БОЛСОН НЬ ҮНЭН

иргэн [192.82.77.110] 2022-10-24 01:52:53

Нэгэнээ магтсаар байгаад Матар болгодон МАХН -МАН ийн зорилго -- эцэст өөрсдөө хулгайч караагаа түнииийлэгчид !!!!!!!!

Зочин [139.5.218.219] 2022-10-24 01:38:04

Ирээдүйд төрийн толгойд гаргахаар чааваас иймэрхүү л сүг бэлдэж байгаа юм байна.

Зочин [66.181.161.118] 2022-10-24 01:19:46

Гантулгын боовыг Баттулга барьж байгаад хүүхний үтрээрүү хийчихээд дараа нь хүчин хийсэн гээд гүтэгчихсэн ухааны юм бичих юм .

Зочин [202.21.105.204] 2022-10-24 01:00:15

Bas l neg namchin horchin batsaan. Ene MAN ch bur ard tumniig doromjilj hanahgui yum daa. changa unana daa ta nar !!!!!!!!!!!!!!

Зочин [139.5.219.103] 2022-10-24 00:56:51

Энэ залуу унаж яваа МАН дарга долоогоод 2 жилийн дараа ул болно доо

Зочин [202.126.88.121] 2022-10-24 00:28:34

Гантулга ч харин сайн улс төрч болох сайхан залууг бараг л.алсандаа.ЕР нь худал гүтгэлэг сөөм зайгүй гэж мөн худал гүтгэлгэнд үгүйгээс өөр хэлэх ч үггүй гэж өнгөрөгч хэдэн жил монголчууд БАТТУЛГААС ХҮНИЙГ ЯАЖ ГҮЖИРДЭЖ ЯАЖ ХОРЛОЖ,ЯАЖ АР НУРУУ РУУ НЬ ХУТГАЛАДАГИЙГ ЗҮГЭЭР Л БҮРЭН ЭХЭЭР НЬ ХАРСАН ШҮҮ. УВАЙГҮЙ ҮЙЛДЛИЙГ НУТАГШУУЛАХЫГ МӨН Ч ИХ МЭРИЙСЭН АВТОР БОЛ ЯАЛТАЧГҮЙ БАТТУЛГА.

Иргэн [139.5.218.73] 2022-10-25 00:28:03

Хэнтийн "сайн " бөх Оюунболд допинг хэрэглээд байсан нь увсынхны буруу, сайн улс төрч болох гэж байсан бандаашиг Гантулга хүчин хийсэн нь Баттулгын буруу..Буруу бүхэн бусдынх..........

Зочин [139.5.219.103] 2022-10-24 00:55:44

Баттулга ард түмэн хот хөдөөгүй сайн байна даа 2024 онд гозойтол гарна даа.


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.