УИХ-ын гишүүн Ц. Даваасүрэн: Сангийн сайд нь өөрөө Хөгжлийн банкийг мөлжсөн шүү дээ
Хөгжлийн банкийг үе үеийн улс төрч нар самарсан. 2017 онд одоогийн сангийн сайд Б. Жавхлан 11 гишүүнтэй хамт жижиглэн мөлжих хуулийн төслийг хөгжлийн банкны хуульд оруулсан. За ингээд манай дарга сайд нар сонгуулынхаа менежерүүдийг тавьж эхэлсэн. ТУЗ-ын дарга, ТЭЗ-ийн дарга, зээлийн хэлтсийн захирал гээд. Жишээлбэл манай Жавхлангийн их сургуулийн найз Ч. Мөнхбаяр зээлийн газрын захирал. Тэр Уянга нь бас хамт сурч байсан. DBM лизингийн захирал Пүрэвсүрэн бас Чингис банканд эд нар 49 тэрбум төгрөг байршуулаад байхгүй болсон. Баахан компаниуд зээл авсан.
Ийм байхад энийг таслан зогсоохгүй байж болохгүй. Сангийн сайд нь ингэж болохгүй. Сангийн сайд нь үүгээр ч зогсохгүй байгаа шүү. ЖДҮ, Хөгжлийн банк, Бичил санхүүгийг хөгжлийн сан гээд Монгол банкинд байгаа сангаас хүртэл Жеф финнанс гээд банк бус санхүүгийн байгууллагаараа 900 тэрбумаар 3 удаа зээл авсан байна. Жилийн 6 хувийн хүүтэй. Ийм байж болох юм уу? Одоо энэ түр хороон дарга Энхбаяр сайн сонсож аваарай. Энэ шалгалтыг энэ улсуудаас эхлэх ёстой шүү. Бид 23 компанийг АТГ-т шалгуулахаар өгсөн байгаа. Дээр нь ноолуур алтны компаниуд ч нэмэгдэнэ.
Ингээд энийг шалгасны дараа Хөгжлийн банкны асуудлыг төр төлөх үү гүй юу. Төр төлчхөөр яахын. Хөгжлийн банкийг экспортын банк болгоод л төлөгдөөгүй үлдэгдлүүдийг дампууруулаад л хаях гэж байна шүү дээ. Ийм зохисгүй юм байж болохгүй ээ. Татвар төлөгчдийн мөгөөр төлж болохгүй.
Шалгалтын явцад харахад улс төрчдийн компаниуд л зээлээ төлдөггүй. Хэдэн арван тэрбмумаар авсан комданиуд ч байна. Төрийн банк юу болж байгааг бүү мэд. Хөгжлийн банк, ЖДҮ, БЗС, Төрийн банк бүгдийг нь мөлждөг байж болохгүй шүү дээ... Хэмээн 2022 оны 10-р сарын 22-ны өдөр УИХ-ын чуулганы танхимаас мэдэгдлээ.
Түүний яриагаар Хөгжлийн банк болон бусад зээлийн эх үүсвэрийн сангуудыг улс төрчид тэр дундаа эрх баригч намынхан дураараа захиран зарцуулж, тэр ч бүү хэл Сангийн сайдын оролцоотой бүтэн банк дампууруулах замаар залгих гэж байж болзошгүй нийгэмд цочроо өгсөн мэдэгдэл хийсэн юм. АТГ-т Хөгжлийн банкны зээл дутуу төлсөн гэх асуудлаар шалгагдсан гэх заримыг нь хэвлэлээр зарлаад шуугиан дэгдээж байгаад л дуудаж байцаасан цаг минутаа хүртэл тоочих шахуугаар мэдээллийг нь ил цацдаг. Гэтэл эрх баригч намынхан их наядтай тэнцэх хэмжээний мөнгө авчхаад тэр нь шалгагдаж байхад Даваасүрэн гишүүн шүгэл үлээгээгүй бол огт анзаарахгүй өнгөрч болохоор байдалд байсан нь цаана нь өч төчнөөн энэ мэт асуудал хав дарагдаж өнгөрч байгааг таашгүй юм.
Сэтгэгдэл
зочин [202.126.88.151] 2022-10-26 01:45:47
Даваасүрэн гишүүн үнэн яриад байгаа бол нотлох баримтуудыг цуглуулууд гаргаад олон нийтэд дэлгээд өгөөч нэг юм ярисан бол эзэн болж үнэн худлыг нь нотломоор бна даа
Зочин [124.158.67.184] 2022-10-25 00:33:48
Валютийн ченжүүдийн асуудлийг төрөөс цэгцлэх цаг болсон.банкныхан ченжүүдтэй холбоотойгоор валютийн зөрүүн дээр өчнөөн жил ажиллаж ирсэн гэдгийг бүгд мэдэж байгаа хирнээ арга хэмжээ авахгүй байгаа нь эрх баригчид энэ ажилтай гүнзгий хутгалдсаны шинж гэлтэй.замбараагүй олон валютийн ченжүүдийн цаана мөнгө угаахаас өгсүүлээд юу эс байгаа билээ гэдгийг анхаармаар байна.валютийн гүйлгээг төрийн банк яагаад гартаа авч болохгүй гэж.
Ванга [202.9.41.21] 2022-10-24 12:29:17
Заваан юмнууд. 2024 онд дахиад гараад ирнэ
Zochin [66.181.161.94] 2022-10-24 10:09:19
Хуулийнхан сангийн сайдыг шалгаачээ. Наадах чинь бултах гээд байнм.
иргэн [62.55.205.86] 2022-10-24 09:01:31
Банк бусуудыг банкны дарга нар, хувийн эмнэлэгийг улсын том эмнэлгийн эмч нар, нүүрсний тээврийг Зам тээврийн яамны дарга нар эрхэлдэг байхад энэ улс хөгжлөө юу????
urgen [103.57.92.105] 2022-10-24 08:07:04
Bank busuud bugd banknii darga nariin hul gar. Mun ene olon zeeliin app bolgon mungu ugaaj hurunguj bgaa darga nariinh. Edgeeriig shalgaj juramlah heregtei
Zochin [202.131.225.242] 2022-10-24 07:53:42
Khurliin ded darga bolokh geed bgaa yum bolov uu daa. Khudulmur niigmiin khamgaalliin sid ezentei boson doo uul n'. Ene khyn neg alban tushaal garakhaar l ingej poprdpg khyn dee.
Зочин [66.181.161.85] 2022-10-24 04:27:40
Bank dampuuruulagchid, uls ornoo xudaldagsad bugd uxej dald oroosoi. Myanga nom unshuulad nemergui de. Olnii xel am neg l udur uursdiinx n tolgoi dr buuna gj med.
Зочин [188.162.254.51] 2022-10-24 03:43:58
Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!