УИХ-ын дэд даргын томилгооны суудлыг ирэх долоо хоногт ярилцана
Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлэг өнөөдөр /2022.10.24/ хуралдаж хоёр асуудал хэлэлцжээ.
Тодруулбал УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн өргөн барьсан “Эрдэнэт үйлдвэрийн технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон Боловсролын ерөнхий хуулийн төслийн талаар хэлэлцэн, “Эрдэнэт үйлдвэрийн технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ заавал шийдвэрлэх шаардлагагүй, Засгийн газар өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзсэн байна. Учир нь Ашигт малтмалын тухай хууль болон бусад хуулиар Засгийн газар овоолгыг ашиглах, зөвшөөрөл өгөх эрх нь нээлттэй байгаа гэнэ. Мөн Боловсролын ерөнхий хуулийн төслийн тухайд зарим хуулийн төслүүдийг нэгтгэн УИХ-ын намрын чуулганаар батлах нь зүйтэй гэж үзсэн байна.
Энэ үеэр мөн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа: "УИХ-ын дэд даргын томилгооны суудлыг дараагийн бүлгийн хурлаар ярих болов уу? Учир нь намын дүрэмд заасны дагуу Удирдах Зөвлөл хуралдаж, шийддэг. Нөгөө талаар УИХ-ын дарга энэ долоо хоногт гадаадад томилолттой байгаа." гэв.
Сэтгэгдэл
зочин [122.201.19.99] 2022-10-25 02:54:24
Сарангэрэл эмээл биш шүү