ЭДИЙН ЗАСАГ ЧӨТГӨРИЙН ТОЙРОГТ ОРСОН ГЭЖ АН-ЫН БҮЛЭГ ДҮГНЭЛЭЭ

Д.Тулга / Улстөр

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит даваа гарагийн /2022.10.24/ хуралдаанаар дараах асуудлаар мэдээлэл сонслоо. Үүнд,

-Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд

-Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл

-Нийгэм эдийн засгийн бодит байдал, статистик үзүүлэлтийн талаарх мэдээлэл багтав.

Нийгэм эдийн засгийн бодит байдлын талаар Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа мэдээлэл танилцууллаа. Тэрээр, төлбөрийн тэнцлийн урсгал зардал сүүлийн 12 жил хос алдагдалтай явж ирсэн. Эдийн засгийн өсөлт дунджаар 4.4 хувь байгаа бол хэлбэлзэл нь 5.5 хүрсэн. Өсөлтөөсөө хэлбэлзэл нь өндөр байгаа нь макро эдийн засаг тогтворгүй байдалд нөлөөлж байгааг дурдав. Түүнчлэн ирэх онд ядуурал 42.2 хувьд хүрэх эрсдэл бийг, мөн гадаад өрийн төлөлт эдийн засагт дарамт учруулах магадлалтайг тайлбарлав.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, ирэх онд Монгол Улс 5.7 тэрбум ам.долларын гадаад өр төлнө. Энэ нь төлбөрийн тэнцлийн алдагдлыг улам нэмэгдүүлж гадаад өрийн эрсдлийг улам өсгөх магадлалтай. Ер нь өнөө маргаашаа аргацаасан бодлого Монгол Улсыг эдийн засгийн хувьд чөтгөрийн тойрогт оруулсан гэж дүгнэлээ. Мөн хүүхдийн мөнгөнөөс хасагдаж байгаа есөн хувьд багтсан өрхийн амьжиргааны төвшинг хэрхэн тодорхойлсон. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт багасч буйд нөлөөлсөн хүчин зүйл болон инфляцийг тооцох аргачлалын талаар Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваагаас асуулт асууж, хариулт авлаа.


Сэтгэгдэл

Нийслэл [66.181.187.111] 2022-10-25 05:32:40

АНус намынхны сорчлон дээрэмдсэн үйлдвэр уурхай, орд газруудыг МАНгарууд харин хоншоорыг нь тас цохин хурааж авлаа даа, Одоо АНус бол явахгүй ээ, ард түмэн сонгогчдоо “гуйлгачин хүн сүрэг” гэж тодорхойлж даапаалдаг луйварчдыг дэмжихгүй ээ, Сарангэрэлийн ул бол эдний дэргэл юу ч биш, эдний АНусыг татан буулгавал таарна

Зочин [124.158.67.149] 2022-10-25 00:39:07

АН өөрсдөө шулмасын гал тогооны чөтгөрүүд шүү дээ

Зочин [64.119.24.168] 2022-10-24 13:00:57

МАН минь 8 жил тер барилаа

Зочин [124.158.67.149] 2022-10-25 00:39:47

АН ахиад 8 жил төр барьсан бол монголчууд зомби болох байлаа

Зочин [103.26.193.128] 2022-10-24 09:43:45

АН ын үед чөтгөрийн тойрогт орчихоод гарч чадахгүй л явна даа

Зочин [188.162.254.48] 2022-10-24 07:48:34

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.