ХОШИН ШОГЧИД ОО, ТА НАР УЛСТӨРЧДИЙН УТСАН ХҮҮХЭЛДЭЙ БОЛЖ, ҮЗЭГЧДЭЭ АЛДСАНАА ОЙЛГОНО УУ

Д.Тулга / Энтертайнмент

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийн зүгээс нийгмийн сүлжээнд “Хошин шогийн хэдэн “хүний эрхийг зөрчигч” алиалагч нар ч бас хувь нэмэр оруулсан даа. Хүн доромжилдгоо урлаг гээд ойлгосон гамшигууд. Хүн доромжилсны төлөө төрөөс ч элдэв шагнал, гавьяатын тэмдэг зүүж өгдгөө одоо болимоор юм. Компаниуд зар сурталчилгаа, улс төрийн намууд сонгуульд хүн доромжлогчдоор нүүр царай хийж оодруулдгаа болих хэрэгтэй” гэж бичсэн нь нийгмийн анхаарлыг татлаа. Ингэж бичүүлсэн хэд нь ихэд уурслаа. Үнэндээ хошин урлагийнхан гэгдэх нөхдүүд бодитой тийм шүү. Өмнө нь “Өдрийн сонин” энэ талаар бичиж байлаа. Сонины хуудаснаа “Засаатай эмээ нар буюу Монголын хошин урлаг” гэсэн нийтлэл анх бичигдсэнээр нийгэмд цочроо өгсөн. Энэ бол урлаг биш, харин доромжлол юм гэсэн шүүмжийг нийгэмд эхлүүлсэн. Манай архиваас энэ сэдвээр бичигдсэн цөөнгүй нийтлэлийг уншиж болно. Цаг үе нь хошин үзэгдэлд автамхай хэвээр байсан юм. Цаг үеэсээ түрүүлсэн нийтлэлүүд. Сая П.Сайнзориг “Монголчуудыг гарал үүсэл, үзэл бодол, үг хэллэг, арьс өнгөөр нь хүртэл ялгаварлан гадуурхан доромжилж ирсэн хошин шогийнхны энэ үйлдэл нийгэмд байдаг, энгийн, хэвийн зүйл мэт ойлголтыг олон нийт, хүүхэд залууст цаашид өгч болохгүй” гэсэн нь маргаангүй үнэн. Ингэтлээ хүчээ авсан соёлын гамшигийг шинэ залуу үе мэдэрч, эхнээсээ цочиж, төрийн зүгээс байр сууриа илэрхийллээ хэмээн хүлээн авч байна.

Агуулгадаа бус хэлбэртээ анхаарч хийрхсэн Монголын хошин шогийнхны энэ үйлдэл хэт газар авч, бүр төрийн толгой руу авирсан юм. Улстөрчдийн, улс төрийн намуудын гар хөлийн үзүүр болж, тэдний захиалгаар нийгмийн сэтгэл зүйн инженерчлэлд хувь нэмрээ оруулцгаах болсныг тэдгээрийн олон үйлдлээс бид харж байна. П.Сайнзоригийн үгийг эсэргүүцэн үсэрч гарч ирсэн нэр бүхий хошин шогч нөхдүүд гэхэд Монголын төрийн тэргүүний соёлын зөвлөх, дөрөв дэх засаглал болсон Олон нийтийн хамгийн том мэдээллийн хэрэгслийн Удирдах зөвлөлийн гишүүн, төрийн бүтцэд байдаг Соёл урлагийн байгууллагын дарга байх жишээтэй. Даварсаар даварсаар Дагвын орон дээр гэж энэ.

Тэдний хошин урлаг нэрээр хийдэг доромжлолын бодит кейсүүдийг тоймлоё. Тэд өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Үндсэн хуулийг хамгийн их зөрчиж ирсэн хүмүүс. Үндсэн хуульд ...нийгмийн гарал, үндэс угсаа, хэл соёл, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан гадруухаж үл болно... гэсэн тодорхой заалттай. Гэвч тэд хошин үзэгдэл бүртээ монголчуудыг яс үндсээр нь ялгаварлан гадуурхаж, хагалган бутаргах үйлдэл үзүүлсэн. Жишээ нь, буриад зоныг мөнхөд хутга түрийлсэн, хэзээд ч хүн хөнөөхөд бэлэн хүний дүрээр тоглолт, кино, баярын контентууддаа харлуулж ирэв. Казахуудыг хэлтгий хэлтэй, завхай зайдан дүрээр гаргадаг. Мөн малчдыг,уурхайнуудад алт гар аргаар олборлогч нинжа гэгдэх хүмүүсийг, гадаадад хүнд хөдөлмөр эрхэлж байгаа иргэдээ... тэр чигээр нь нийгмийн доод давхарга, бүр нийгмийн илүүдэл хэсгийнхэн гэж шууд ойлгогдохоор хошин шог үзэгдэлдээ байнга үзүүлж ирсэн нь нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдгийг нийгэм судлаачид хэлэх цаг болсон.

Тэдний мөнхийн “бай”, гутаах талбар нь шашныхан, ардчилсан нийгмийн үндэс суурь болсон олон ургальч үзлийн эзэд байсаар байна. Тэднийг цаг үргэлж үзэл бодол, үйл хэрэг, гаднах дүр төрхөөр нь элэглэн гутааж ирэв. Хошин шогийнхон монголчуудын сэтгэл зүйд хүчтэй нөлөөлөх хэмжээнд нийгмийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглаж байна. Үзэл суртлыг хийх өндөр хэмжээнд тэд хүрлээ. Тэдгээр хошин шогчдын захын нэг төлөөлөгч бүсгүй дор хаяж 100 мянган дагагчтай байх жишээний. Монголчуудыг дооёолон, бусдаар бах тав хангаж бий болгосон контентуудынхаа хүчээр ядарсан ард түмэнд маш хүчтэй нөлөөлөгчид болж чадсан байна. Одоо бүр аймшигтай үйлдлийг нь хэлье. Ийм хэмжээний дагагчтай болсон тэднийг улс төрийн намууд, улстөрчид, бүлэглэлүүд ашиглах боллоо. Тэдний маазралаар дамжуулан нийгмийг яаж л бол яаж угааж чадаж байна. Тэднийг өчүүхэн мөнгө, одон тэмдгээр хуурч, хэрд нь таарсан албан тушаалд суулгаж байгаад тэднээр дамжуулан Монголыг захирах гэж оролдож байна. Энэ бүх ёс зүйгүй, хууль зөрчсөн үйлдлээ хошин шогийнхон хэвийн зүйл гэж ойлгочихсон нь дээд гутамшиг.

Өнгө мөнгөний хорвоо гэдэг нь Монголд ганцхан тэдний орчинд байна. Тэд өнөөдөр эрх баригчдын төлөө бүгдийг уландаа гишгэн зүтгэж байна. Харин маргааш огт өөр нэгний төлөө нүүрээ ширлэхэд бэлэн. Ирэх сонгуулиар унах нь тодорхой У.Хүрэлсүхийг гишгэчээд зогсож байх нь тодорхой. Ялах нь тодорхой улс төрийн намыг тэдэн шиг сайн мэддэг хүмүүс үгүй болжээ. Тийм болохоор ялж байгаа улстөрч бүрийн өлмийд очиж сөгддөг, хүчээ өгдөг. Тэд ердийн нэг пиарын гар хөл биш хэн нэгнийг гутаасан үйлдэл хийдэг. Үүнийгээ бид ажлаа хийж байна гэсэн ойлголттой. Одоо болсон доо, хошин шогчид оо! Ийм болсныг чинь хууль эрх зүйн гал тогоог гардан хариуцаж байгаа залуу хүн мэдээд, мэдрээд, тэвчилгүй нийгэмд хэллээ. Түүнийх нь төлөө юундаа үхчих гээд байгаа юм.

Улс орон бүрт хошин урлаг, комедиа байдаг. Тэд бүгдээр нийгмээ инээдээр ойлгуулах, инээдээр ухааруулах, элэглэж буруу ёсыг хазаарлах агуулгатай, хэлбэр багатай байдаг. Тэд хэзээ ч эр нь эм болж, хөгшин нь залуу болж жүжиглэдэггүй. Тэд хэзээ ч хууль сахиулагчдыг хүүхэлдэй төдийхнөөр илэрхийлдэггүй. Гадна ертөнцөд хошин урлагийнхны хамгийн том хүндэтгэл нь үзэгчид, тэднийг хүлээн авч байгаа нийгэм нь билээ. Тэд үзэгчгүйгээр хэн ч биш гэдгээ маш сайн ойлгодог. Соёлт нийгэмд бол үзэгчид нь тэдний фенүүд байдаг ч юм биш. Харин хошин урлагийг дэмжигсэд байдаг. Энэ соёл Монголын нийгэмд өнөөдөр тодорхой хэмжээнд сууж эхэлсний нэгэн тод жишээ саяны шүүмжлэл. Монголчууд тэр аяараа ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийн үзэл бодлыг дэмжиж байгааг харав уу. Ийм өндөр түвшний үзэгчидтэй болж эхэлснээ одоо хошин шогчид ойлгох цаг болжээ. Хошин урлагийн хамгийн их мэдрэмжтэй гэгдэх улс орон бол Англи. Дэлхийд алдартай хошин урлагтай, жүжигчидтэй. Тэдгээр жүжигчдээс хэн нь ч улс төрийн аль нэг хүчний нөлөөнд орж байгаагүй. Хаа газрын улс төрд сайн муу бүхэн бий. Тийм болохоор Англид ч урлагийн оддыг ашиглахыг оролдоно. Хэн нэг жүжигчин, аль нэг улстөрчийн сурталчилгаанд явбал тэр улстөрчийг дэмждэггүй хэдэн зуун үзэгчээ өөрөөсөө алдана гэдгээ мэдэж байдаг. Улс орон бүрийн урлагийнхны хандлага тийм билээ. Үүнийг л манай хошин урлагийн гэх нөхөд огтоос ойлгохгүй яваа. ХЗДХЯ-ны үүдэнд жагссан нэр бүхий жүжигчид та бүхэн улстөрчид дагасныхаа шанд, улс төрийн намын тоглоом болсныхоо шанд хэдэн мянган үзэгчээ алдсанаа одоо ойлго, эргэж замналаа харцгаа. Эцэст нь хэлэхэд, ийм ёс зүйгүй хэсэг бүлэг хүмүүсийг нийгэмд бий болгож, тэжээн тэтгэж, мөнгө өгч өөрсдийгөө доромжлуулан олон жил явсан алдаагаа ард түмэн бас ухаар.

"Өдрийн сонин" 2022.10.24


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:39

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:39

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

зочин [64.119.21.24] 2022-10-27 01:05:14

Энэ салбадай нарын тоглолт гэгч юмыг нь үзэхгүй байхад энэ хэд яаж амьдрахыг харъяа Ийм хүмүүсийг дарга цэрэг болгож тавьсан энэ засаг ч гэж бас салбадай

gg [192.82.86.65] 2022-10-26 13:19:09

тэр тэнэг эмээгийнхаа хувцсаа өмсөөд ирэхгүй яасын

ХННН ....БАЯНААСАА БАЯН БОЛЧИХСОН.... [202.179.27.223] 2022-10-26 05:12:00

ГОШИН ШОГЧИД НЬ , УЛСТӨРЧДӨӨСӨӨ БАЯН БОЛЧИХСОН.... УЛСТӨРЧИД НЬ БИЗНЕСҮҮДЭЭСЭЭ БАЯН БОЛЧИХСОН...

Зочин [202.179.18.63] 2022-10-26 03:58:07

ene humuus yu giiguulsen be??? oorsdoo tamtaggui bayajij hurungujsun.oor yu ch gegeereegui ee.hund tusaldaggui gar sungadaggui ene 2 hun

зочин [202.126.88.151] 2022-10-26 01:22:51

ЭНЭ ХОШИН ШОГИ ЙНХОН ЗҮГЭЭР Л МЭДРЭЛ ХАГАС ХҮМҮҮС БАЙХАА ЗУРАГТААР ГАРАХААРАА ӨӨРСДӨӨ Л АРЗАЙТЛАА ДАРВАЙТЛАА ИНЭЭЦГЭЭГЭЭД Л БАЙДГИЙН ҮЗСЭН ХҮНД ЮУ Ч ӨГӨХ ЮМГҮЙ ӨӨРСДӨӨ ИНЭЭГЭЭД ДУРГҮЙ ХҮРЭЭД Л ШУУД СУВГАА СОЛИДОГШТЭЭ

Зочин [192.82.74.31] 2022-10-25 12:05:42

Элий балай мөнгөний салбадайнууд төрд ажиллана гэхээр ичээсэй

Зочин [192.82.74.31] 2022-10-25 11:58:13

ЯГ ҮНЭН ҮГ НИЙТЭЛЖЭЭ

Иргэн [66.181.187.192] 2022-10-25 07:31:30

Алиа салбадай нар нарын талаар Сайнзориг үнэн байдлыг хэлсэн. Алиа салбадай нар өөрсдөө хөдөөгийн иргэд, эмээ нар, өвчиндөө шаналж өайгаа хүнийг доромжилдог. Хошин шогийн жинхэнэ жүжигчид бол та нар шиг ард түмнээ доромжилдоггүй.Салбадай нар ард түмнээ доромжилсон нүглээ үүрээд үхэж далд ор.

Зочин [192.82.74.31] 2022-10-25 12:06:51

Сайхан хэллээ

Зочин [103.57.94.148] 2022-10-25 01:28:52

Энэ хэдэн салбадайнуудаар 30 жил доромжилууллаа шүү одоо болсон эд баяжсан бидэнд сэтгэлзүйд маазрал тэнэглэл залхуурал л үлдсэн бас тэгээд бүгд гавъяат гэчихэж ичээч нуснуудаа Содном Данзан Цээеэ Латиф нарын угшилыг нь бүтээсэн урлагийн төрөлийг дэндүү мөнгөний хэрэгслэл болгожээ одоо эднийг үзээд хэрэггүй нийгэмд эд ямар хувь нэмэр оруулав гудамжны юмыг өдөөн дэврээж ард түмний тархийг ялзруулсан шүү эдний шог гарааг хараад тэнэгүүд болдог юм байна гээд явж байна штээ

Хүн [202.126.92.98] 2022-10-25 00:50:49

Онон, Бооёо 2-ыг ямар хүн том албан тушаалд тоилсон бэ, Ажлаа өг, зайл, зайлд, зайл, огцор, огцор, огцор

tusa [150.129.143.43] 2022-10-25 00:04:23

Одоо өөрсдийгөө хошин урлагийн лидер гэж бодсон Онон, Ариунболд зэрэг хүн сүгнүүд тэтгэвэртээ гарсан нь дээр. Үзэгчээ алдсан, өөрсдөөсөө ичиж амьдрах хэрэгтэй . Хэн ч та нарыг үзэхгүй. Хүн доромжилсон мөнгөөрөө амьдрахад хангалттай хүрэлцэнэ. та нарт. Яв даа.

Зочин [66.181.177.180] 2022-10-24 15:18:22

2 гошин юм чин хар шил зүүчихжээ бас хахаха

Зочин [192.82.74.31] 2022-10-25 12:07:07

Яг үнэн

Монгол [93.23.199.35] 2022-10-24 15:14:35

Энэ хошин шогийн САЛБАДАЙ нар одоо боль АРД түмэн доромжлоно гэтэл Улс төрчдийг хэзээ ч үгүй ийм хөгийн амьтад шүү дээ бүгдийг шүүмжилж болно доо гэтэл арай л

Монгол [103.229.120.55] 2022-10-24 14:38:20

Соёлын довтолгоо гэдэг кино Ахмад өвөг дээдсээ дэндүү доромжилсон кино гээчийг хийсэн алиалагч салбадай нар !!! Үнэн гутамшиг

Зочин [202.9.46.57] 2022-10-24 13:40:01

Ишиг эврээ ургахаар Эхийгээ мөргөдөг гэж. 1-д Төрийн нарийн нөхрийг энэ ажилд томилогдоход нь шууд бусаар тусалсан Тодорхой хэмжээгээр энэ хэд сонгуулийн сурталчилгаанд нь тоглож, намых нь хийх хэрэгжүүлэх ажлыг нь ард иргэдэд ойлгуулах гэж улаан нүүрээ улалзуулан суртал ухуулга хийсэн байсан. 2-т Төрийн хүн аливаа ард иргэдээ ажил мэргэжлээр нь ялгавралан гадуурхаж Төрийн одон медаль, сурталчилгаанд тоглох эрхий нь хүртэл хязгаарлах санал бичээд ад үзээд сууж болохгүй.

Зочин [66.181.180.47] 2022-10-24 10:48:40

тэр Өриунболд гэж нэг төмсөгтэй " эмээ" бол дан нэг хэлбэрийн орилж чарлаж нэг хөгшин чавганц болж хүн доромжилж байдаг хөгийн баас. Түүнийг харахаар ой гутдаг, Алиалагч гэдэг бол данзан гуай шиг зөөлөн бөгөөд оносон цөөн үгээр нийгмийн бузар булайг ил тод шүүмжилж ухааруулдаг болохоос биш Ариунболд, Ухна царайт Онон, чавганц Лхагвасүрэн мэтийн хог шаарууд нийгмийн бузар булайг шүүж шүүрдэж чадахгүй, эдэнд тийм авъяас мэдрэмж, боловсрол, мэдлэг энэ насанд нь заяахгүй амьтад шүдээ. Эд нарыг TV-гээр гарах гэх бүрийд ард олон зэвүү нь хүрч хурдхан сувгаа сольдог юм. Харин үгээгүй хар масс бол эд нарыг үзсэн болж өөрийгөө доромжилж сууудаг юм билээ. ядуучуудын зовлон дээр зоолж буй ноход бол эдгээр хүмүүс мөнөөс мөн

Зочин [202.126.90.38] 2022-10-24 10:08:33

ХЗЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Сайнзориг мэдрэмжтэй боловсролтой мундаг залуу юмдаа хошин урлагийн гэх жинхэнэ салбадай нарыг яг зөв голоор нь хэлсэн шүү ажилд нь амжилт Сайнзоригт

Зочин [188.154.218.33] 2022-10-24 13:36:09

Тийм шүү мундаг хүн бнлээ амжилт хүсье залуу хүн гэхэд ийм мундаг бх гэж

Зочин [103.26.193.128] 2022-10-24 09:41:53

Онон , Бооёо хоёр төрөөс зайлах хэрэгтэй . Төрд алиалагчид , салбадайнууд хэрэггүй . Төрийн албан хаагчид эсэргүүцлээ илэрхийлэх хэрэгтэй

Zochin [202.126.90.38] 2022-10-24 10:03:21

Yag unen shu

Зочин [124.158.69.190] 2022-10-24 09:21:22

Маш зөв бичсэн байна. Одоо тэр хүүхэд залуучуудын театрын дарга болсон Ариунболд гэх нөхрийг огцруулах хэрэгтэй. Мөн Онон гэх эр охин нь мэдэгдэхгүй чихэндээ ээмэг зүүсэн балай амьтныг ОНРТ-ийн удирдах зөвлөлөөс огцруулах хэрэгтэй.

1 [103.229.120.244] 2022-10-24 08:23:53

ОНОН ЯАМНЫ ҮҮДЭНД ЖИНХЭНЭЭСЭЭ АЛИАЛЖ БАЙСАН. ТӨРӨЛХИЙН АЛИАЛАГЧ ХҮН ЯАЖ Ч ХИЧЭЭГЭЭД АЛИАЛАГЧ Л БОЛЖ ХАРАГДААД БАЙНА ЛЭЭ. ТВ-Н ЗӨВЛӨЛД БАЙДАГ ГИШҮҮД НЬ ЭЛЭГ НЬ ХӨШЧИХДӨГ БАЙХ ДАА. ХУРЛЫГ НЬ ШУУД ДАМЖУУЛЖ БАЙВАЛ АРД ОЛОНД ЭМЧИЛГЭЭ БОЛОХ БАЙХ.

Zochin [91.141.44.113] 2022-10-24 07:49:02

Hurelsuhiig hugazaanaas n umnu tatan buulga!!! Oyunerdene bas

Зочин [192.82.74.31] 2022-10-25 12:07:47

Зөв

Зочин [188.162.254.48] 2022-10-24 07:44:10

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!


29 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
29 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.