Өнөөдрийн байдлаар 26.3 сая баримт бүртгэжээ
Б.ДАРЬСҮРЭН
НӨАТ-ын сугалааны дараагийн тохирол ирэх сарын 16-ны 13:00 цагт явагдахаар товлогджээ. Тохирлыг "Боловсрол суваг" телевиз, "Ebarimt" аппликейшнээр шууд үзэх боломжтой.
Тодруулбал, энэ сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийсэн баримтаар тохирол явагдах юм. Өнөөдрийн байдлаар 26.3 сая баримт системд бүртгэгджээ.
Сугалааны шинэ журмаар олон баримт бүртгүүлэх тусам азтан болох боломж өндөр гэж Татварын ерөнхий газраас мэдээлсэн. Тухайлбал, 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30.000-аас таван сая, 11-50 баримт бүртгүүлж 3-8 орон таарвал 40.000-10 сая, 51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60.000-30 сая төгрөгийн урамшуулал авах аж.
"Азтан болсон иргэн урамшууллаа 90 хоногийн дотор баталгаажуулах ёстой. Урамшууллыг баталгаажуулсан өдрөөс хойш ажлын 15 хоногт олгоно. Баталгаажуулахгүй хугацаа хэтэрвэл цуцлагдах журамтай" хэмээн Татварын ерөнхий газрын НӨАТ-ын хэлтсийн дарга Д.Мөнхтуул хэлж байв.
Эх сурвалж: www.polit.mn
Сэтгэгдэл
Зочин [192.82.85.28] 2022-10-25 08:28:37
Tiim shu. Zarim delguuriin taloniig gerte ired unshuulxad unshigdaxgui, nugu olon orontoi toogoor n biched oruulaxad boloxgui xulxi talonuud bdg. Xanbogd xotxonii Eko zaxiin nogoonii tasgiin talon u shigdadgui yum bnl.
Иргэн [192.82.91.17] 2022-10-25 06:01:35
Ёстой худалаа !!!!!! Зөндөө толон уншуулахад цөөнь сугалаанд орж үлсэн нь зүгээр бидэнд бар кодтой толн өгдөг байна.!!!! ихэнх нь хуурамч бар код байвал яана!!!!!!!!!! ёстой нүгэлтэнгүүд худалдагчид дэлгүүрийнхэн !!!!!!!