Төгрөгийн хадгаламж 2.3-17.9 хувиар багаслаа
Төгрөгийн хадгаламж энэ оны 9 дүгээр сарын эцэст 12.6 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 290.5 (2.3 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 2.7 (17.9 хувь) их наяд төгрөгөөр багаслаа.
Төгрөгийн хадгаламжийн 11.3 (89.7 хувь) их наяд төгрөг нь иргэдийн, 1.3 (10.3 хувь) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагынх аж.
Валютын хадгаламж 4.6 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 59 (1.3 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 452.5 (10.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Сэтгэгдэл
Зочин [64.119.24.168] 2022-10-25 12:31:52
8 жил хагартлаа идлээ
Зочин [66.181.191.188] 2022-10-25 09:52:23
Иргэд ядуурч хуримтлалаа авч хэрэглэж эхлэв үү мөнгөө дуусахаар яанаа