Алтан дээр суусан ГУЙЛГАЧИД буюу самрын экспортоос жилд 100 САЯ АМ.ДОЛЛАР олох боломжтой

Aдмин / Улстөр

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ 2 өдрийн өмнө ийнхүү жиргэсэн нь анхаарал татлаа. “1000, 1000 тонн самар гаргадаг хирнээ татвар төлдөггүй нэг ч ажилтангүй аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийг цуцлахыг Ойн газарт үүрэг болголоо” гэжээ. Энэ өгүүлбэр бол монгол Улс үйлдвэрлэгч Улс болоё гэж бодвол бодох л ёстой өгүүлбэр. Учир нь өнөөдөр монголын баялаг түүхийгээрээ гадагшаа урд хөрш рүү хараа хяналтгүй зөөгдөөд дуусах шахаж буй. Ямар ч хуулийн хариуцлага хяналтын тогтолцоо байхгүйгээс болж зөвхөн Монгол болон ОХУ-д ургадаг хушны самар үнэгүйдэж байгаа юм.

Уг нь бол манай улс хушны самрыг зөв зах зээлд нь гаргаж чадвал эх орны хөгжилд нэмэртэй.Хушны самар ургац ихтэй жил багаар бодоход 100 сая ам.долларыг хушны самрын экспортоос олох боломжтой гэж энэ чиглэлээр ажилладаг нэгэн бизнесмэн хэлсэн байдаг. Самрын хувьд уул уурхайн бус хамгийн том экспортын бүтээгдэхүүн болох боломж бидэнд байна.

Гагцхүү зөв зохицуулалт хийгээд, монгол хүнээ ажлын байртай болгоод хушны самрын чиглэлээр ажилладаг гадаад, дотоодын компаниудыг байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг болгох хэрэгтэй. Учир нь хулгайгаар самар түүсээр байгаа нь юун байгалийн нөхөн сэргээлт ярих хэрэггүй, байгал орчноо гэмтээхээс гадна, самар түүх нэрийдлээр ойд гал тавих гэх мэт байгальд асар их хохиролтой үйлдэл гарч байсан удаатай. Ганцхан жишээ л дурдая.

Самрын ясыг боловсруулж бүтээгдэхүүн хийнэ гэдэг өнөөдөр гэнэт нээгдчихсэн шинэ зүйл огт биш.Самрын идээг яснаас нь салгах машиныг Cолонгос, Хятад, Япон гээд олон орональ хэзээний үйлдвэрлэчихсэн, дэлхийн зах зээл дээр худалдаалж байдаг. Бидний хувьд тоног төхөөөрмжийг нь худалдаж аваад түүнд нь тохирсон технологийг нэвтрүүлж монгол хүнээ эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх баялаг бүтээгч болгож, монгол улс хэрэглэгч улс бус үйлдвэрлэгч улс болох боломж бий.

Жишээ нь бидний орхигдсон баялаг болох самрын ясаар омега гурав агуулсан эмийн бодис, цай, самрын тос, хавтан, паркет, өнгөлгөөний материал, камен зуухны шахмал түлш гээд гадагшаа экспортлох боломжтой олон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Цаашид бид ургадаг баялагтаа эзэн болох зүгээр нэг шаардлага биш тулгамдсан шаардлага байна. Бид хушны самраа баялаг болговол биднээс худалдан авах зах зээл БНХАУ болон ХБНГУ-аар тогтохгүй олон улс бий.

Газрын баялаг ухаад дуусч онгорхой хар нүх л үлддэг. Харин хушны самар ургадаг баялгаа бид жил бүр баялаг болгож, экспортоо өргөжүүлэх, эдийн засгаа тэлэх боломж бий. Бид баялагтаа эзэн болж чадахгүй хушны самраа хятад руу хяналтгүй урсгасаар байна. Манай Улсад хушны самар боловсруулж гаргадаг 30 гаруй компани байдаг аж. Үүний талаас илүү нь компанийн гэрчилгээ, тамганаас өөр зүйлгүй, ажилтан албан хаагчгүй, татвар даатгал төлдөггүй “оффшор” компаниуд байдаг нь харамсалтай.

Бид хэдий болтол баягалийн баялгаа үнэ цэнгүй урсгасаар байх вэ. Хушны самарыг татвараас зугтаж хил гаалиар бүрдүүлэлт дутуу хийлгэн гаргадаг компаниудыг иргэн С гэж хүн толгойлдог, түүний ард эзэн нь УИХ-ын том албан тушаалтан гэх хардлагыг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хэлж байсан. Эдгээр компаниудыг Засгийн газраас шүүхэд өгч шүүх дээр ялсан байдаг ч өнөөг хүртэл татвараа авч чаддаггүй хэвээр байгаа юм. Энэ бүхнээс дахин дүгнэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ 2 өдрийн өмнө хэлсэн, “1000, 1000 тонн самар гаргадаг хирнээ татвар төлдөггүй нэг ч ажилтангүй аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийг цуцлахыг Ойн газарт үүрэг болголоо” гэдэг өгүүлбэр хэрэгжиж хушны самараа экспортолж улсын эдийн засагт нэмэр болохыг сайдаас хүсье...


Сэтгэгдэл

Баасансүрэн [202.126.88.129] 2022-10-27 00:14:16

Самарыг модоо гэмтээж түншиж түүдэг аргыг эрс хориглох хэрэгтэй. Авирч түүх, орчин үеийн техник хэргэлж болно. Хушин ойг нөхөн сэргээх ажлыг үр дүнтэй зохион байгуулаасай. Боломж бол байнаа.

Зочин [139.5.218.105] 2022-10-26 23:22:48

Зүгээр л хилээр гаргахыг хориглоход л боллоо ш дээ

MGL [202.9.46.58] 2022-10-26 15:31:29

BAIGALI EH DELHII HARIUGAA AVAH BOLNO...ALT CH BAI SAMAR CH BAI ADILHAN BAIGALIIG SUITGEJ BAINA.HUN AVAH IDEH BAYAJIHAAS OOR HIIJ CHADAH ZUILGUI BOLSON BAINA.ENE BOL KAPITALIZM....

Зочин [66.181.185.38] 2022-10-26 02:58:39

Энэ арай л биш шүү. Тэр ой мод байгаль сүйтгээд юун мөнгө олох бэ. Дэлхий ертөнцөөс ичээсэй

irgen [202.9.40.174] 2022-10-26 02:47:29

Ulsiin sang nemie gj bodvol olon munge hynaltgui ursaj bn.Javhlan bol ajil hiih hun bish.Ymar uchir ene huniig SSaad aar taviv.SEH uud gd ymarch hynaltgui.bur duraaraa munge nemeed.SEH deed zuvluld iluu munge egsen duraaraa ulsiin une taripaas iluu avch orshon suugchdiig shulj bn.Talbain huls m2 aar eer naih estoi ch 2345 ereenuud ijil avch.bur tsalin gj 30 40 iig bicheed avch bn.SEHd sanhuugiin halgalt oruulj egnuu.HanUul duuragt bgaanuud n denduu.Nasaaraa tuleed duusajgui ertei bair avchihaad.SEHiin munge under tuleh hetsuu bn.Anhaaraldaa avaach

Зочин [202.9.46.206] 2022-10-26 02:01:18

БОЛЬЁО.

Хэрэм [59.153.114.112] 2022-10-26 01:28:24

Хэрэмнүүдэд самар үлдээгээрэй .эс тэгвээс модгүй болвоо


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.