Н.Алтанхуяг: Эрдэнэтийн ашиглагдаагүй зэсийн овоолгоос иргэдэд ногдол ашиг хэлбэрээр байр орон сууцны зээл, хүүгийн төлбөр төлөх зэрэг олон хэлбэрээр дэмжих ёстой
Эрдэнэт ТӨҮ-ийн технологийн горимд тохирохгүй байгаа хүдрийн овоолгыг ашиглах тухай тогтоолын төслийг санаачилсан билээ. 2020 онд миний бие Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ 34 хувь, Эрдэнэт хот 33 хувь, Эрдэнэтийн иргэд 33 хувь эзэмших хуулийн төсөл боловсруулан Засгийн газар, У.Хүрэлсүх сайдад өргөн барьсан ч ажил хэрэг болоогүй билээ.
Эрдэнэт үйлдэрийн дараа ашиглахаар овоолсон зэсийн хүдрийг хаягдал мэтээр тайлбарлах нь хууль журамгүй, сонголт шалгаруулалтгүй, албан тушаалтны үзэмжээр олгодог явдал хавтгайрсан учир эрх зүйн зохицуулалт хийх нэн шаардлагатай... Хэмээн үзэж байгаагаа тэрээр дахин мэдэгдэж, Эрдэнэтийн ашиглагдаагүй зэсийн овоолгоос иргэдэд ногдол ашиг хэлбэрээр байр орон сууцны зээл, хүүгийн төлбөр төлөх, хүүхдийн сургалтын төлбөр төлөх, эмчилгээний зардал төлөх, даатгалын хураамжын төлбөр төлөх зэрэг арга хэлбэрүүдээр ашиг хүртэх заалтуудыг тусгаж өгчээ.
Мөн хуулийн төсөл хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш 1 жилийн хугацаанд хүдрийн овоолго ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд хуулийн төсөлд нийцүүлэн ажиллах зохицуулалтуудыг хуулийн төсөлд тусгажээ. Харамсалтай нь уг хуулийн төсөл УИХ-аар дэмжигдсэнгүй.
Байнгын хорооны хуралдааны дараа УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Миний өргөн барьсан хуулийн төслийг Алтанхуяг гэдэг хүн өргөн барьсан болохоор нь дэмжихгүй байх шиг байна. МАН-ын бүлэг уг нь УИХ биш. Гэвч 60 хэдэн хүн учраас Их Хурал болцон юм билээ. Сая байнгын хороо бас дэмжсэнгүй гэвч хэзээ нэг цагт миний нэр орсон ороогүй хамаагүй дэмжигдэх л байх. Жилдээ 100 сая ам.доллар олдог “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг Эрдэнэтийн иргэдэд хүртээхгүй гэж эрх баригчид үзлээ... Гэжээ
Сэтгэгдэл
иргэн [103.212.116.49] 2022-10-26 01:15:02
Эрдэнэт чинь маш сайн гээдл Тэр буурал толгойг неботай сауб арал хэдэн тэр бумаар амарах нартэй эргүүтээд явсан гэсэн яагаад ийм Заваан юмаа шийдэж чадахгүй Хэрэлдээд л Эргүүтээд дээд хи баяжаад - ард ядуу болоод х тансаг хүмүүс л бх юм яасан иддэг ухөн нь илүүдсэн хүмүүс вэ ????????Монголд ер болж байгаа юм алгадаа Бүр бүх газарын дарга цэрэг нарийг шинчлэх шаардлага хэрэгтэй ???????!!!!!