С.Ганбаатар: БҮЛЭГЛЭЛИЙН КОМПАНИУД ЦАДСАНЫ ДАРАА АРД ТҮМЭНД ЭРДЭНЭТИЙН БАЯЛГААС ӨГНӨ ГЭНЭЭ
... Эрдэнэтийн овоолго гэж яриад байгаа.Заримдаа бүр ад үзнэ. Балансын гадуур овоолго, ядуу овоолго, исэлдсэн овоолго, муу овоолго гэж янз бүрээр хэлсэн мөртлөө энийгээ улс төрд ойрхон байсан томоохон бүлэглэл компаниудад өгдөг. Эд нар нь 50-100 сая долларын ашигтай ажилладаг. Энэ зүйлийг Эрдэнэтийн болон Монголын ард түмэнд шууд ашиг хүртээх байдлаар зохицуулаач ээ гэж эрх баригч нарт хуулийн төсөл өргөлөө.
Тэгэхээр эрх баригч МАН-ынхан юу гэж хэлж байна вэ? Гэвэл ... энэ муухай юмыг болио, ард түмэнд өгөхгүй ээ л гээд байх юм. Эд өөрсдөө Үндсэн хуулийн 6 -ийн 1-ийг зөрчиж байна. Газрын хэвлийн баялаг гагцхүү ард түмний мэдэлд гэж заасан. Газрын хэвлийн баялгаа эздэд илүү ашиг хүртээмээр байна гэхээр ...үгүй ээ улс төрд ойрхон, бүлэглэлд ойрхон сонгуулийн компанид ажлыг санхүүжүүлдэг бүлэглэлүүдэд өгнө, гурван компаниа идэж цадсаны дараа ард түмэнд өгнө... гэдэг ийм утгагүй байдлаар асуудалд хандаж байна.
Олонд ил болсон мэдээллээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хамаарал бүхий хүмүүсийн компани болох Ачит Ихт гэх компани Эрдэнэтийн зэсийн хүдрийг зэсийн овоолго, хаягдал гэж нэрлэж байгаад өөрсдөө тэндээ үйл ажиллагаа явуулж ашиг олдог баримт нэгэнт улиг болжээ. Хууль хяналтынхан шалгаж нягталсан ч юм уу? Монгол Улсын Ерөнхийлөгч Асан Ц.Элбэгдоржийн үед ЕТГ-ын дарга байсан П.Цагаан гуай 1990 оноос л Эрдэнэтээс хүсэл сэтгэл, түрийвчээ салгаагүй гэгддэг.
Ц.Элбэгдорж гуай ч “Эрдэнэт үйлдвэрийг айлд охиноо алдчихлаа гэж бод, энэ үйлдвэр одоо улсад ашигтай ажиллахаасаа өнгөрсөн, актлах хэрэгтэй” гэх зэрэгээр өндөр дуугаар мэдэгдэж байсан.
Гэвч өнөөдрийг хүртэл 49 хувийн хэрэг тодорхойгүй байдалд хэвээр. Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ эл асуудлыг нэр цохож, ...шүүхийг л харах үлдлээ, та бүхэн ч хараагаа бүү салгаарай... гэх зэрэгээр учир битүүлэг үг ярьсан нь ямар учиртай вэ? Бүлэглэлийн шүүхийг хүчрэхгүй байна гэсэн үг юм уу? Шударга ёсны зарчимд нийцүүлэн ажиллахаа мэдэгдэж буй хэрэг үү? Таашгүй. Ямар ч байсан олон улс төрчдийн ашиг сонирхол шахаа бизнес, ноёрхол, шунал хүслийн оргил цэг байсан Эрдэнэт үйлдвэр араасаа олон дуулиан дагуулдаг, дагуулсаар л байна.
Сэтгэгдэл
Зочин [64.119.21.60] 2022-10-31 07:28:59
No
Зочин [99.230.64.174] 2022-10-28 16:57:23
Шуналгүй ажилдаг шүүхийг бүрдүүлж байгаад энэ хэргийг шийдэж болохгүй юмуу даа,,,
ЯГ Л ХЭЛЖ ... [202.179.27.223] 2022-10-26 06:18:02
ТУН ОНОВЧТОЙ ХЭЛЖ ....ЯГ
зочин [202.21.100.210] 2022-10-26 03:29:56
Энэ шуналын туламнуудыг үндсээр нь арчиж байж л ард түмний төлөөлөл гарч ирэх байх одоо наадуул чинь бүгд эрх ашгийн нэгдэл худлаа поп гарууд ХУВЬСГАЛ ...
Зочин [66.181.161.122] 2022-10-26 02:00:34
Төрийн эргэлт гарч байж л энэ хулгайчуудаас сална.тийм заяа ирэх нь үү ард түмээн.
зочин [202.126.88.151] 2022-10-26 01:28:12
ХҮЗҮҮГҮЙ ХҮҮРИЙГ БАРИАД ХОРИОЧЭЭ ГАР ХӨЛ НЬ БОЛСОН ШҮҮХ ЦАГДАА МӨРДӨН ТАГНУУЛЫХАНТАЙ НЬ ХАМТ БАРИАД ХОРИОЧ ИЙМ Л ГАНЦ ЛУЙВАРЧНЫГ ХОРЬЖ ДИЙЛЭХГҮЙ НАМ ТӨР ЗАСАГ ГЭЖ БАЙГААД Л БАЙХИЙМ