МОНГОЛЫН ЭМИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ “БАЗДАГ” УЛСТӨРЧИД
Үндэсний аудитын газраас УИХ-ын 57 дугаар тогтоолоор 2014 онд баталсан Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөөнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан хийснээ өнгөрсөн дөрөвдүгээр сард танилцуулж байв. Аудитын тайлангаар манай улсын эмийн зах зээлд нийт 500 тэрбум төгрөг эргэлддэг. Импортоор оруулж ирж байгаа эмийн дундаж үнэ дэлхийн зах зээлээс 5.4-15.6 дахин өндөр үнэтэй борлуулагддаг гэж зарласан нь анхаарал татахаар байгаа юм.
Эмийг бүр дэлхийн зах зээлийн үнээс 15 дахин өндөр үнээр монголчууд худалдан авч хэрэглэдэг гэсэн үг. Гэвч импортын эмүүд өндөр үнэтэй шигээ чанартай байж чаддаггүйг дээр дооргүй мэддэг. Чадалтай хэсэг нь гаднаас чанартай эм оруулж ирээд хэрэглэдэг бол боломж тааруу хэсэг нь дотоодоос өнөөх өндөр үнээр авсаар байна.
Монгол Улсад эм ханган нийлүүлэх 384 байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшдэг ч эдгээрээс гарын таван хуруунд багтах цөөн компани эмийн зах зээлийг баздаг аж. Баздаг гэдэг нь эм, эмийн бүтээгдэхүүний жин дарах хувийг улсад нийлүүлдэг, тэр хэмжээгээрээ олон тооны салбар эмийн сангуудтай, хамгийн гол нь том ар талтай гэсэн үг.
Эмийн бизнес гэдэг бол манайд аль ар талтай, том нөлөөтэй нь эрхэлдэг, ашиг хүртдэг болоод тогтчихсон бизнес. Тиймдээ ч эмийн салбарыг цөөхөн хэдэн компани, түүний ард цөөн хэдэн улстөрч удирддаг.
ШӨХТГ-аас тогтоосноор Монгол Улсад эмийн салбарын давамгай эрхтэй аж ахуйн нэгжээр “Монос” компанийг тогтоосон байдаг. Тухайн салбарт нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүн нь 33.3 хувиас давахад давамгай эрхтэй аж ахуйн нэгж гэж үздэг. Тэгвэл “Монос” компани 33.3 хувиас илүү өндөр хувь эзэмшдэг юм байна. Тус компани бол УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн эзэмшлийнх. Л.Эрдэнэчимэг УИХ-ын гишүүн байхдаа энэ салбартаа байж болох бүхий л лоббиг хийсэн гэлцдэг. Түүний “захиалсан” хуулиар хилээр чанартай витамин оруулж ирэхэд л хурааж авдаг, витамины төрлийн бүх захиалгыг “Монос” руу цутгадаг болсон тухай учир мэдэх хүмүүс ярьдаг.
Монголын эмийн салбарыг баздаг дараагийн компани бол “Азифарм” ХХК. Тус компанийг давамгай эрхтэй аж ахуйн нэгж гэж тогтоогоогүй ч импортоор оруулж ирдэг эм, эмнэлгийн бүтээгдэхүүн, эмийн сангийн тоогоороо “Монос”-ын араас жагсдаг юм байна. “Азифарм” ХХК бол УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн эхнэрийн компани. Тэр утгаараа эмийн салбартаа “Азифарм” ХХК нь “Монос”-оос дутахгүй нөлөөтэй.
Нөлөөтэй гэдгийг тодотгож хэлбэл, эм импортлогч компаниудын ашиг олдог бас нэг хэлбэр бол төрөөс иргэдэд хөнгөлөлттэй олгодог эмийн худалдаа юм. Энд компаниуд орох гэж уралддаг. Гэвч нөлөө бүхий л компани л энэ эрхийг авч чаддаг. Энэ эрхийг олгодог газар нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Худалдан авалт, гэрээлэлтийн газар. Жил гаруйн өмнө УИХ-ын гишүүн Б.Оюунчимэгийн хүү Б.Энхмөрөн энэ албан дээр байснаа хэл амтайгаар ажлаа өгсөн.
Үүний цаана ердөө л хөнгөлөлттэй эмийн худалдааг авах гэсэн эмийн компаниудын эздийн зодоон байсан гэдэг. Нэг ёсондоо эмийн компаниуд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын даргаар өөрийн хүнийг тавих гэж санаархдаг. Тэгвэл энэ удаа тэр том эрх мэдэл, ашиг олох хаалгыг эмийн салбарыг баздаг Азифарм компани, түүний цаадах эзэн Л.Энх-Амгалан өөрийн хүнээ тавьж, нөлөөллөө тогтоож чадсан гэдэг мэдээлэл байдаг.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Зочин [64.119.23.94] 2022-10-29 02:25:06
Энх-амгалан гэж нэр завжаараа цагаан цэр нус цувуулсан балиар шуналын тулам хүн ардыг авгайьайгаа нийлж хордуулахаа боль чөтгөрөө
Zochin [84.189.80.40] 2022-10-26 16:06:36
Shunal novshnuud oligtoihon em oligtoihon gazraas oruulj ireed zarchihgui bur hun shig setgelgui arastanaas door novshnuud
Зочин [64.119.23.94] 2022-10-29 02:22:34
индонез, малайз гээд азийн хулхи орнуудын баталгаагүй эм нэртэй хор оруулж ирдэгээрээ Энх-амгалангийн авгай, Моносын Хүрэлбаатар, ер нь л бусад эмийн нэртэй хулхкомпаниуд пан хор оруулж ирдэг, тэдгээр хор нь эмийн ямар ч үйлчилгээгүй хр нь түлхүү шүү. Индонезид сироп нэртэй хорыг уусан иаш олон хүүхэд бөөрний дутагдалд орсон байна
irgen [202.9.40.62] 2022-10-26 12:23:11
MGLd zarj bga emuud bugd huuramch.MONOSiin em.taria bol zugeer us.ymarch uilchilgeegui.Yg ijil hamriin dusaalga orosoos zahialj hereglehed shal eer sain bga.Daatgaltai emnelegt hevtehrer Metrogeli.heden monosiin vitamin.oligtoich taria hiihgui.daargalaas 800.0 avch bna.Hubiin emnelegt hevtsen em taria.Daatgalaas avch bga mungee shalgaach.Hudlaa yrisan hudalch uomnuud.Urssmon hulhi.uilchilger bhgui.
зочин [124.158.119.35] 2022-10-26 11:02:59
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дэд дарга Гийхнаран нь Л.Энх-Амгалан гишүүний эхнэрийн дүү юм гэнэ, одоо ЭМДЕГ-ын Худалдан авалт гэрээлэлтийн гарын дарга нь Ариунсайхан гэдэг хүн байдаг, Гийхнарангийн хүн.
Энхамгалан [103.10.21.250] 2022-10-26 10:58:48
Энхамгалан эхнэрийнхээ бизнесийг хамгаалах гэж л уих д сууж бгаа тэрнээс биш боловсролын салбарыг өөд нь татна гэж байхгүй
Зочин [124.158.109.140] 2022-10-28 06:03:05
Харин ч унагаж, багш наоыг нэр хүндгүй болгосоор байгаа. Үүний дараа МУИС...
Зочин [59.153.113.236] 2022-10-26 04:11:25
Хязгаарлах хэрэгтэй
зочин [66.181.189.131] 2022-10-26 02:26:34
5 га газар ногоо тариад өдөр оройгүй зүтгээд орлого нь юу ч болдоггүй улс хөгждөггүй жишээ энэ дээ. Баримт бол байгаа даа.
Иргэн [202.126.88.199] 2022-10-26 01:46:55
Ядаж байхад дандаа хуурамч эм оруулж ирдэг л гэх юм.Бид ер нь юу ч идэж уугаад байгаам.Хүний амиар нааддаг бизнесменүүд төрд шургалчих юм даа.
иргэн [139.5.216.64] 2022-10-26 01:15:17
Хөгжилтэй барууны орнууд эм худалдаалахыг цэгцэлсэн аргаар энэ аймшгийн арилжааг зохицуулаач Ядахдаа тариаг худалдахгүй бол шифрицээр хийгддэг хар тамхийг хаана Замбараагүй эм, энэ олон паб ,Архины худалдааг хумиж бж ядуурал гэмт хэрэг г.м-ээс сэргийлэх болно доо
Иргэн [103.212.116.49] 2022-10-26 01:09:02
Энэнэг хэлээд өнгөрч болохгүй эмээр хүмүүсийгхордуулж алж бнаЭх захгүй луйварчин дамлагч нар дээд төр засагтайХолбоотой болоод л эрх мэдэлтэнгүүд л байгаа!!!!!!!Бүр олон улсад дэлгэж шийдэх өөрдөө наад чинь шийдэхгүйгээ хэдхэн хүн хэлмэгдээдмгүгүүлээд өнгөрдөг хорвоо Ийм байхаар хүн яаж эрүүл байхвэ ???????!!!!!!