Д.Амарбаясгалан: Энэ бүтэн сайн өдөр гэхэд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хоёр урсгалыг нээнэ
Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж, Монгол Улсын Сайд, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.
Энэ үеэр тэрбээр, Энэ бүтэн сайн өдөр гэхэд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хоёр урсгалыг нээнэ. Засгийн газраас гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд 362-р тогтоолыг баталсан. Иймд ЭрдэнэсТавантолгой ХК-д 560 сая, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т 300 сая ам.долларын нөөц бүрдүүлэх үүрэг чиглэл өгөгдсөн байдаг. Бусад уул уурхайн компаниудад ч борлуулалтын төлбөрөө татан төвлөрүүлэх үүрэг өгсөн байдаг.
Үүнтэй холбогдуулан, төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа энэ үед ЭТТ ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож байна. Энэ хүрээнд тус компанийн үйл ажиллагааг сайжруулж, төлбөр тооцоог нэмэгдүүлэх үүрэг бүхий Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр /БЭТ/ Сангийн дэд сайд Ж.Ганбатыг томилж байна.
Онцгой дэглэм тогтоосон хугацаанд, бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат нь дараах эрх, үүргийг хүлээнэ:
- Бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх, шаардлагатай бол томилж, чөлөөлөх
- Хөдөлмөрийн болон технологийн журам тогтоож, зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх
- Ордоос ачих, тээвэрлэх, худалдан борлуулах бүх үе шатанд хяналт сайжруулах
- Хөрөнгө оруулалтад хамтарсан хяналт шалгалт хийж ЗГ-т танилцуулах
- Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх 362-р тогтоолыг хэрэгжүүлж ажиллах
- Онцгой дэглэмийн үр дүн, явц байдлыг сар бүр танилцуулах" гэв.
Сэтгэгдэл
зочин [122.201.19.99] 2022-10-27 03:41:37
МАНгарууд 6-жилийн хугцаанд 200км зам тавих гэж ОНИГОО шаасан Одоо бүгдээрээ тууз хайчилах гээд уралдаан болноо 100-ны шилдэг онигоо
Зочин [122.201.24.252] 2022-10-27 11:04:01
204 КМ замын талыг нь 6 жил барьдаг орон,барьдаг нам монголд л байдаг .Одоо ичихгүй индэр засч улаан хивс дэвсч байгаад тууз хайчлах байхдаа
Зочин [66.181.161.36] 2022-10-27 01:53:05
Очиж тууз хайчилж тэнэгтээд байвдаа Олон хүний амь эрсдэж олон хүн машин техникээ эвдэлсэн шүү . Тэр хүмүүсээс уучлалт хүсэж нөхөх олговор өгөөрөй та нар.
Зочин [202.9.40.190] 2022-10-26 12:52:30
Дараагийн 2 урсгалыг нь ингэж удаахгүй л хийгээсэй дээ, энэ ажил хэт удаан хийгдлээ шүү....
зочин [64.119.20.173] 2022-10-26 12:40:48
204 км авто замыг 6 жилийн хугацаанд хэдэн тэрбум төгрөгөөр засаж, иргэдэд хичнээн их хохирол чирэгдэл учруулсан бэ? Эрх баригч МАН ийм мэт ажлаасаа ичдэггүй юм байх даа? Угаасаа 2 урсгалтай авто зам 1960-аад оны үеэс л байсан биз дээ? Юу нэмэв? Дүндээ дүн үү?
Зочин [103.161.242.159] 2022-10-26 08:42:01
Ашгүй дээ. Энэ байдлаараа манай эдийн засаг ч гэсэн удахгүй сэргэнэ гэдэгт итгэлтэй байна...