ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоолоо

Aдмин / Улстөр

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны аравдугаар сарын 26-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Тодруулбал, төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа өнөөгийн нөхцөлд гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан “Эрдэнэс Тавантолгой” ХК-д өнөөдрөөс зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоолоо.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль, энэ тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томиллоо.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилт, тус компанид тогтоосон онцгой дэглэмийн үр дүн, явцын байдлыг сар бүр Засгийн газарт танилцуулж, тодорхой чиглэл авч ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд даалгалаа.


Сэтгэгдэл

Зочин [103.9.90.100] 2022-10-27 11:35:06

ЗАСГИЙН ГАЗАР ХАМГИЙН ТҮРҮҮНД 1072 Ш ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ ХААШАА ЯМАР ЗАМААР ОРСОНЫГ ШАЛГАЖ ОНДОО БАГТААЖ 1072 Ш ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ ИРГЭДЭД НОГДОЛ АШИГ ТАРААХ ЁСТОЙ. АРД ТҮМЭН ЭНИЙГ ЭРХ БАРИГЧДААС ТӨР ЗАСГААС ШААРДАЖ БАЙНА

1072 Ш ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ [103.9.90.100] 2022-10-27 11:33:20

ЭТТ 1 ИХ НАЯД ЦЭВЭР АШИГТАЙ АЖИЛЛАСАН БОЛ ИРГЭД 1072 Ш ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИНГ ХҮРТЭХ ЁСТОЙ. ЭТТ ООС ШААРДАЖ ТЭМЦЬЕ

Зочин [103.9.90.100] 2022-10-27 11:31:45

ЭТТ 1072 Ш ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ 2.5 САЯ ИРГЭН НОГДОЛ АШГИЙН МӨНГӨӨ НЭХЭЖ ТЭМЦЭХ ЦАГ НЬ БОЛСОН ШҮҮ

1072 ш хувьцаа [103.9.90.100] 2022-10-27 11:30:48

МАШ ЗӨВ . ОДОО ЭТТ 1072 Ш ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ ТААРААХГҮЙ ЗАВШСАН НӨХДҮҮДИЙГ АТГ ЗАСГИЙН ГАЗАР ЯАРАЛТАЙ ШАЛГААЧ ЭЭ.

Mgl [122.201.31.34] 2022-10-26 09:19:16

Ontsgoi tohtoohgui bol hylgai tasrahgui


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.