УЛСАА БАРЬЦААЛСАН ХАМГИЙН ТОМ ГЭМТ ХЭРЭГ БУЮУ ХӨГЖЛИЙН БАНК

Aдмин / Улстөр

Улстөрчдийн оролцсон ард түмнээ шулсан хамгийн том хэрэг бол Хөгжлийн банкны хэрэг. Хөгжлийн банкны хэрэг нь хэн нэгнийг сугалж яллаж хориод болчих гэмт хэрэг биш. Энэ бол ард түмнийхээ тэр тусмаа 3 сая хүний халааснаас улс төрчид хулгай хийсэн жигшим хэрэг. Хөгжлийн банкны хэргийг шалгах зарлах нь зөв. Учир нь энэ улсад үнэн шударга зүйлд өчүүхэн орон зай үлдсэн гэдгийг харуулах ёстой. Шуудхан хэлэхэд, улсаа барьцаалсан хамгийн их мөнгөн дүнтэй гэмт хэрэг учраас ард түмнээ бодох цаг болсон. Энэ бүх ажил “Хөгжлийн банкны тухай хууль”-иас эхлэх ёстой.

Ер нь ард иргэд зээл авахад төрөөс батлан даадаггүйтэй адил хувийн хэвшил зээл авахад төр батлан даадаг энэ тогтолцоог халах цаг болсон. Мэдээж Хөгжлийн банкнаас зээл авч буй бизнесийнхэн улс төрийн том артай болохоор зээл авч байгаа. Гэтэл төр батлан даагаад эрсдэлийг хүлээнэ гэдэг төсвийн мөнгөөр түмний мөнгөөр эрх мэдэлтэй нэг нь зугаацаж байгаагаас ялгаагүй.

Жишээ татвал, УИХ-ын гишүүн асан Б.Батзандан Хөгжлийн банкны сэйфийг ухаад өөртөө мөнгө гаргаад авчихаагүй тул түүнд зээл олгохыг зөвшөөрсөн албан тушаалтнууд, Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүд бүгд хамт хоригдох ёстой. Яагаад хэн нэгэнд илт давуу эрх олгож байгааг шалгах хэрэгтэй. Хөгжлийн банкыг ахан дүүсээрээ тоносон одоо ч төрд зайран хийж буй томчуудаас эхлэх хэрэгтэй. Хөгжлийн банкны хэрэг нь анхнаасаа луйврын шинжтэй байсан уу гэдгийг улстөрчид өөрсдөө шалгана гэж байхгүй. Учир нь улс төрчид улс төрчдөө шалгана гэдэг нь шийдвэр худал гарах эхлэл, үндэслэл. Хамгийн зөв ганц гарц бол хэн хичнээн төгрөгний зээл авсан, хэн шийдвэрлэсэн гэдгийг шалгах л чухал. Гэхдээ 100 хувь буруутгаж болохгүй зээлдэгчид бас бий. Тэд бол Бизнесийнхэн.

Дотооддоо баялаг бүтээдэг МАК, Монполимет ч юм уу тэдний хийсэн ажлын үр дүн бүтээгдэхүүнийг бодит зах зээл дээр бид хоёр нүдээрээ хардаг. Гэтэл тэд ам.долларын зөрүүнд шаталтанд орж, баялаг бүтээгчидээ дэмжлэггүй төрийн бодлогоор хохирсон хүмүүс. Харин хөгжлийн банкнаас зээл аваад алмаз эрдэнэ зарах дэлгүүр нээгээд байж харин болохгүй л байх. Бизнесийнхний нэрийг барьсан тийм зээлдэгчдэд харин хатуу хариуцлага тооцох хэрэгтэй. Энэ улс хөгжих ганц гарц болох үйлдвэрлэл, үйлдвэрлэл, үйлдвэрлэл, мега төслүүд.

Учир нь, нэгдүгээрт улс орон чинь дефолт зарлахдаа тулчихаад байгааг эдийн засагчид анхааруулсаар байна. -Хоёрдугаарт, том жижиг бүх зээлдэгчдийн өмнө өнгөрсөн хугацаанд давагдашгүй хүчин зүйлүүд адилхан тулгарсан. -Үүнд, цар тахал 3 жил гаран үргэлжилсээр байна, мөн цар тахал, хилийн хориг саад гэхчилэн өөр бусад олон шалтгаанаар зээл авах үеийн ам.долларын ханш өнөөдөр зээлээ эргэн төлөх үеийн ханштай харьцуулбал ямар ч чадварлаг компани байгаад зээл эргэн төлнө гэдэг хэцүү болсон.

Ийнхүү, нэг бол Хөгжлийн банкны хэргийг Deloitte зэрэг гадны аудитын компаниуд оруулж эхнээс нь үнэн зөвөөр шалгуулж шийдүүлэх, эсвэл хэн нэгнийг буруутган яллахын оронд хэлэлцээний ширээний ард дахин суух хоёр арга зам руу орох -энэ хоёр арга зам руу орохгүй бол эрх баригчид хэн нэгний хүсэл захиалгаар аж үйлдвэр эрхлэгчид, үндэсний хөрөнгөтнүүдээ устгах, нухчин дарах ажлыг санаатай хийж байгаа гэж дүгнэхээр харагдаж байгаа юм. -Аль ч улс орны тусгаар байдал, төрийн дархлаа нь үндэсний хөрөнгөтнүүд нь байдаг

-Өнөөдөр энэ улс оронд гадны байтугай дотоодын хөрөнгө оруулагчид юм хийж бүтээхээсээ үхтэл айж байна. Энэ бол бодит нөхцөл байдал. Хэн ч зориглохгүй байна. Тэгэхээр дефолт зарлаж туйлдахдаа хүрэхээс өмнө үндэсний компаниуд, том жижиг аж үйлдвэрлэл эрхлэгчидтэйгээ эв зүйгээ олж, тэднийхээ туслалцааг ав гэж эрх баригчиддаа хэлье. Үндэсний үйлдвэрлэгчдийн буруутгай нь яллаж болно, оройтохгүй... Харин одоо биш... Одоо хамтдаа эдийн засгаа сэргээ!


Сэтгэгдэл

МGL [202.9.47.32] 2022-10-27 16:07:37

ҮХЭР МОНГОЛЧУУД Ш ТЭЭ!!!!ҮЙЛИИН ҮРЭЭ ЭДЛЭХ ГЭЖ БАЙНА!!!!ЯАМАР АРГААР Ч ХАМААГҮЙ БАЯЖ БАЯЖ БАС ДАХИН БАЯЖИГТУН ГЭСЭН ДОЛЛАРИЙН ЭЗДЭЭР ТАРХИА УГААЛГАСАН ҮХЭР МОНГОЛЧУУДИЙГ СОЁН ГЭГЭЭРҮҮЛ!!!!УЛСИЙН ҮЙЛДВЭРҮҮДТЭЙ БАЙЖ УЛС ХҮЧТЭЙ АРД ТҮМЭН АЖИЛТАЙ БАЙНА.ТОГТОЛЦООГООР НЬ ӨӨРЧИЛЖ МАНАН МАФИЙГ ЗАДАЛЖ ЭРЛИЙЗҮҮДИЙГ БИШ ЭХ ОРОНЧ ҮЗЭЛТНҮҮДИЙГ ГАРГАЖ ИРЭХ ХЭРЭГТЭЙ!!!!

зочин [122.201.31.164] 2022-10-30 12:01:11

ЧИ СОГТУУ ЭСВЭЛ МЭДРЭЛ

жуул [103.57.95.84] 2022-10-27 11:02:35

хамгийн түрүүнд тээврийн сайд бямбацогтыг барьж хийх хэрэгтэй.

Зочин [202.55.188.38] 2022-10-27 03:27:19

гаднаас ажиллах хүч оруулвал манай эдийн засаг их хурдан босно. ажиллах хүнгүйгээс олон саыхан бизнес санаачлагууд дампуурч хаалгаа барьж байна шүү. залхуу хулгайч үйлээ үзэж байснаас 5 монголын цалинг нэг хүнд өгөөд ч гэсэн монголд ашигтай ажиллах гое зах зээлтэй газар

ЗОЧИН [150.129.143.91] 2022-10-27 02:27:40

МАН-ын ХУЛГАЙЧИД ӨМНӨ НЬ НАМЫН ДАРГА БАЙСАН,ОДОО ТӨРИЙН ТЭРГҮҮН,САЙД, ТӨР, ЗАСГИЙН ТОМ ЭРХ МЭДЭЛТЭЙ НӨХДҮҮД ЖДҮХС-аас ЭХЛЭЭД БҮХ САНГУУД, ХӨГЖЛИЙН БАНКНААС ЭХЛЭЭД ӨМНӨ НЬ ДАМПУУРСАН БҮХ БАНКУУДЫНХАА МӨНГИЙГ,АРД ТҮМНИЙ МӨНГИЙГ,ЭХ ОРНЫХОО,НИЙТ АРД ТҮМНИЙ БАЯЛГИЙГ ХУЛГАЙЛААД,ЛУЙВАРДААД,ТОНОН ДЭЭРЭМДЭЭД ДУУСГАЛАА ДАА,ХУЛГАЙЛСАН МӨНГӨӨ ДЭЭГҮҮРЭЭ ХУЙВАЛДААД ОР СУРАГГҮЙ АЛГА БОЛГОНО,ТҮҮНИЙГ НЬ ХЭН Ч МЭДЭХГҮЙ,ЧИМЭЭГҮЙ ӨНГӨРНӨ,ЭНЭ ХУЛГАЙЧДЫГ ҮНДЭС ЁЗООРООР НЬ ХУУ ХАМЖ ТӨР ЗАСГААС ХУУ ЦЭВЭРЛЭН ХӨӨЖ ЗАЙЛУУЛСАН ЦАГТ УЛС ӨНДИЙНЭ,ЭНЭ НӨХДҮҮД БАЙСААР ЦАГТ УЛС УЛАМ Л УРУУДНА, АРД ТҮҮМЭН ҮГЭЭГҮЙ ЯДУУРНА,ЭХ ОРОН,БАЯЛАГ МААНЬ ХАРЬД ОЧНО,ИЙМ Л ИРЭЭДҮЙ ӨНӨӨГИЙН МОНГОЛЧУУД БИДНИЙГ ХҮЛЭЭЖ БНА.УЛСЫН ИРЭЭДҮЙД,ӨНӨӨ,МАРГААШДАА ИТГЭХ ИТГЭЛ АЛГА.ӨНӨӨГИЙН МОНГОЛЧУУД БИД МАН-ЫН ЭНЭ ХУЛГАЙЧ,АВИЛГАЧДАД БООЛ МЭТ ЗҮТГЭЖ,ХУЛГАЙЛЖ ЛУЙВАРДАХ МӨНГӨ,БАЯЛГИЙГ НЬ БЭЛДЭЖ ӨГЧ БАЙХ ХУВЬ ЗАЯАТАЙ ТӨРСӨН ЮМУУ,ЭДНУУС МОНГОЛ ОРНЫ,АРД ТҮМНИЙ ХУВЬ ЗАЯАГААР ИНГЭЖ ТОГОЛОХ ЭРХТЭЙ ЮМУУ,АРД ТҮМЭН ХУВЬСГАЛ ХИЙХ ЦАГ БОЛООГҮЙ ЮМУУ.

tolbortei post bna tee [147.161.193.92] 2022-10-27 02:10:29

ha ha

Зочин [192.82.72.138] 2022-10-27 05:02:56

МАН-ЫН ЭНЭ ИХ ХУЛГАЙН СЭДЭГЧ БӨГӨӨД АВТОР НЬ ӨНӨӨГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭМЭЭГДЭЖ БУЙ ТЭНЭГ МАНГУУ ШҮҮД... ТҮҮНИЙ САНААЧИЛЖ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИЖ САНАЛ ХУЛГАЙЛЖ СУУСАН ХЭСЭГ НӨХДӨДӨӨ 950-2500 САЯ ТӨГРӨГИЙН ЖИЛИЙН 3 ХУВИЙН ЗЭЭ.Л ХУВААРИЛЖ ТЭДГЭЭР НЬ ТӨЛӨГДӨХГҮЙ АРД ОЛНЫ НУРУУН ДЭЭР АЧАА БОЛЖ БАЙГАА. ТЭР ХУЛГАЙЧИЙН ДҮҮ НЭР ГЭХЭД ХЭДЭН ЗУУН САЯАР ЖДҮ-ИЙН САНГААС МӨНГӨ ЦУВЧУУЛСАН БАЙДАГ ТУХАЙ ИШ БАРИМТТАЙ МЭДЭЭЛЭГДЭЖ Л БАЙСАН. ТҮҮНИЙ ХАМСААТАН СОД БААТАР, Ж. ЭНХБАЯР, НОХОЙН ХӨШӨӨГӨӨР ХУЛГАЙ БУУРУУЛСН ГЭГДЭХ БАТ ЗОРИГ БИЛҮҮ НЭГ НАХИУ ХАМАРТАЙ МАЛ, УНДАРМАА АВГАЙ МЭТИЙГ ДУРДАХАД Л ХАНГАЛТТАЙ. ТҮҮНИЙ ХАМСААТАН НАЙЗ НАР ӨНӨӨДӨР ТӨРИЙН СЭНТИЙГ ЗАЙДЛААД ТАРВАЛЗАЖ БАЙНА. ТҮМЭН ОЛОН ҮҮНИЙГ МЭДЭЖ БАЙГАА ЦАГ НЬ БОЛОХООР...

зочин [59.153.86.85] 2022-10-27 02:06:35

төрд улсаа тонох ,бусдаас давуу эрх боломж олох гэсэн сэтгэлгээтэй хүмүүс байгаа цагт улс хөгжинө гэдэг юу л бол доо . одоо бол монгол улсын төрийн алба нь хариуцлага сахилга бат байхгүй боломж гарвал өөртөө давуу байдал үүсгэх шат шатны эрх мэдэлд хүрэх чадвар сул хүмүүсийн орогнох орон зай болжээ . дээд эрх мэдэл бүхий УИХ-д бүр олиггүй хүмүүс сууж байна .

зочин [202.9.46.8] 2022-10-27 00:44:13

Төр муугаа мэдэхгүй төрч гэж дээ улс төрчид хувийн хэвшлийн хийж байсан ажлыг цагдаа АТГшалгуулан дарамталж үйл ажилгааг нь зогсоож тусгай зөвшөөрлийг нь хуйвалдаж цуцлаад ОЛОН ХҮНИЙГ АЖИЛГҮЙ БОЛГООД өөрсдөө хийх гэж гурилдаад тэнэг улс төрчид өө гэж хэлэх юм алга даа дампуур дампуур өшөө сайн дампуур ард түмэн нүдээ олог


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.