​Н.УДААНЖАРГАЛ: БИ ЗУГТААГҮЙ. СОЛОНГОСТ АЖЛААР ЯВЖ БАЙНА

Д.Тулга / Улстөр

“Таван толгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг хил давж зугтсан гэх мэдээлэл гарсан билээ. Энэ талаар түүнээс тодрууллаа.


-Ойрын хугацаанд нийгмийн сүлжээнд болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Таван толгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал хил давж зугтсан байна гэх мэдээлэл явж эхэллээ. Та одоо яг хаана байна вэ?

-Би компанийнхаа инженер техникийн ажилтнуудтай БНСУ-ын Сөүл хотноо Солонгосын Korea national railway, Koreal компаниудтай танилцахаар томилолттой явж байна.

Бид Гүро галт тэрэгний СТС диспетчерийн нэгдсэн удирдлагын төв, Коrеаl оператор байгууллага, GTX-A төмөр замын барилгын ажил, галт тэрэгний туннель барих технологийн талаар туршлага судлах зэрэг томоохон зорилготой явна. Яагаад ийм мэдээлэл гарсныг мэдэхгүй юм.

-Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэс таван толгой компани дээр онц дэглэм тогтоож Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийг томиллоо. Энэ талаар та ямар мэдээлэлтэй байна вэ?

-Энэ талаар мэдээлэлгүй байна.

-Эхний байдлаар нийгэмд очиж байгаа мэдээллээр бол энэ оны сүүл гэхэд төлбөрийн тэнцэл болох 500 сая ам.долларыг Эрдэнэс таван толгой дансандаа төвлөрүүлэх ёстой. Тийм боломжгүй болсон учраас Засгийн газар онц дэглэм тогтоосон гэх юм аа. Энэ талаар таны байр суурыг сонсъё?

-Надад одоогоор авсан мэдээлэл байхгүй болохоор мэдэхгүй байна.

-Эцэст нь асуухад, Засгийн газрын хуралдаанд цагдаа хүчнийхэн мэдээлэл өгсөн байна. Үүнийг та юу гэж үзэж байна. Засгийн газрын хуралдаанаар ТТЗ компанийг татан буулгах асуудал яригдсан гэх юм. Энэ үнэн үү?

-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар надад одоогоор мэдээлэл алга байна.

dnn.mn


Сэтгэгдэл

ЗОЧИН [122.201.31.8] 2022-10-30 10:57:27

"ӨНГӨРСӨН ТӨМӨР ЗАМЫН АЖЛААС ХУССАН МӨНГӨӨРӨӨ СОЛОНГОСТ КАЗИНО ТОГОЛОЖ МӨНГӨӨ АРВИЖУУЛАХ ГЭЖ ЗОВЖ ЯВНАА, ОЧИХ БОЛООГҮЙ ШҮҮ, НААНА ЧИНЬ ЮУ БОЛООД МИНИЙ ТУХАЙ ШУУГИАН ТАРААД БНА АА" ГЭСЭН ШИГ ЯВАА БИЗ ДЭЭ.

зочин [202.21.119.242] 2022-10-30 09:55:08

Энэ будлианы эзэн, мөнгө угаагч юун туршлага судлах вэ? Энэ хулгайчийн ажилд авсан бүх хүмүүсийг шалгах хэрэгтэй ажил хийгээгүй зөвхөн баатрынхаа төлөө ажилласан.

Удаанжаргал [192.82.80.166] 2022-10-30 08:55:20

Алсаас ажиглаад, аль болох зохицуулчих гээд ирж чадахгүй чацга царайлж явнадаа

Болд [202.131.245.210] 2022-10-28 05:41:27

Баатар ккк

Зочин [202.55.191.194] 2022-10-28 05:11:42

Хэдэн сар явдаг ажил юм танай компан тийм баян юм үү

Баатар [202.55.191.194] 2022-10-28 05:09:36

Та монголдоо ирж яалаа ав танд гарсан өөрчилт найзуудаа тоохгүй болсон зан өөрийгөө баатар гээд ойлогсон мангартал зэргийг бурхан харж, буцаагаад байранд чинь бүр шоронд тавиж бна Та өөрийгөө буруугүй гээд байгаа бол ирж шалагуулаач чам шиг э/засгийн мэдэдлэггүй хүн төмөр зам аваад явна гэж юү байдаг юм монголдоо ир жангаа ид баатар хүний жан өөр байхгүй

0202 [59.153.86.205] 2022-10-28 03:01:02

Ямарч мэдээлэл авч чадахгүй явж байгаа бол энэ ажлын чадваргүй эргүү нөхөр юм биш үү эсвэл идэж уугаад эргүүтээд сууж байдаг юм уу

зочин [202.9.47.32] 2022-10-27 16:41:56

мэдээллиин тeхнологи хөгжсөн байхад би мэдээлэлгүй байна гэдэг үгээр амиийг нь тагладаг болж дээ.но той л байх.

Зочин [202.126.89.124] 2022-10-27 07:08:08

Энэ нөгөө хөдөлмөрийн баатар уу. Яаанаа.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.