ИРАНД ЖАГСАГЧДЫГ ЦААЗАЛЖ МАГАДГҮЙ

Д.Тулга / Улстөр

Иранд үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаалын үеэр баривчлагдсан дөрвөн хүнд цаазаар авах ял оноож магадгүй байна. Тэднийг Ираны хууль тогтоомжийн дагуу онц хүнд гэмт хэрэгт тооцон, цаазаар авах ялаар шийтгэдэг "мухареб" буюу "Бурханы эсрэг дайн хийсэн" гэж буруутгаж байна гэж Тегераны Ерөнхий прокурор Али Салехи мэдэгдэв. Салехи “Дөрвөн "босогч"-ийг Исламын системийг эсэргүүцэн хууль бусаар зэвсэг авч явсан, хууль сахиулах байгууллагын ажилтнуудыг гэмтээсэн, түүнчлэн улс орны аюулгүй байдлыг алдагдуулах зорилгоор төрийн өмчийг устгаж, шатаасан хэрэгт буруутгаж байгаа” гэж хэлсэнбайна. Мөн Ираны нийслэлд нийт 315 хүнийг "улс орны аюулгүй байдлыг алдагдуулахын тулд цуглаж, хуйвалдаан зохион байгуулсан", "Засгийн газрын эсрэг суртал ухуулга явуулсан", "нийгмийн дэг журам, амар амгаланг алдагдуулсан" гэх үндэслэлээр буруутгасан байна. Бас Ираны Альборз мужийн Ерөнхий прокурорын газрын дарга Хоссейн Фазели-Хариканди дахин 200 орчим жагсагчийг буруутган ял оноох гэж байгаагаа мэдэгдэв.

dnn.mn


Сэтгэгдэл

зочин [103.57.94.82] 2022-10-27 08:33:27

Иран Украйны ард иргэдийг устгах дрон өгсөнөөрөө тэднийг тэр бурхан цаазаар авахгүй юу. Шудрага бус байна аа


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.