Биржээр дамжуулан малаа үйлдвэрт арилжаалж эхэллээ

Д.Тулга / Эдийн засаг

"Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК анх удаа амьд малын дуудлага худалдаа, амьд малын спот гэрээний туршилтын арилжааг амжилттай зохион байгууллаа. Арилжаанд худалдагч талаас Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын "Санжин Богд" хоршоо, худалдан авагч талаас мал, мах боловсруулах үйлдвэрүүд цахимаар оролцов.

"Санжин Богд" хоршооноос өсвөр насны 200, нас гүйцсэн 50 толгой эм хонь дуудлага худалдаагаар зарах захиалга ирүүлж, худалдан авагч тал цахимаар холбогдсон бөгөөд "Зайсан инвест агро" ХХК худалдан авах хамгийн дээд үнийн санал өгч дуудлага худалдааны ялагч боллоо.

Мөн тус өдөр амьд малын спот гэрээний арилжаанд "Санжин Богд" хоршоо нас гүйцсэн эр 100 толгой мал худалдах санал ирүүлснээс "Зайсан инвест агро" ХХК нэг удаагийн хэлцлээр 20 толгой нас гүйцсэн эр хонь худалдан авсан. Ингэснээр цаашид малчдын хоршоо, үйлдвэрүүд Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан амьд малыг дуудлага худалдаанд оролцож худалдах, худалдан авах боломж бүрдэж байна.

Эх сурвалж: www.polit.mn


Сэтгэгдэл

Мэргэн [66.181.191.59] 2022-10-27 10:04:33

Гоё


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.