Тал талын байр суурь: Эрдэнэс Тавантолгой

Aдмин / Улстөр

Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн тусгай төлөөлөгч, Сангийн яамны ТНБД, Ж.Ганбат тус байгууллага дээр ажиллахаар очсон бөгөөд гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг гарын үсэг болон тамгыг шилжүүлэн авчээ. Тухайлбал, Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоох шийдвэрийг гаргасан. 2022 оны 10-р сарын 27 Б.Ганхуяг: Худалдан авалтыг зүй зохистой явуулах, урьдчилгаа өгсөн нүүрснүүдийг зөв зохистой байршуулах асуудалд томоохон алхам хийгдэнэ. Өнөөдрийн байдлаар танилцуулгууд бүрэн явагдсан. Холбогдох ЗГХЭГ, сайдын түвшинд мэдээлэл өгөхөөр явж байна.

Тамга аваад зугтсан гэдэг асуудал байхгүй ээ. Хувь хүний хувьд зугтаж биш зүтгэж ажиллаж байгааг та бүхэн мэднэ. Тамга угаасаа надад байдаггүй. Журмаараа тамгын газрын даргад бий. Эрх бүхий гарын үсэг хүчинтэй хэвээрээ. Талууд хамтраад хүч нэмээд явна.

Монголын эдийн засаг урагшилна. 4-р улиралд 300-400 сая долларын нөөц бүрдүүлнэ гэдгээ хэлээд ЗГ-ын тогтоол гарч байгаатай холбоотой саналаа хэлсэн. Үүнийг 500-600 болгох боломжтой гэж холбогдох газрууд үзсэн байна лээ. Тэгвэл сайн л биз. Компанид орлого улам нэмэгдэнэ. Нэгэнт үүрэг өгсөн юм чинь зүтгээд ажиллана. Нөөц бололцоо бол 300-350 гэж ойлгоно.Нөөц бүрдүүлэлт сайжруулахад ямар арга хэлбэр байхыг санхүүгийн маш сайн саналууд гарч байгаа учраас хамтраад ажиллах бүрэн боломжтой. Нүүрс их хэмжээгээр худалдан авдаг 5 том компаниас 3 нь их хэмжээний төлбөр төлсөн. Чалко 250 сая доллар төлөөд явж байгаа.

Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч ирсэнээр ажилчид албан тушаалтнуудын өөрчлөлт хөдөлгөөнтэй холбоотой харилцаа явагдахгүй. Хувьцаа эзэмшигчдийн хурал, ТУЗ гээд олон үе шат бий. Хуучин ЭТТ олборлолт явуулдаг байсан бол одоо 20 орчим төсөл хариуцаж байгаа том төслийн компани.

Эдийн засагч /defacto/Д. Жаргалсайхан: ЭТТ-д өчигдөр "coup d'etat (төрийн эргэлт)" болжээ. ЗГ онцгой дэглэм 6 сараар тогтоосноо зарлав. Бүх эрх мэдлийг Сангийн яам ТНБД Ж.Ганбат авлаа. Ч.Хүрэлбаатар сайд ЭТТ өглөг 920 тэрбум төг, авлага 3.5 их наяд гэж мэдээлсэн. ЭТТ-н Б.Ганхуяг дарга нь үүнийг няцаажээ. ЭТТ одоо 800 тб төг-н ашигтай гэв.

Засаг дотроо хагараад бна уу? Эрх мэдэл уг нь бол 2 сая Х/Э-дэд бгаа, онолоороо бол!!! Төрийн өмч гэдэг нь үнэндээ намын өмч болсондоо.

2018 оны Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х. Баттулга: ...иргэдэд хувьцааны 14.6 хувь нь байгаа юм байна, энэ хувийг өсгөж 100 хувь болгох ёстой. Энэ хуулийг төслийг би удахгүй УИХ-д өргөн барина. УИХ-аар энэ хуулийг баталчих юм бол 3000 төгрөгний ногдол ашиг биш 300 000 төгрөгийн ногдол ашиг хуваарилах тухай яриад сууна.

Бүх иргэддээ энэ хувьцааг 100 хувь өгөхөөр УИХ шийдсэн тохиолдолд сонгуулийн үед надад захиас даалгавар болгож өгсөн өр тэглэх тухай асуудал л гэхэд хэдхэн жилийн ногдол ашгаар шийдэгдэх боломжтой. Үндсэн хуулийн 6.1 –д заасан “Байгалийн баялаг ард түмний өмч” гэдэг заалт ч жинхэнэ утгаараа хэрэгжинэ...


Сэтгэгдэл

tusa [59.153.87.196] 2022-10-29 04:52:38

Энэ Ганхуяг гэдэг нөхөр албан тушаалтайгаа амь тавин тэмцэлдээд байга юм вэ. Ер ажил уначихсан учраас онцгой байдал зарлаж байгаа ш дээ. Естой эргүү төлөг вэ. Мөнгөний асуудал өөрт нь байгаа ш дээ.

Хүрлээ [59.153.113.93] 2022-10-29 02:01:42

ер нь ийм том компани дээр хуц ухна тавьсан биш, сольж байх нь зөв шүү дээ, тэгж байж цэвэршинэ, янз бүрийн л юм сонсогддог газар шүү дээ, захирлыг нь бүр чөлөөлж байж л юмнууд нь ил гарна шүү дээ

Зочин [124.158.93.67] 2022-10-28 08:09:25

ЭТТ -Д МӨНГӨӨР АЖИЛД АВДАГ ӨГӨӨГҮЙ ХҮНИЙГ ХАВЧДАГ АЙМААР МАФИ БҮГИЙГ СОЛЬ

зочин [202.55.191.194] 2022-10-28 07:48:47

ЭТТ-н ХК бууний нохой шатдаг нөхөр үхсэн үү бурханд баярлаа

ЗОЧИН [202.55.191.194] 2022-10-28 04:57:00

ЭТТ-н уурхайн дарга Ган-хуягийн найз Э-г түүнийг шалгах хэрэгтэй

ХАНГАЙ [202.55.191.194] 2022-10-28 03:30:24

ТӨРТӨЙГӨӨ ХАМТАРЧ АЖИЛЛАХГҮЙ ХУВИЙН ТОГЛОЛТ ИХ ХИЙЖ БНА БАГА, БАГААР ГЭРЭЭ ХИЙЖ БЭЛЭН МӨНГӨӨР ХУРДАН ЭРГЭЛТЭНД ОРУУЛ, ХҮН ДААХГҮЙ ИХ ТОО ХЭЛЭЭД ТОЛГОЙ ЭРЭГМЭЭР А НЭХЭЭД БАЙХААР ЯАЖ НҮҮРС ЗАРАГДАХ ЮМ НҮҮРСЭЭ УУРХАЙ АМНААС ШУУД ГААЛИЙН БҮРДҮҮЛТ ХИЙЖ ДУНД ЭНЭ АЧИЖ БУУЛГАЖ ДАХИН ЗАРДАЛ ГАРГАЛГҮЙ ШУУРХАЙ АЖИЛ ЭТТ-н АЖИЛЧИД ХҮНД СУРТАЛ ИХ


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.