Б.ГАНХУЯГ: Ч.ХҮРЭЛБААТАР САЙДЫН ЗАСГИЙН ГАЗАР, ҮАБЗ, БУСАД ГАЗРУУДАД ТАНИЛЦУУЛСАН МЭДЭЭЛЭЛ ИЛТ ГҮТГЭСЭН ТООН МЭДЭЭЛЛҮҮД БАЙСАН

Aдмин / Улстөр

"Эрдэнэс Таван толгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягаас тодруулга авлаа.


-Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар ЭТТ компани дээр онц дэглэм тогтоож Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон гол шалтгаан юу байв?

-Сүүлийн үед Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын Засгийн газар, ҮАБЗ, бусад газруудад танилцуулсан мэдээлэл нь илт гүтгэсэн тоон мэдээллүүд байсан. Харин Эрдэнэс Таван толгойгоос бодит мэдээллийг давхар өгч эхэлсэн. Ийм байдлаар хоёр тал тус тусдаа мэдээлэл өгч, огт ойлголцохгүй байдал үүсч, аль алиныгаа хүлээн зөвшөөрөөгүй. Ийм байдалд нэгэнт хүрсэн тул шийдэл хайж эхэлсэн. Миний бие өөрөө Засгийн газрын хэрэг эрхлэх газар болон Үндэсний аудитын газарт, ҮАБЗ-д хүсэлт гаргаж тоон мэдээллийг тогтоож өгөхийг хүссэн бичиг хүргүүлсэн. Энэ саналын дагуу миний төсөөлснөөс сайн шийдвэр гарч, талууд маргаангүйгээр нэг ойлголттой болох нөхцөл үүслээ гэж аль аль нь үзсэн.

-ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан оны сүүл гэхэд төлбөрийн тэнцэл болох 500 сая ам.долларыг Эрдэнэс Таван толгой дансандаа төвлөрүүлэх боломжгүй болсон гэж мэдээлэлдээ дурдсан. Энэ үнэн үү?

-Бүрэн боломжтой. Өнөөдрийн уртын тээвэрт 600 машин явж байгаа. Үүний 60 хувь буюу 360 нь Эрдэнэс Таван толгой ХК-ийн тээвэр. Яг энэ тоогоороо оны эцэст хүрвэл 340 орчим сая ам.доллар бүрдүүлнэ. Харин нэмэгдүүлбэл 500 чөлөөтэй хүрнэ. Засгийн газрын тогтоол гарсан аравдугаар сарын 5-ны өдрөөс хойш Эрдэнэс Таван толгой 80 сая ам.доллар бүрдүүлж өгсөн.

-Яг өнөөдөр Эрдэнэс Таван толгой компанийн санхүүгийн нөхцөл байдал ямар түвшинд байгааг та л хэлнэ. Яг ямар байгаа талаар товч тодорхой хариулт өгөөч?

-Санхүүгийн нөхцөл байдал маш сайн байгаа. Өнөөдрийн байдлаар улсын төсөвт 541.2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бол 808 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байна. Оны эцэс гэхэд Эрдэнэс Таван толгой ХК-ийн 2022 оны татварын дараах цэвэр ашиг нэг их наяд төгрөгт хүрэхээр байгаа.

-Түүнчлэн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан шаардлагатай бол холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөхийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатад олголоо гэж хэлсэн. Энэ нь таны багийг огцруулах юм байна гэсэн ойлголтыг нийгэмд өгчихлөө. Үүнд хариулт өгөөч?

-Тухайлсан дөрвөн асуудлаар ажлын хэсэг болон бүрэн эрхт төлөөлөгч нар хамтран ажиллаж эхэлсэн. Манайх чинь ХК шүү дээ. Манай хувьцаа эзэмшигчдийн хурал болон ТУЗ бүрэн бүрэлдэхүүнээрээ байна. Мөн СЕО ажлаа хэвийн үргэлжлүүлж байна. Бидний ажил хэвийн явагдаж байна. Засгийн газрын тогтоолоор үндсэн болон үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хөндөхгүй, хэвийн явуулах гэж хатуу заасан. Энэ ажлын хэсэг, бүрэн эрхт төлөөлөгчөөс маш сайн нэгдсэн ойлголт, үндсэн тоон үзүүлэлт бүхий тайлан гарна гэдэгт итгэх хэрэгтэй. Нийгэм дэх төрөл бүрийн хардлага, гүтгэлгүүд ч зогсоно. Баг, бүрэлдэхүүн бол Эрдэнэс Таван толгойн өөрийнх нь л баг шүү дээ. Явагддаг ажлууд явдгаараа л үргэлжилнэ6

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [202.55.191.194] 2022-11-02 07:25:50

энэ нөхөр одоо тийм сайн хүн үү их л ааштай доошоо дээрлэх үү дээшээ долигнуур нөхөр эдийн засгийн мэдэлгүй их шуналтай ЭТТ -н бүх л нүүрсний гэрээ худалдан авалт юү л бна бүгдээс авна хятадууд ярьж бна их шуналтай гэж

Зочин [202.9.46.193] 2022-11-01 13:13:25

Хүрэлбаатар ХҮН биш шүү.

Зочин [202.131.240.54] 2022-11-01 09:10:08

ХҮРЭЛБААТАР ЭЗ -Н САЙД БОЛЛОО ГЭЭД МОНГОЛ УЛС ЫН ЭЗ ХӨГЖЧИХ НЬ ЁСТОЙ ГАЙЛ БНА ХАРЖИЛ БАЙГААРАЙ 1 ЖИЛ ГАРАНГИЙН ДАРАА ЮУ ХИЙСНИЙГ НЬ ХАРЦГААЯ

Зочин [202.131.240.54] 2022-11-01 09:08:11

ЭТТ ХЭЗЭЭ АШИГТАЙ АЖИЛЖ БАЙЛАА ЭНЭ ЗАЛУУ ИРСНЭЭР ХАРИН АШИГТАЙ АЖИЛДАГ БОЛСОН ШҮҮ ХЭРЭГГҮЙ КОМПАНИ ӨРНИЙ ХҮҮДИЙ ГЭЭД ЛЕЦЕНЗИЙГ НЬ ХЯТАДАД ХУДАЛДАХ ГЭЖ ХҮРТЭЛ ҮЗЭЖ БАЙЛААШДЭЭ ХҮРЭЛБААТАР БОЛ БОЛЖ БГАА ЮМЫГ БОЛОХГҮЙ БОЛГОДОГ ХАА ЯВСАН ГАЗРАА НУРААЖ БДАГ ХОРЧИН НӨХӨР

Зочин [203.91.119.42] 2022-11-01 08:49:56

Энэ хүн харагддаг шигээ биш юм ба лээ, их л даруухан эрдэмтэй хүн харагддаг, уучлаарай, ямар ч харьцаа байхгүй, би л гэсэн, үнэхээр хамар доор нь баас түрхсэн юм шиг нөхөр ба лээ, улсын мөнгийг өөрийнх шигээ зардаг гэсэн дээ

Зочин [66.181.160.62] 2022-11-01 03:49:07

Төрийн юм бүхэн тэр тусмаа Хү баатарын занаанд орсон бүхэн нуран унадаг учиртай. Олигархын бүлэгт оноо авчирна.

Зочин [202.21.100.210] 2022-11-01 01:24:19

Ганхуяг сайн менежер хийсэн. ямар байсан уурхайг яаж хөл дээр нь босгож ирээд хэрхэн ашигтай ажиллаж болдогыг харууллаа. энэ хүнд хөдөлмөрийн баатар цол өгөх ёстой. Төмөр зам бариад л баатар болсонштэй

Төмөрт [64.119.21.212] 2022-10-31 09:08:49

Овоо хөлөө гараа олдог болоод ашиг орлого,хувь хувьцаа өгнө,бас ийм бүтээн байгуулалт,23 онд алаад хаяна л гээд байсан даан ч ингээд дуусах нь дээ.

үнэн [202.55.191.194] 2022-10-31 02:51:23

Ган-хуягийн ажилаас халсан хүмүүсийг дуудаж асууж буцаж ажилдана ав тэд нар үнэнийг хэлсэний төлөө ажилаасаа халагдсан одоо байгаа ажилчид энэ түүний нохой нар ажил хийсэн дүр эсгэж цул цалин авч бөхөс ухсан гөлөгнүүд тэр дундаа хуулийн хэлтэсийхэн жинхэн гар хөл энэ энийг яаж шийдмээр бна тэр талаас энэ цохцуулаад аваад ир гээд л боллоо

Зочин [66.181.170.82] 2022-10-31 01:55:09

Ганхуяг аа чиний гэмт хэргүүд, авилгууд чинь хэрээс хэтэрсэн учраас ЗГ шалгалт оруулж, Бүрэн эрхэт төлөөлөгч томилсон юм шүү. Чи ч их айж сандарч байна аа. Чиний хувь заяа аль хэдийн зурагдсан биз ээ Карма гэж байгаа шүү

Зочин [192.82.68.204] 2022-10-30 08:45:14

Энэ сайд нар их үймүүлж өөрсдөө хулгай хийдэг шүү

зочин [66.181.189.174] 2022-10-30 02:54:25

Яагаад тийм олон охин компани байгуулж түүнд маш олон хүн төлөөлөн удирдах зөвлөлд ажилтай нэрээр танилууд чинь мөнгө цохиж байгаа биш үү. Чиний тавьсан дарга нар чинь тансаг хэрэглээгээрээ гайхагдаж тэрбумын машин унаж байна. Шалгах нь зөв.

зочин [66.181.189.174] 2022-10-30 01:57:23

Хаана л мөнгө ашиг байна тэнд олигархиуд гараа дүрээд байхаар иргэд яаж сайхан амьдрах юм бэ. Ганхуяг юунд сандраад байна Одоо аяндаа ил болно. Гай тариагүй бол чимээгүй байж бай. Дарга нар нь бүгд тансаглаж байгаа.Нүүрсний хулгай байж л байгаа шалгах нь зөв.

Зочин [66.181.177.97] 2022-10-29 05:05:31

Энэ Хүрэлбаатар, Нямбаатар нар ингэж зурагтаар яриал байдаг нь буруу. Ажил хийж л байгаа бол түүнийгээ хийгээд удирдаад л явах хэрэгтэй. Хэрэгтэй хэрэггүй юм ярьж хүмүүсийн ажил алдуулаад л. Энэ бол зөвхөн нэр төр олох л асуудал болж байна.

Зочин [103.229.123.228] 2022-10-29 11:37:32

Ч.Хүрэлбаатар юу ч гэж хэлж алж мэднэ .АН их өр тавьсан гээд попорсоор байгаад сонгуульд ялаад Ч ХҮРЭЛБААТАР ӨӨРӨӨ ёстой АНаасаа 3 ДАХИН ИХ ӨР ТАВЬЧИХСАН БАЙХ ЮМ .Хотгор шанагаас их хэмжээний мөнгө орж ирсэн байна гэсэн чинь Ч Хүрэлбаатар бид өрөө авсан юмаа гээд тууж байв.Солонгосын ерөнхийлөгч хотгор шанагыг худалдаж авснаар шоронд орсон чинь тэр хотгор шанага НАДАД ЁСТОЙ ПАДЛИЙГҮЙ ГЭЭД АВЧ ӨГӨВ. Иймэрхүү барилгүй хүн дээ.Ч.Хүрэлбаатар чинь

ЗОЧИН [150.129.140.151] 2022-10-29 04:49:01

ЭНЭ ХҮРЭЛБААТАР ГЭХ МАН-ын ХАМГИЙН ТОМ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДЫН 1 НӨХРИЙГ ТӨР ЗАСАГ, ТӨСВӨӨС ХОЛДУУЛЖ, БҮР ОЙРТУУЛЖ БОЛОХГҮЙ, АЛЬ БОЛОХ ХОЛ БАЙЛГАХ ЁСТОЙ ЭНЭ ХОРЧИН ЛУЙВАРЧИН ӨӨРТ АШИГТАЙ ЗҮЙЛЭЭ ИЛ ДАЛД ХИЙСЭЭР Л БАЙХ БОЛНО, ЭТТ ХК, ЗАХИРАЛ ГАНХУЯГ САЙН АЖИЛЛАЖ БГАА ГЭЖ ХАРДАГ, ӨӨРТ НЬ АШИГ ГАРАХГҮЙ БОЛОХООР ГАНХУЯГИЙГ ТҮР ЭЗГҮЙРҮҮЛЖ ХОЛИОН БАНТАН ХУТГАЖ ХУЛГАЙ ЛУЙВРАА ХИЙХ Л ЗОРИЛГО ЭНЭ ХҮРЭЛБААТАР, ЗГ-ын НӨХДҮҮДЭД БГАА БАЙХ, ГАНХУЯГ ГАЙГҮЙ САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА.

Zochin [66.181.187.174] 2022-10-28 20:25:48

A-6 20 geel bsiin tiimuchirtai baij

Зочин [124.158.93.67] 2022-10-28 08:07:00

Санхүү эрхэлсэн захирал аас нь эхоэж хорьж байгаад хэлүүлэ шалга хураа

Зочин [124.158.93.67] 2022-10-28 08:05:16

ЭТТ -Д УДИРДЛАГЫН ҮРГҮЙ ЗАРДАЛ АШИГЛАЛ САНХҮҮГИЙН ХАРИУЦЛАГАГҮЙГ АРД ТҮМЭНИЙ НЭРИЙН ӨМНӨӨС ШАЛГАХ БОЛЖ БУЙ ОЮУНЭРДЭНЭ ДЭЭ БАЯРЛАЛАА .... АРД ТҮМЭН БНА БҮҮ АЙ

зочин [202.55.191.194] 2022-10-28 07:46:57

ЭТТ-ХК ОДОО Л НЭГ ЭЗЭНТЭЙ БОЛОХ ЮМ БНА ХҮНИЙ МУУ ҮЗСЭН ӨӨРӨӨ ДЭЭРЭЭ ИРДЭГ ЖАМТАЙ ХҮН ЧАНАРГҮЙ ХҮН БАЙДАГ ГАН-ХУЯГА ШИГ ХҮН ҮЗЭЭГҮЙ ЧАМАЙГ ГУДАМЖИД ЗАЛУУГИЙХАА АЖИЛИЙГ ДАХИН ХИЙХ БОЛСОНД БАЯРТАЙ БНА

хотгор шанага [103.212.119.46] 2022-10-28 05:52:03

Хүрэлбаатар гэж шуналын тулам бнаа. энэ бсан цагт монгол хэзээч өөдлөхгүй.

Зочин [202.55.191.194] 2022-10-28 04:53:12

Ган-хуяга одоо боль одоо ГАН-ХУЯГА ОДОО ГАДААДРУУ ГАРНА НАЙЗ ДУЛААН-ЖАРГАЛРУУГАА ОЧНО ТЭР 2 ХОЛБООТОЙ ИХ ИДСЭН

Зочин [103.212.117.154] 2022-10-28 04:43:12

АТГ сайн шалгаарай,гишүүдийн ярьж байгаагаар их мөнгө хяналтгүй замбраагүй үрж байгаа гээд байна шүү

Зочин [64.119.21.118] 2022-10-28 04:00:31

ГАНХУЯГ Ч ХАРИН ОВОО ЗАЛУУ ШҮДЭЭ ЮУ БОЛОХ НЬ ЭНЭВЭ АРАЙ Ч ДЭЭ САЙН ЮМАНД САДАА МУНДАХГҮЙ ГЭЖ ЭНЭ БАЙХДАА

зочин [192.82.91.206] 2022-10-28 03:44:55

Сайхан ярих юм аа. Түрүүчээс нь АТГ нэгжээд илчлээд эхэлсэн байна. Хувааж л идсэн байж таарна. Мэдэхгүй байна гэж юу байхав. Яасан ширэн нүүртэй болчихдог юм бэ.

ТЭЭВЭР [202.55.191.194] 2022-10-28 03:34:30

Тээврийн компануудаа дарамталж ажилдаа болох хэрэгтэй Ган-хуяга оролцохгүй авахгүй юм алга

зочин этт [202.55.191.194] 2022-10-28 03:12:57

ЭТТ - ХК ГЭРЭЭ ХИЙЖ УРЬДЧИЛГАА , ӨГСӨН МӨН ТӨЛБӨРӨӨ ТӨЛСӨН, 17 ГЭРЭЭ ХИЛИЙН ХААЛТАЙ, ДЭЛХИЙД ГАРСАН ӨВЧИН ЗЭРЭГ ДАВАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ НӨЛӨӨЛСӨН ЗЭРЭГЭЭС БОЛООД ОДОО ХҮРТЭЛ НҮҮРСЭЭ АВЧ ЧАДААГҮЙ БНА ҮҮНИЙГ ЯАХ ГЭЖ БНА БОЛОАГҮЙ БОЛ ОУ-н ШҮҮХЭД ӨГНӨ ГАН-ХУЯГА ЗАХИРАЛ Э/З МЭДЭЛГҮЙГЭЭС БОЛЖ ААН ХОХИРОХ ГЭЖ ҮҮ ЗАСГИЙН ГАЗАР МАНГАР Л БАЙВАЛ ГЭЖ ОЛОН ТАЛААС ЭНЭ ХАРСАН БАЙХ ГАН-ХУЯГА ОЛОН ЮМ ЯРИЛГҮЙ ШАЛГУУЛДАА


27 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
27 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.