Б.Лхагвасүрэн: Ирэх онд төлөх бондод зориулж гадаад валют нөөцлөх шаардлагатай

Aдмин / Эдийн засаг

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн гадаад валютын нөөцийн талаар мэдээлэл өгөв. Ам.долларын эсрэг төгрөгийн ханш өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18 хувиар суларсан байна Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Ирэх хоёр жилд Монгол Улс хэд хэдэн гадаад бондын төлбөр төлнө.

Гадаад валютын албан нөөц 2.6 тэрбум ам.доллар буюу импортын 3-4 сарын хэрэгцээг хангах хэмжээнд байна.2023 онд бондын төлбөрт нийтдээ 1.3 тэрбум ам.доллар хийхээр байгаа учир нөөц бүрдүүлэх шаардлага бий. Олон улсын эдийн засгийн нөхцөл байдал болон манай улсын нөхцөл байдлаас үзэхэд Монгол Улс олон улсын нээлттэй зах зээл дээрээс 10-аас доош хувийн хүүтэй бонд босгох боломжгүй гэж тооцож байгаа.Харин нүүрсний экспорт хэвийн үргэлжилж, төлөвлөсөн орлогоо олж чадвал дээрх төлбөрийг дарамт багатайгаар төлөх боломж бий" гэв.


Сэтгэгдэл

Зочин [66.181.181.238] 2022-10-28 17:48:14

Муу сурдаг байсан мулгуунууд хойморт гараад суучихаар хэцүү шдээ.Төгрөгийн ханш энэнээс доош унах газаргүй гэж алдөртай үг хэлсэн эр дээ энэ Лхагвасүрэн.

Зочин [192.82.72.124] 2022-10-28 10:27:53

Гадаадыхан гайхдаг байхдаа, мафийн толгойлогч шиг царай зүстэй хүн төв банкны тэргүүн гээд сууж байдаг

хуц [202.9.47.145] 2022-10-28 03:58:34

5 тэр бум долортойл гээл гардаг байсан яагаад 2 шахуу болчваа энэ

Зочин [202.126.89.70] 2022-10-29 04:14:34

saya humuus dollar daraad


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.