Улс төрчдийн идсэн уусан сонгуульдсан Хөгжлийн банкны хэргийг ханшийн зөрүүнд “боомилуулсан”үндэсний үйлдвэрлэгчид үүрчих вий дээ...

Aдмин / Улстөр

Товчхондоо хэлэхэд, Хөгжлийн банкны зээл сонгуулийн сурталчилгаа, банк бус санхүүгийн зээлд зарцуулагдсан уу эсвэл үндэсний үйлдвэрлэл бүтээмжид шингэсэн үү гэдгийг тогтоох л үлдсэн. Хөгжлийн банкны дуулиан оффшор шиг мартагдахаас өмнө. Улстөрчид хулгайлаад ББСБ-аар мөнгө угаачихсан уу, эсвэл Үндэсний үйлдвэрлэл бүтээмжинд шингэсэн үү гэдгийг үнэн бодитойгоор тогтоож чадах уу гэдгийг Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болон Хуульзүйн сайд Х.Нямбаатар нараас итгэл тавин хүлээж буй иргэд олон. Монголын нийгэмд авилгын том том гэмт хэрэг хэвлэлээр баримт нь шуурч, дуулиан болоод мартагддаг. Төрийн өндөр албан тушаалтан, Улс төрчид монголын ард түмний мэдэлд Үндсэн хуулиар олгогдсон боломжийг хулгайлж, дээрэмдэж, зальдаж, гадныхантай хамжиж гар дамжуулаад оффшорт хав дардаг бусармаг байдал мартагдах шахжээ.

Олон Улсад шившигтэй баримтууд нь ил болсон Улс төрчид Монголд бол энд тэнд уулзалдаж, ил далд нүүдэл хийцгээж, засаг төрийн холио солио зохицуулсан шиг хээв нэг байна. Нэг хэсэг монголд төрийн өндөр албан тушаал хашиж байсан зарим нэр бүхий улс төрчид бүгд шахуу л хууль шүүхийн хаалга татацгаасан ч одоо бүгд нарны өөдөөс нуруу гэдгэр алхацгаах. Оффшорын араас шил дарах том хулгай бол Хөгжлийн банкны хэрэг. Улс төрчид ард түмнээ дотооддоо шулсан хамгийн том гэмт хэрэг бол Хөгжлийн банкны асуудал. Гэхдээ хэн нэгнийг ч юм уу хэсэг бүлгийг нэрлэж яллаад шийдэгдэх хэрэг огт биш.

Монголын Улсын хөгжих замд улс төрчид нь хулгайлж хумсалж саад хийж болдог гажуудлын жишиг. Нэг мөр шалгаж, холбоотой фактуудыг албан ёсоор хууль шүүхийн хүрээнд шийдвэрлэх нь ч зөв. Хэрвээ ингэж чадахгүй л бол шударга ёсны гэрэл гэгээ бүр мөсөн бөхөх нь. Хамгийн түрүүнд системээ цэгцлэх хэрэгтэй. Холбогдох эрх зүйн орчин буюу “Хөгжлийн банк”-ны тухай хуулиас эхлээсэй.

Хувийн хэвшил зээл авахад улс батлан дааж, улмаар улс төрчид өөрсдийнхөө компаниар давуу эрхтэй зээл авдаг байдлыг арилгах, төр авсан зээлийг нь буцааж төлдөг бурангуй хачин үзэгдэл буюу эрх мэдэлтэй нэг нь улс, түмний мөнгөөр түрийвчээ зузаалж цөөхүүлээ баяждаг байдалд цэг тавих цаг нэгэнт болжээ. Монголд энэ мэт санхүүгийн ил булхай луйварт дүн шинжилгээ хийчих аудит байдаггүй юм бол гадныхан хөлсөлж аваад ч болов эхнээс нь цэгцтэй, дорвитой үнэн зөв шийдвэрлэх, эс бөгөөс хэн нэгнийг үнэн худал нь мэдэгдэхгүйгээр яллахаас урьтан ширээний ард сууцгааж, ил тод хэлэлцэхгүй бол эрх баригчид бусдын захиалгаар үндэснийхээ үйлдвэрлэгчдийг нухчин дарах, аж үйлдвэрлэл, үндэсний хөрөнгөтнүүдээ хүчээр нухчин дарах ажлыг санаатай хийж түүхэнд хар толбо үлдээх нь үү дээ... гэж дүгнэхэд хүргэнэ.

Ямар ч улс үндэстний хөрөнгөтнүүд, үйлдвэрлэгчид нь эдийн засгийн болоод гадаад дотоод аюулгүй байдлынх нь баталгаа, дархлаа, цөм нь болдог 21-р зууны шинэ чиг баримжааг бид алдаж болохгүй. Гадны хөрөнгө оруулалтын таатай орчин аль хэдийн зүүд зэрэглээ болж үндэсний үйлдвэрлэгч нар айдастай өдөр хоногууд ардаа үдэж байгаа нь нууц биш болжээ. Хулгайг бүтээмжээс ялгах л үлдлээ.

Хөгжлийн банкнаас хууль бусаар гарсан зээл сонгуулийн сурталчилгаанд, банк бус санхүүгийн зээлд, оффшорт гэх мэтээр зориулалтын бусаар зарцуулагдсан уу аль эсвэл үнэхээр бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэл, эдийн засгийн бүтээмжид шингэсэн үү гэдгийг тогтоохгүйгээр улс төрийн явцуу аргаар хэн нэгнийг яллах, аль нэг бүлгийг хүчин мөхөстүүлэх зэвсэг болж хувирах л ноцтой үр дагавартай.

Улс төрчдийн идсэн уусан сонгуульдсан хөгжлийн банкны хэргийг ханшийн өсөлтөд алуулсан үндэсний үйлдвэрлэгчид үүрчих вий дээ... Үндэсний үйлдвэрлэгчидээ боомилбол эдийн засгаа боомилсонтой адил билээ. Хөгжил хүчирхэг үндэсний үйлдвэрлэл, цэвэр үндэсний хөрөнгөтнүүд, зөв эрх зүйн орчинд л бий болно


Сэтгэгдэл

Christal [78.186.68.164] 2022-11-01 00:39:31

ยุคทองคาสิโนออนไลน์แห่งวงการพนันออนไลน์ ME88 หรือจะเรียกเว็บคาสิโนออนไลน์อันดับ1 น้องใหม่ว่า me88th ได้ทำเปิดตัวอย่างเป็นทางการแล้ว ซึ่งเว็บไซต์แห่งนี้แรกเริ่มเป็นเว็บพนันออนไลน์มาจากเมืองนอก โดยพวกเขาได้เปิดให้บริการคาสิโนสดในแถบมาเลเซียสักระยะหนึ่งแล้ว จากนั้นพวกเขาก็ได้รับใบอนุญาติให้เป็นเว็บพนันออนไลน์ถูกตามกฎหมายอย่างเป็นทางการ จึงได้ตัดสินใจเพิ่มการเปิดให้บริการกว้างใหญ่มากขึ้นเรื่อยๆ ด้วยการบุกตลาดอุตสาหกรรมการเดิมพันออนไลน์ ในประเทศไทย มีหน้าเว็บไซต์แบบ Official ที่ใช้งานภาษาไทยแท้ 100% ทำให้นักพนันทุกคนสามารถเข้าใช้งานได้ง่ายมาก สมัครสมาชิก ME88 ง่ายอย่างยิ่ง ต่อมากับเมนูให้บริการ สมัคร คาสิโน me88 ที่ได้ผ่านการใช้งานจริงของผู้เล่นผู้คนจำนวนไม่ใช้น้อย ต่างก็พูดเป็นเสียงเดียวกันว่า สมัครง่ายจริงๆไม่ต้องเสียเวล่ำเวลาให้เปลือง ก็พร้อมพนันได้อย่างโดยทันทีแล้ว ด้วยความหัวใหม่ของผู้บริหารของเรา พวกเขาจึงเลือกที่จะเปิดให้นักพนันทุกคน สามารถเข้าไปสมัครเป็นสมาชิกได้โดยการกรอกแบบฟอร์มออนไลน์กล้วยๆเพียงแต่ไม่กี่หน้า ก็จะได้รับรหัสสมาชิกเข้าใช้งานแล้ว ซึ่งเบื้องต้นข้อมูลที่ใช้งานมีดังนี้

Тэнэг [103.57.94.118] 2022-10-31 23:08:47

Аль ч намынх бай хамаагүй улс төрчид гишүүд дарга нар бүгд хулгайч шүү дээ!!!

Иргэн [192.82.76.192] 2022-10-31 16:34:43

Хүрэлсүх гэдэг хүн чинь оролцоогүй хулгай байгаа юу.Бодвол ХБ-тай бас л холбогдсон биз.Дуугүй байгааг бодоход тийм байх гэж бодож байна.Сү.Батболдын Эрдэнэтийн зэсийг солонгосуудтай хамтарч хулгайлсан хэрэгт гарцаагүй холбоотой.Сү-ийн Нью Иоркын шүүхэд шийдэгдэх гэж байсан хэргийн материалыг ерөнхий сайдын албан тушаалаа ашиглан татаж аваад дарчихсаныг бодоход хамтран оролцсон хувь хүртсэн байх үндэслэлтэй.Одоо Жавхлангийн энэ асуудалд ч оролцсон байх сэжиг үндэслэл бас л байгаад байна.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.