Монголчуудын 91 хувь нь ядуу болсон гэв

Aдмин / Улстөр

Эрх баригч МАН-ын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг шаардах зорилгоор УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр мэдээлэл хийлээ. Хурлын үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: "МАН иргэдийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг хоёр дахин бууруулна гэсэн ч эрх баригчдын өөрсдийнх нь судалгаагаар ядуурал Монголд 91 хувь хүрсэн байна гэв. Үүнийгээ хүүхдийн мөнгийг халамж, тэтгэмж гэж үзвэл хүүхдийн мөнгө авдаг ард иргэд бүгд ядуусын тоонд орно. Халамж, тэтгэмжийг чинь ядуу, орлого багатай иргэддээ өгдөг.

Эрх баригчдын сүүлийн тооцоогоор бол хүн амын 91 хувь нь ядуурсан гэж ойлгож байна хэмээн тайлбарлав. МАН АН-ын тавьсан өрийг төлнө гэж сонгуульд ялсан ч өрийг жинхэнэ утгаар нь төлөхгүй байна. Дахин зээл авч, өрийг өрөөр төлж байна. Сүүлдээ зээлжих зэрэглэл буурч өрийг өрөөр ч дарж чадахгүй байдалд хүрсэн.

Бонд гаргалаа гэхэд 30 хувийн өгөөж амлахгүй л бол хэн ч авахгүй байдалд хүрсэн. Арван сая богийн арьс боловсруулдаг Арьс ширний үйлдвэртэй болно гэсэн ч үйлдвэрийн шав тавьж хүрз хатгасан газар алга, зээлийн хүүг бууруулж сарын 1 болгоно гэсэн ч зээлийн хүү буух нь бүү хэл зээл ч олгохоо больсон гэх мэтээр МАН-ын ам, ажлын зөрүү алд дэлэм байна гэж эрх баригчдыг шүүмжлэв. Мөн УИХ-ын гишүүн Н.Ганибал: "Улаан буудайнд урамшуулал олгож байна. Бүх гурилын үйлдвэрүүдэд зээлийн хөнгөлөлт өгч байна гэтэл яагаад гурилын үнэ буурахгүй байна вэ? хэмээн гурилын үнийн асуудлыг хөндөв.

Харин УИХ-ын дэд дарга С.Одонтуяа:

"Ажлын байр 2000 оныхоос доош орсон байна. Өнөөдрийн алдагдалтай төсвөөр гадаад өрөө төлж чадахгүй дефолт зарлах болно. 2023 оны төсөв асар их тэлсэн төсөв болсон. Энэ нь инфляц өсгөж ханш унагана. Ирэх оны эдийн засгийг хэтэрхий өөдрөгөөр төсөөлж ард түмнийг хуурч байна гэж "хошуу нэмлээ."


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.174] 2022-11-02 02:41:06

АМ АЖИЛ АЛД ДЭЛЭМ ЗӨРЛӨӨ

Зочин [172.58.229.77] 2022-11-01 00:51:37

2% хулгайч төрийнхөн, луйврын баячууд 98% ядуус

Зочин [66.181.176.60] 2022-10-31 21:40:29

Хүүхдийн мөнгө авсан бол ядуу юмуу муу ёрын хүмүүс шүү АН дандаа муу ёрын юм амлаж ёрлрж байх муу ёрын туучийнууд

MGL [202.9.46.62] 2022-10-31 15:37:27

УЛС ТӨРЧИД БОЛ ЗАНГИА ЗҮҮСЭН АЛУУ РЧИД...НАМ БОЛ ЭРХ АШГИЙН ҮНДСЭН ДЭЭР ЭВЛЭЛДЭН НЭГДСЭН МАФИЙН БҮЛЭГЛЭЛ...АРД ТҮМНЭЭ ЭХ ОРОН ГАЗАР НУТГАА ҮР ХОЙЧОО ГЭСЭН ЦЭВЭР ЦУСНЫ ЭХ ОРОНЧИД ХЭРЭГТЭЙ!!!!!!

Зочин [192.82.72.124] 2022-10-31 13:22:22

Гадуур 200 300 570 унасан хүүхдүүд л их байх юм харинч эсрэгээрээ юм бишүү

Зочин [124.158.66.252] 2022-10-31 11:05:41

Хамаг орлого танай АН-ы тавьсан чингэс самуурай хубилай бонд АСЕМ гэж элбэгдорж нарын хувааж идсэн их өрүүдийг төлсөөр өдий хүрлээ.

Зочин [64.119.17.54] 2022-10-31 14:22:33

Бусдын идсэн уусныг ард түмэн яагаад төлөх ёстой юм бэ. МАН намынхан төлүүлэхгүй байгаа нь их сэжигтэй байна

Иргэн [192.82.77.47] 2022-10-31 11:00:40

МАН-ын хийсэн бүтээн байгуулалт ололт амжилтанд атаархасан АН-ын арчаагүй гишүүд та нар эхлээд намаа цэгцэл дараа нь төр түшэлц.Эрх мэдлийн төлөө улайрсан та нар чадахгүйдээ арчаагүй дуракууд...

зочин [202.9.46.183] 2022-10-31 10:00:09

төр байгаа юм уу монголд туй

Зочин [124.158.67.41] 2022-10-31 08:57:34

Та нар бүр илүү одоо идсэн өрийг чинь дарах гэж зовж явна

иргэн [192.82.86.183] 2022-10-31 08:43:01

Огцорооч Оцорооч Огцорооч !!!!!!!! Хүрэлсүх ОюунЭрдэнэ Зандан шатар 62 имйн бүлэг бас арчилалын худалдагчид бүгд Огцорх хэрэгтэй ???!!!!!!!!! одо танар юуг ч хийхгүй бөөн өр болголоо бол за !!!!!!!Хангалтай цаг шүү!!!!!!

Долгор [103.229.123.234] 2022-10-31 08:08:30

Монголд болж байгаа юм алга хөдөлмөр хэдий чинээ хийн төдий чинээ өрөнд орж байн


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.