Н.Ганибал: МАН гурилын үнийг тогтворжуулна гэж амласан ч 50-70 хувиар өслөө

Aдмин / Улстөр

Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар тус намаас 12:00 цагт мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал “МАН гурилын үнийг тогтворжуулна гэж амласан ч 50-70 хувиар өссөн. Улаанбуудайны урамшуулал олгож, гурилын тарифыг зохицуулж, бүх гурилын үйлдвэрүүдэд зээлийн хөнгөлөлтийг өгч байгаа. Улс орнууд эдгээрээс нэг аргыг нь хэрэглээд гурил, өргөн хэрэглээний барааны үнийг тогтвортой байлгаж чаддаг. Харамсалтай нь Монголын төр гурван том арга хэмжээг зэрэг хэрэгжүүлчхээд гурилын үнээ нэмэгдүүлээд ард иргэдийн нуруун дээр ачааг нь үүрүүлчихсэн. Үндэсний үйлдвэрүүдээ дэмжих нь зөв. Гэхдээ хямд, чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэх нь иргэдийн эрх. ОХУ, Казахстан улаан буудайн илүүдэлтэй болсон.

ОХУ олон улсын хоригт орсон учир худалдан авагчгүй болсон. Тиймээс улаан буудайг өөрийнх нь өртгөөр зах зээлд худалдаалах бодлого баримталж байна. Казахстан экспортын үнэ нь 700 мянгад тогтож байгаа бол манайд нэг сая гаруй төгрөгийн өртөгтэй байна. Энэ бүхнийг зохицуулах боломж Засгийн газарт бий. Гэвч ярьж, хэрэгжүүлж байгаа нь бүгд буруу байна” гэв.

Мөн тэрбээр эрх баригч намын амлалттай холбоотойгоор “Ардчилсан намын өрийг дарж, улсаа өргүй болгоно гэсэн амлалтыг МАН өгч УИХ-д 62 суудал авсан. Тухайн үед иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй байсан бол өнөөдөр 30 сая төгрөгийн өртэй боллоо. Төсвийн төсөлд өрийг багасгах нэг ч бодлогын заалт байхгүй. Харин төсвийн алдагдлаас эхлээд өрийг нэмэгдүүлэх төсөв оруулж ирсэн учир нэг иргэнд ногдох өр цаашид улам нэмэгдэнэ.

ХАА-н салбарыг харвал жилд 150 мянган тонн мах экспортолж, валютын нөөцийг нэмэгдүүлэх амлалт өгчээ.

Өнөөдрийн байдлаар энэ Засгийн газар 1000 тонн мах л экспортод гаргасан. Дарханы арьс ширний үйлдвэрийг хоёр жилийн хугацаанд ашиглалтад оруулна гэж амласан таг болчихлоо. Эрдэнэтэд шинээр арьс ширний цогцолбор байгуулна гээд ярьж байна. Ийм байдлаар асуудалд яагаад хандаад байгаа юм бэ” гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.174] 2022-11-02 02:37:34

БАГА НУУРЫН ЦАХИЛГААН СТАНЦ ЮУ БОЛСОН БЭ?????

Зочин [64.119.20.234] 2022-10-31 22:21:47

Чи ч юугаа мэдхүүдээ. Наанаа харин их сууж бага яриул чамайг дахин сонгийшүү

зочин [59.153.86.85] 2022-10-31 10:50:56

МАН бол цөөнхийн дарга ангийн эрх ашгийг хангагч байсан байсаарч байх болно .тэднээс сайн сайхныг хүсээд нэмэр байхгүй .

Иргэн [192.82.86.183] 2022-10-31 08:39:45

Худалаа яриад суухаар зүгээр Огцорцогоо!!!!!!!! Та нарийг луйвар хулгай хий гэж иргэд Сонгоогүй гэтэл хулгайч худалч -- Одоо бүр Тог хэмнэ Лифтэнд битги суу ,орой ажил тараад ганц гэрэл асаа гээд л Солиороод байх юм аа!!!!!! жинхэнээсээ Станцаа цаг хугцаанд барьж ажилаа хариуцалгатай баысан бол Одоогийх шиг хог болохгүй боломиыг та нар хулгайллаа Одоо Огцорооч малнуудаа ёсто та нариг Хятадруу ажилуулааар гаргая хонь биш та нар яв???????!!!!!!!


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.