Үнийн хөөрөгдлийн гол шалтгаан нь төгрөгийн ханшийн сулрал

Aдмин / Эдийн засаг

Үнийн хөөрөгдлийн гол шалтгаан нь төгрөгийн ханшийн сулрал бөгөөд энэ талаар эдийн засагчийн тайлбарт Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин: ...Урт хугацаанд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сулраад буйг энгийнээр тайлбарлавал Монголчууд бидний гадаад валютаар олж байгаа орлого, гадаад валютын зарлагаасаа өндөр байгаа нь ийнхүү төгрөгийн ханш сулрах үндсэн шалтгаан болж байна. Өнгөрсөн хугацаанд үүссэн орлого, зарлагын зөрүүгээ бид гадаад зах зээлээс зээлэх замаар санхүүжүүлсэн байдаг. Үүнээс шалтгаалан Монгол Улсын гадаад өр 30 гаруй тэрбум ам.долларт хүрээд байна.

Иймд Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, төрөлжүүлэх, аялал жуулчлал, мэдээлэл технологи гэх мэт үйлчилгээг гаднын зах зээлд худалдан гадаад валютын орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлж байж бид энэ асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой. Харин төгрөгийн ханшийн хэт сулрал нь иргэдийн амьдралд цалин хөлсний чанарын үзүүлэлт унах үзэгдлээр илэрдэг байна. ҮСХ-ноос сарын дундаж цалин 1,5 сая төгрөг гэсэн бол энэ нь инфляцийн нөлөө, төгрөгийн ханшийн 80 шахам хувийн сулралаас үүдэн өмнөх хоёр жилийн 300 орчим мянган төгрөгтэй тэнцэх юм.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.173] 2022-11-02 02:18:34

ИМПОРТЫГ ОРЛХ ҮЙЛДВЭРТ ЗЭЭЛЭЭ ӨГ,

Зочин [202.131.240.54] 2022-11-01 07:32:58

ТӨГӨРГИЙН ХАНШ УНАХ НЬ УНАЖ БАЙГАА ХАМГИЙН ГОЛ УНАГАЖ БАЙГАА ЗҮЙЛ НЬ МОНГОЛ ХҮНИЙ ШУНАХАЙ ЗАН 500 БСАН ГУТЛАА 1000 ЗАРЧИХААД БОЛЛОО ГЭЖ БОДООД ГЭРТЭЭ ХАРИХ ЗАМДАА ДЭЛГҮҮР ОРХОД 1000 ГУТАЛ АВСАН ХЖДАЛДАГ 500 ТОСОО 1000 БОЛГООД ЗОГСОЖ БГАА ЮМ

Зочин [49.0.178.96] 2022-11-01 13:05:56

Маш зөв хэлжээ

Зочин [202.131.254.60] 2022-11-01 02:57:40

Валютын хадгаламжийг хуулиар хориглох, найман шаргыг устгаж валютыг гагцхүү банк дээр хийдэг болгох хэрэгтэй

зочин [64.119.27.98] 2022-11-01 02:18:06

Хэрэглээний зээлээр гаднаас хуучин машин зөөж ямарч ашиггүй 400 сая төг урсаж байна. Цэгцэлж болох л байлаа.Зарагдаж байгаа машин хангалттай байна.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.