Боловсруулах үйлдвэр байгуулах цаг болсон

Aдмин / Улстөр

Монгол тусгаар тогтносон бүрэн эрхт, парламентын засаглалтай, ардчилсан Улс. Гэтэл экспортын чухал бүтээгдэхүүний нэг ба стратегийн гол түүхий эд нүүрсний үнэ огт өсдөггүй. Үүнийг эрх баригчид тайлбарлахдаа олон улсын зах зээлийн эрэлтээс шалтгаалж байна гэх ч үнэндээ манай экспорт ганцхан улсаас хамааралтай. БНХАУ нүүрс авахгүй гэвэл эдийн засаг элэгээрээ хэвтчихдэг. Томоохон улс төрчдийн бизнес ч нүүрсний зах зээлийн хаяа бараадаж байгаа нь нууц биш. Манай улс нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний 15-д ордог. Гэвч бид нүүрсээ боловсруулж чадахгүй байна.

Монголчууд нүүрсийг өнгөрсөн зууны эхэн үеэс олборлож эхэлсэн ч өнөөдрийг хүртэл гол төлөв цахилгаан, дулаан үйлдвэрлэх зорилгоор түлж, шатааж хэрэглэж ирсэн.

Харин дэлхий нийтэд нүүрсийг боловсруулж шингэн түлш, метанол, диметилын эфир зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүн гарган авах технологи хөгжсөөр ирсэн бөгөөд бид энэ чиг хандлага руу ойртох ёстой хэмээн эрдэмтэн судлаач ид үзэж байгаа юм. Мөн нүүрсээ боловсруулж дэлхийн дах нийлүүлснээр одоогийнхоос хэд дахин илүү ашиг олох боломжтой гэдгийг салбарынхан онцолж байгаа. Нүүрсний салбарын хөгжлийг хурдасгах нь эдийн засаг, экологийн талаасаа асар үр дүнтэйг эрдэмтэн судлаачид, салбарынхан онцлоод уджээ. Гэвч боловсруулах үйлдвэр барих ажлыг нэн яаралтай эхлүүлэхийн оронд энэ салбар улс төрийн зэвсэг болж хувирсан нь харамсалтай.


Сэтгэгдэл

Иргэн [202.126.89.70] 2022-11-02 11:54:27

Ийм АМНАТ - ын хуультай байхад ямар мал боловсруулах үйлдвэр барихав дээ. Нөгөө санаачилсан сайд нь инээгээд л чуулганы танхимд

tusa [59.153.87.199] 2022-11-02 01:47:58

Боловсруулах үйлдвэр байгуулна гээд 50, 60 жил амаараа ярьцгаалаа. Цаашид хэдэн жил болохыг тааш мэдэшгүй.. Улс орон болгон эдийн засгийн аюулгүй байдалдаа их анхаарч, дотоод үйлдвэрлэлээ эрчимтэй хөгжүүлж байгаа. Бидний 2 хөршийн эдийн засаг, улс төрийн нөхцлөөс манай улс шууд хамааралтай учраас тэдний дохио, зангаагаар хөдөлж байна. Эдийн засаг улам бүр хүндэрч, ядуурал улам нэмэгдсээр байна. Гэмт хэргийн орчин бүх түвшиндээ нэмэгдлээ. Одоо эдийн засгийн бодлогоо эргэлтийн шинжтэй алхмаар эхлүүлэх хэрэгтэй байна даа.

Зочин [122.201.24.172] 2022-11-02 01:11:35

нөгөө энэтхэг улсаас нэфтийн үйлдвэр бариарай гээд 1 тэрбум $ салхинд хийсгэцэн үү МАНгуунууд


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.