Хөгжлийн банк үйлдвэрлэгчдийг үйлдвэрлэлийг дэмжих ёстой
Хөгжлийн банк тойрсон улс төр ид дундаа яваа энэ үед олон асуулт хөвөрсөөр байна. Хөгжлийн банкнаас үйлдвэр байгуулжбизнес хийх хүсэлтэйяваа баялаг бүтээгчдийн авах ёстой байсан өчнөөн тэрбумын бага хүүтэй зээлийг “булаан” авч, “хэтэвчээ зузаатгасан” улстөрчдөд хариуцлага хэрэгтэй болохоос ханшийн зөрүүнд боомилуулсан үндэсний үйлдвэрүүдэд хир нялзааж үл болох юм. Монголдоо цемент үйлдвэрлэж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь үйлдвэрлэгчдийн буруу биш. Баялаг бүтээгчдээ чичлэхээс илүү үндэсний том компаниудынхаа үйлдвэрлэл, хөгжүүлэх гэж авсан зээлийг улс төржүүлж, баялаг бүтээгчид рүүгээ дайрч давшилж л болохгүй. Үйлдвэрлэгчдийн авсан зээл улс төрчдийн авсан ББСБ-д мөнгө хүүлсэн зээлээс тэс өөр.
Адаглаад монголд ажлын байр бий болгосон юм шүү. Харин улстөрчдийн авсан зээл бол эрх мэдэлтнүүд хэтэвчээ зузаатгаж, жирийн олныг хохироогоод үлдээсэн мөнгө угаалт байв. Ямар ч Улсын хөгжлийн түүхийг том төслүүдгүйгээр, үндэсний үйлдвэрлэгчгүйгээр төсөөлшгүй.
Том төслүүдийг санхүүжүүлэх гол газар нь Хөгжлийн банк. Хэтэвчээ зузааалах богино санаархлаар улсын эдийн засгийн хөгжилд зайлшгүй хэрэгтэй энэ бүтцийг нураахгүй зорилгынх нь дагуу ашиглаж үлдээх л ёстой. Улстөрчдөд боломжоо дээрэмдүүлсэн ард түмэн тэдний авсан тэрбум, тэрбумын зээлийг татварт төлсөн мөнгөнөөсөө төлөх байдалд хүргэхгүйн төлөө үндэсний хэдхэн үйлдвэрлэгчдээ баялаг бүтээснийх нь төлөө чичлэхгүйн төлөө зоримог шийдмэг байх цаг болсон.
Үндэсний үйлдвэрүүд цар тахлын хүнд он жилүүд ам долларын ханшны өсөлт гээд цаазын тавцанд гарсан мэт ширүүн өдрүүд үргэлжилсээр байна. Гагцхүү үйлдвэрлэлээ дэмждэг улс уу үйлдвэрлэгчдээ боомилдог улс уу гэдгийг ард түмэн бид харах л үлдсэн. Ямар ч Улс үндэстний хөрөнгөтнүүд, үйлдвэрлэгчид нь эдийн засгийн болоод гадаад дотоод аюулгүй байдлынх нь баталгаа, дархлаа, цөм нь болдог 21-р зууны шинэ чиг баримжааг бид алдаж болохгүй.
Гадны хөрөнгө оруулалтын таатай орчин аль хэдийн зүүд зэрэглээ болж үндэсний үйлдвэрлэгч нар айдастай өдөр хоногууд ардаа үдэж байгаа нь нууц биш болжээ. Хулгайг бүтээмжээс ялгах л үлдлээ. Хөгжлийн банкнаас хууль бусаар гарсан зээл сонгуулийн сурталчилгаанд, банк бус санхүүгийн зээлд, оффшорт гэх мэтээр зориулалтын бусаар зарцуулагдсан уу аль эсвэл үнэхээр бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэл, эдийн засгийн бүтээмжид шингэсэн үү гэдгийг тогтоохгүйгээр улс төрийн явцуу аргаар хэн нэгнийг яллах, аль нэг бүлгийг хүчин мөхөстүүлэх зэвсэг болж хувирах л ноцтой үр дагавартай. Хөгжил хүчирхэг үндэсний үйлдвэрлэл, цэвэр үндэсний хөрөнгөтнүүд, зөв эрх зүйн орчинд л бий болно.
Сэтгэгдэл
Зочин [103.229.120.73] 2022-11-02 16:07:31
Цаг алдахгүй шийдэхгүй юм бол цаг хугацаа биднийг хүлээхгүй. Улстөрчдийг барьж хориод, хөгжлийн банкаа хурдан, зөв ажиллуулж хохиролыг бага болгох хэрэгтэй.
Зочин [202.126.89.173] 2022-11-02 01:41:13
ХӨГЖЛИЙН БАНКНААС АВСАН ЗЭЭЛЭЭ ДОЛЛАР БОЛГОЖ ХАДГАЛААД ВАЛЮТЫН ЗОХИОМОЛ ХОМСДОЛ ҮҮСГЭЭД МОНГОЛ ТӨГРӨГИЙГ ЗАЛЬГИЖ байна.