Улс төрийг худал ярьж, дүр эсгэгчдийн цугларалт болгосон гучин жил
Нийгмийн харилцаанд харьцуулагдах бүх талаасаа шударга ёсны зарчим бүрэн утгаараа алдагдаж хийрхэлд идэгдэж байна. Үнэмшилтэй л бол худал байсан ч хамаагүй популистууд давуу эрх эдэлдэг гажиг хэлбэрийн үзэгдэл газар авчээ. Улс төрчдийн албажуу төрх нь ард түмний оюун санааг арчих, хүссэнээрээ удирддаг гол хэрэгсэл болов. Сөрөг хүчний ойлгожмгүй байдал эрх баригчдын хяналтгүй засаглал зэрэг нь хүнд үеийг даван туулахд саад тотгор болсон хэвээр л.
Хэрвээ хэн нэгэн эсвэл ямар нэг улс төрийн хүчин шударга зарчим, ёс суртахуунлаг ойлголтыг уг үндсээр нь дахин сэргээж, эрх зүйн шинэчлэлд хөтлөхгүй бол Монгол дараагийн Украйн болж мэдэх юм гэж зарим геополитик судлаачид дүгнэжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд асан Д. Бямбасүрэнгийн охин Энхбайгаль өөрийн цахим хуудаст нэгэн сонирхолтой зүйл бичжээ. Тэрвээр: ...Төр гэдэг үгийн утга нь ЁС. Гарал ойролцоо хэлүүдэд төр гэдэг үг өнөөг хүртэл ёс гэдэг утгаар хадгалагдаж үлдсэн нь бий. Монголчууд "Төрийн минь сүлд өршөө" гэж залбирдаг нь угтаа бол "ЁС нь ЁС-оороо байж, алагчлалгүй, тэгш шударга байх болтугай" гэсэн үг. ЁС-ыг тогтоодог институцийг ЗАСАГ гэж нэрлэдэг...
Үүнээс үзвэл Монголчуудын унаган сэтгэлгээнд төрийн шударга ёсны зарчим, ойлголтыг нэрлэдэг гүн ухаан аль хэдийн бат суусан байна.
Тиймээс ч ард түмэн шударга дүр эсгэгч ба жинхэнэ үйл мэтгэгчийг таних язгуур ухаан, билиг байсаар аж. Ийм ч учир хэдий сонгууль шударга явагдахаа больж, хуулийн зарчим алдагдсан ч шударга ёсны зарчим буюу эрх зүйн суурь чадамжтай түмэн олон байхад түшээд босгоод ирэх түшмэл, төрийн хар хүн заяаж л таарна. Улс төрийг худал ярьж дүр эсгэгчдийн цугларал, тохироо мэт ойлгуулсан сүүлийн гучин жилийн будангуй мөчлөг төгсгөлийн шатандаа орж байна.
Сэтгэгдэл
Зочин [202.126.88.123] 2022-11-03 06:17:08
Zuv shuu
Зочин [103.229.120.73] 2022-11-02 15:00:59
Цахиагийн Элбэгдоржийг гэр бүлээрээ дариухан барьж хориод, улс төрийн хариуцлага тооцож, улс орондоо шударга ёсыг мандуулах цаг иржээ.
Зочин [66.181.161.64] 2022-11-02 02:33:56
Хурай хурай хурай