БНСУ: БНАСАУ тив алгасагч баллистик пуужин харвасан байж магадгүй

Aдмин / Гадаад мэдээ

БНАСАУ өнөө өглөө Япон тэнгисийн чиглэлд тив алгасагч бололтой баллистик пуужин, ойрын зайн тусгалт хоёр пуужин харвасан гэж БНСУ-ын цэргийнхэн мэдээлжээ.

Штабуудын дарга нарын хорооны мэдээлснээр, тив алгасагч байж магадгүй гэж үзэж буй баллистик пуужинг Пёньян хотын Суан бүсээс 7:40 цагийн орчимд, ойрын зайн тусгалт хоёр баллистик пуужинг Өмнөд Пёнган мужаас 8:39 цагийн орчимд харвасан байна.

Лхагва гарагт БНАСАУ 20 гаруй пуужин харваснаас нэг нь 1950-1953 оны Солонгосын дайнаас хойш анх удаагаа БНСУ-ын хилтэй залгаа далайн хилийн дээгүүр ниссэний дараа дээрх үйл явдал болжээ. БНСУ, АНУ энэ долоо хоногт хамтарсан агаарын сургуулилалт хийж байгааг эсэргүүцэн БНАСАУ хүчээ үзүүлж байна гэж шинжээчид үзэж байна.


Сэтгэгдэл

Иргэн [66.181.160.53] 2022-11-03 03:47:21

Энэ нөхөр нэлээн туршлагатай болж бгаа даа.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.